Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг 2025 оны тавдугаар сарын 8-нд хэлэлцэхээр товложээ. Өмнө нь түүний гаргасан гомдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 24-нд товлосон ч хойшилсон талаар шүүхээс мэдээлсэн. Тодруулбал, Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхээр товлосон ч гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан юм.
Давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү тухайн үедээ “Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан шийдвэр гаргалаа. Намайг өнгөрсөн гурван жил идэж, ууснаараа дуудуулж сэтгэл санааны хүнд нөхцөлд байлаа. Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна” гэдгийг хэлж байв.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.176.113
SEXSDI80955877
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.113
НЯМХҮҮ ОДОО БОЛИО…ГАТАН ИЖИЙ ТЭЙ НИЙЛЭЭД БУЖИГНУУЛСАН ГЭЭ БИЗ ДЭЭ
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.223
Ковид дэлгэрээд ХӨСҮТ-ийн төсөв өсөхөөр л Нямхүү эмчи йг зайлуулж мөнгө идэх гэсэн мафийн л үйл ажиллагаа амжилт ололгүй сунжраад байгаа нь энэ л дээ !