207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ

207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ

207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарлажээ

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг хоёр дахь удаагаа зарлажээ. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулахад "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан. Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2025 оны тавдугаар сарын 15-нд нээнэ. Өмнө нь нэг тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Гэтэл нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон" гэв.

“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр нэг жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Мөн гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чацга 10 минутын өмнө 202.126.91.48

барилгачин хөгшин өвгөний үгэнд орж балайрч байхаар наадхаа зүгээр засаад хүмүүсийг оруулаач

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.216.56

шинээр барих биш харин ч нураах барилгууд маш их байна дутуу баригдсан баригдах гээд байгаа гээд олон асуудлууд байна хотоо гадагш тэлмээр юм явган хүн явахын аргагүй барилга бэтон боллоо

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.27

13 дахь двхарнь сэнвич шилэн бгаа. улсын комисс хүлээж авснаас – жилийн дараа ИЭСОМ компани дур мэдэн хулгайгаар барьж, гэрчилгээ аван 4 айлЫН СУУЦ БОЛГОН ЗАРСАН. ОДОО 208ДУГААР БАЙРНЫ ДЭЭР БАС ИЙМ 4 АЙЛЫН СУУЦ БАЙЖ Л БНА. УГ НЬ ЭНЭ БАЙР НЬ №- ДАВХАРЫН ЗУРАГТАЙ БАЙР ЮМ. ОДОО ТЭР 4 АЙЛД БУРУУТАЙ КОМПАНИ БАЙР АВЧ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. 13 ДАВХАР БАРИНА ГЭВЭЛ ЗУРАГ ЗӨРНӨ. АЮУЛТАЙ?????

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.140.11.221

Уг барилгад их засвар хийгээд оруулсан зөв дөө. Хажуу 2 барилг нь шахаад барьсан болохоор нурааж болохгүй. Тэр үед бол барилга дотор их гал орж ирээд сүйд хийгээгүй юм билээ. Дүрс хийгээд л унтарсан. Барилгын бетон доторх төмөр хийцэд огт нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байх.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 45.117.35.37

Nuraah shaardlaga bhgui shuu dee ter b** hel gald avtsan barilguud barigdaad yavj l bna

Avatar

Гитад 6 цагийн өмнө 202.9.46.97

Бас л xятадууд ирж нурааж өгнө биз

Avatar

Зочин 7 цагийн өмнө 139.5.219.133

нураах компани ч олдохгүй бгаа гэжүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж