Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ нүүлгэв

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ нүүлгэв

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ нүүлгэв

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна. Нийслэлийн төвийн дүүргүүд болон НЗДТГ-аас ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгож буй. Тодруулбал, Баянгол дүүргээс өнгөрсөн хоёрдугаар сар, дөрөвдүгээр сард ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн болон 40 орчим гишүүнтэй уулзаж, 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан.

Баянзүрх дүүргээс 2023 оны гуравдугаар сар болон энэ оны дөрөвдүгээр сард ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, ажлын байр санал болгосон, ТҮЦ-ээ өөрсдөө нүүлгэх хугацаа өгч, 16 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх байршил баталсан. Сонгинохайрхан дүүргээс 17, 18, 29 дүгээр хорооны ТҮЦ эрхлэгчидтэй 8 удаа уулзалт зохион байгуулсан. Байшин хороолол, гэр хороолол, автобусны буудал орчим шаардлага хангасан цэгт ТҮЦ-үүдийг нүүлгэхээс эхний ээлжид 10 ТҮЦ байршуулаад байна. Хан-Уул дүүргээс энэ онд нисэх болон Чингисийн өргөн чөлөө гудамжинд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ эрхлэгчидтэй хоёр удаа уулзалт зохион байгуулсан. 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн А/56 дугаар захирамжаар 19 байршилд 31 ТҮЦ байршуулахаар баталсан. Сүхбаатар дүүргээс Багшийн дээд орчимд түргэн үйлчилгээний цэгт номын худалдаа эрхэлж байсан 14 иргэнд СБД-ийн 8 дугаар хорооны “Номын худалдааны төв"-д талбай гаргаж өгсөн. Дүүргүүд ТҮЦ-ийг нүүлгэх талаар мэдэгдлийг урьдчилан хүргүүлж, өнөөдрийн байдлаар ТҮЦ нүүлгэн шилжүүлэх 75 байршлыг баталжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батбаяр 2025-05-06 202.9.40.52

Ургасан ургаагүй модтой энэ дөрвөлжин модон савнуудаа авах хэрэгтэй.. гудамжны үзэмжинд үнэхээр муухайгаар нөлөөлж харагдаж байна шүү хотын удирдлагуудаа…

Avatar

Нэргүй 2025-05-06 2.217.73.55

Саппорогийн арын 2 р байрны өмнөх 8н нэрийн гэх архиний мухалгуудын архи зарах эрхийг хураагаач ээ Тэнд л тэнэмэл архичин үүрлээд байгаа нь нэг л сэжигтэй байдаг . аАрхи зардаггүй өдрүүдэд онгойдоггүй нь архи л зарах зорилготой гэсэн үг байлгүй ! Тэгээд ч тэнд тамхи нууцаар зарна , бодвол жорлон энэ тэр байхгүй яг ТҮЦ л гэсэн үг биз дээ

Avatar

Kraken 2025-05-06 43.228.129.68

1278 ТҮЦ гэдэг чинь 1278 хүн ажилгүй болсон гэсэн үг үү ? ? ?

Avatar

Зочин 2025-05-06 139.5.219.133

түц эрхлэгчид маань бор жорлонгоос оо салстанд баяр хүргэе монголчууд бид түүнээс илүүг сэтгэж чадна шдээ

Avatar

zochin 2025-05-06 64.119.31.179

TUTs ajilluul bdan humuus ulgulun zarlana genee. Tegeed bysad yaduu humuus ni yah bolj bna. Uheh yum uu?? Harin esreg ajillagaa yavuulna shuu.

Avatar

Магнай 2025-05-06 202.131.227.134

Худал ярьж, хулгай хийлгүй бор амьдралаа авч яваа ТҮЦ, мухлаг эрхлэгчид, гудамжны жимс ногоо, мах, задгай сүүний худалдаа, элдэв жижиг барааны худалдаа эрхлэгчид, такси, микро эрхлэгч нар, шатахуун тээвэрлэгч цистерний жолооч нар, 1 давхрын жижиг дэлгүүрүүд зэрэг олон мянган хүний амьдралаар тоглохоо боль, засаг. Иргэдийг ядуурал руу бүү түлх. УБ-ыг гоё болгоё гж бга бол зундаа өт нь язганаж, өмхий нь хамар сэтэлсэн нүхэн жорлонгуудаа цэгцэл. Иргэдийн 50% нь нүхэнд бааж шээж бна. 21-р зуунд.

Avatar

Нэргүй 2025-05-06 218.100.84.14

Goo job

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж