"Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно"

"Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно"

"Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно"

Улаанбаатар хот 14 хоттой болж төвлөрөл задрах нь тодорхой болов. Тодруулбал ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэх ажээ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авах стандарт тогтоох юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "20 минутын хот гэдэг үзэл баримтлалын хүрээнд тухайн иргэн гэрээсээ 20 минутын зайд нийтийн тээврээр, эсвэл алхах байдлаар сургууль, ажил гээд бүх нийгмийн дэд бүтэцдээ хүрэх  асуудлыг яриад байгаа юм. Тэгэхээр тэр радиусын хэмжээнд Улаанбаатар хотыг 14 хуваасан. 14 хувааж байгаа хамгийн гол давуу тал нь 20 минутын зайд нийгмийн үйлчилгээнд хүрэхэд дутагдаж байгаа нийгмийн дэд бүтцүүдэд дүн шинжилгээ хийж байгаа юм. Тэгээд дутуу байгаа зүйлүүдийг гүйцээж барина гэдэг 20 минутын үзэл баримтлал явж байгаа. Хуулийн хүрээнд ирэх зургадугаар сарын 01-нээс гээд төлөвлөж байсан. Одоогоор Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэх үндсэн дэд бүтцийн ажлууддаа ач холбогдол өгөөд явж байна. Засаг, захиргааны хуваарилалтыг хэзээ ч хийж болно. Харин дулааны улирал эхэлсэн дээр бодитой бүтээн байгуулалтын ажлуудаа түрүүлээд хийх нь чухал байна.

Улаанбаатар хотыг 14 хуваачихсан төлөвлөлт нь бол байгаа. Хил зааг тогтоох нарийн ажлыг хийх ажлын хэсэг гарчихсан байгаа. Бид 14 хотын хил заагийг тогтоогоод цаашаа засаг, захиргааны төлөвлөлтөө хийгээд явна гэж ойлгох хэрэгтэй" гэв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-05-06 202.126.91.144

Энэ бол том тэнэглэж шүү! Улаанбаатар гэх нийслэлээ болиод Да хүрээ, нийслэл хүрээ гэх байх даа. Нянбактери үнэнхүү тэнэг гар байна шүү. Энэ 14 хотын аль нь улсын нийслэл гэж явах юм бол доо

Avatar

Үнэн үнэн үнэн 2025-05-06 66.181.188.18

Үхсэн ацны 14 хот.Москва,Бээжин 1 хотоор бгаад болж бхад.Тэгээд бөөн зардал төсвөөс үрнэ.нутаг дэвсгэрийн зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой маш их ажил өөрчлөлт болно.Нямбактери хэтэрхий дураараа ойворгон бна даа.унах үе ирнэ дээ.Тийм л мундаг юм бол авилга хороололыг яаж ч чадахгүй попчин гар.

Avatar

Санал 2025-05-06 103.145.234.111

үндсэн хуульд нийцэхгүй шийдвэр болжээ.

Avatar

Иргэн 2025-05-06 66.181.185.82

МАХН 104- н жил өнгө хэлбэрийн хойноос бодлого барьж ямарч хөгжилгүй Монгол улсыг хоцрогдлын туйл болгосон!!! Одоо иргэд чинь үр дүн хүсээд байдаг МАН-АН-Н мафиууд хулгай луйвар дээрэм хүсээд байдаг яаанаа!!!

Avatar

Бат инженер 2025-05-06 202.9.40.95

Улаанбаатарыг олон хотод хуваана гэж мангартаж байхаар Улс орны хэмжээгээр засаг захиргааны өөрчлөлтөө хийж эзэнгүй болож байгаа олон жижиг сумд, УИХ-ын гишүүдийн үзэмжээр байгуулсан Дархан Уул, Орхон, Говь сүмбэр аймгаа татан буулгаач,

Avatar

Нэргүй 2025-05-06 202.55.188.82

Нямбаатар 9 дүүрэг хариуцаж байсан бол одоо 14 хотыг гэгтгэн захирсан губернатор болох юм биз дээ.

Avatar

зочин 2025-05-06 66.181.191.34

Жижгэрэх тусам дарга ,түшмэдийн тоо ихсэнэ,зардал ч нэмэгдэнэ.Ард иргэдээс авах татвар улам нэмэгдэнэ гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-05-06 103.57.95.172

Цаана нь нэр хаяг, тамга тэмдэг солих тавилга тохижилт, унаа тэрэг гээд цавчаа хийх далим.

Avatar

Нэргүй 2025-05-06 66.181.188.59

Нислэл хотыгжижиглэж яах гээд байгаа юм маш их үргүй зардал гарна ямар ч ач холбогдолгүй шаардлага Түй ч байхгүй

Avatar

зочин 2025-05-06 202.126.93.18

ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ ШИЛЖИЖ ИРСЭН НӨХДҮҮДЭД ӨНӨӨГИЙН 9 ДҮҮРГИЙГ ДОТОР НЬ ДАХИН ХУВААЖ 14 ХОТ ГЭНЭ ҮҮ , ДҮҮРЭГ ГЭНЭ ҮҮ НЭР НЬ ЧУХАЛ БУС Л ДАА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙРТУУЛАХ, ХУВААГДСАН ТЭР ХЭСЭГ БҮРТ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР , АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ БҮГД Л НЭГ ДОР ТӨВЛӨРСӨН ХОТЖИЛТЫН НЭГ ХУВИЛБАР ГЭДГИЙГ САЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ХАРАНХУЙ МАСС ШҮҮ ЭД НАР ЧИНЬ

Avatar

Нэргүй 2025-05-06 66.181.182.143

УБ хотын төвийн 6 дүүргийг 14 дүүрэг л болгож байгаа юм биш үү? УБ хот бол байдгаараа байна штээ, УБ – нийслэлийн тусгай бүс л гэж болох байх.

Avatar

Нэргүй 2025-05-06 139.5.219.115

УЛААНБААТАР ХОТ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО, ЗӨВ ҮҮ? МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ЯМАР НЭРТЭЙ ХОТ БОЛЖ БАЙГАА ЮМ БЭ?

Avatar

Нэргүй 2025-05-06 202.9.40.240

х***а манж гичинүүд хүүхдийн мөнгийг халамж гэж шаахчийн зэвүүн гичинүүд манжлж хүүхдийн мөнгө бол халамж биш эх орны хишг даврцн х***а манж гичинүүд. Мнгол хүнийг доройтуулх гэж ядцн пздагууд х***а манж пздагуудиыг жалгнд аваачж буудж цэврлж бсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж