Сонирхлын зөрчил үүсгэх албан тушаалтнуудын томилгоог хязгаарлав

Сонирхлын зөрчил үүсгэх албан тушаалтнуудын томилгоог хязгаарлав

Сонирхлын зөрчил үүсгэх албан тушаалтнуудын томилгоог хязгаарлав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 885 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 540 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 345 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч, Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч, МУБИС-ийн салбар сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн иргэд нь тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, холбогдох хариуг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 16 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж