Украины супер од "CS2"-ийн ертөнцдөө эргэн ирлээ. "FaZe"-ийн зүгээс өчигдөр/2025.05.05/ энэ тухай албан ёсоор зарласан бөгөөд Александр Костылев буюу "S1mple" ирэх Остин Мэйжор дуустал зээлээр тоглох гэнэ. Өдгөө 27 настай "S1mple" нутгийнхаа "NAVI" багтай гэрээтэй хэвээрээ байгаа боловч үндсэн бүрэлдэхүүнд тоглохгүй, сэлгээнд байгаа билээ.
Оны шилдэг тамирчнаар гурван удаа тодорч байсан түүний хувьд "FaZe"-д "broky"-ийн үлдээсэн орон зайг нөхнө. Хелвийс Саукантс буюу "broky" энэ жил хүлээлтэд хүрсэн тоглолыг гаргахгүй байсан учир багийн зүгээс түүнийг сэлгээ рүү шилжүүжээ.
"S1mple"-ийн хувьд хамгийн сүүлд Саудын Арабын "Falcons" багт зээлээр тоглож, Шанхайн Мэйжорын Европын сонгон шалгаруулалтад оролцсон ч бүтэлгүйтсэн билээ. Түүний тус багтай байгуулсан зээлийн гэрээ угтаа 2024 оны төгсгөлд дуусах байсан ч Мэйжорт шалгарч чадаагүй учир хугацаанаасаа өмнө "NAVI"-д эргэн ирсэн.
"NAVI"-н зүгээс 2023 оны аравдугаар сард бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн, өөрсдийн домгоо сэлгээ рүү шилжүүлж байгаагаа зарласан. Улмаар шинэ бүрэлдэхүүнтэй "NAVI" ч Мэйжорт түрүүлж, "S1mple"-г үгүйлэх хүн бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.
"S1mple" 2022 оны төгсгөлд багтайгаа гурван жилийн шинэчилсэн гэрээг үзэглэсэн. Өөрөөр хэлбэл, түүний гэрээ дуусахад зургаан сар үлдээд байгаа аж.
2025 он гарсаар "S1mple"-ийн ирээдүйн талаарх яриа ихээр гарсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Украины стриймер "Evelone" түүний талаар ярихдаа "S1mple"-д багуудаас санал ирсэн гэдгийг хэлж, гэрээ нь дуусах дөхөх тусам зарагдах үнэ нь багасч байгааг сануулжээ. Үүнээс сарын дараа түүний хэлснээр "S1mple" өдөр бүр "CS" тоглож, фитнест явж байгааг хэлжээ.
"S1mple" хувиасаа 100 мянган ам.долларыг "UNITED24" гэх сайн үйлсийн байгууллагад хандивлаж, дайны хөлд нэрвэгдээд буй элэг нэгтнүүддээ тусалсан билээ.
Ийнхүү "FaZe"-д "S1mple" болон "EliGE" нар эргэн нэгдэж байна. Тэд хамтдаа 2016 онд "Liquid" багт тоглож байсан түүхтэй. Тухайн үедээ хоёр ч удаа Мэйжорт шалгарч, "MLG Columbus"-д хагас шигшээд үлдэж, "ESL One Cologne"-д аман хүзүүдсэн.
"FaZe" энэ жил "ropz"-г "Vitality"-д алдаж, түүний оронд "EliGE"-г авчирсан ч одоог хүртэл гавьтай амжилт гаргасангүй. "PGL Cluj-Napoca"-д дөрөвдүгээр байр, "PGL Bucharest"-д гуравдугаар байр тус тус эзэлжээ. Сүүлд л гэхэд "IEM Melbourne" тэмцээний плей-оффд шалгарч чадаагүйгээс гадна өнгөрсөн амралын өдөр өндөрлөсөн "BLAST Rivals"-ийн үеэр "Falcons", "MOUZ" хоёроос ганц ч мап "зулгааж" бараагүй.
"S1mple"-ийг нэгтгэсэн "FaZe"-ийн дараагийн тэмцээн нь тавдугаар сарын 19-нд эхлэх "IEM Dallas" тэмцээн. Түүний дараа Остин Мэйжорт оролцох болно.
Нэргүй 8 цагийн өмнө 202.131.225.197
pc-nii huuhed l bna
Зочин 8 цагийн өмнө 66.181.184.72
Муу эр дайнд хөөрнө
Бадарч тахар 10 цагийн өмнө 103.57.92.159
мэргэн бууч гэхээр нь сонирхсон чинь нэг муу сигачин байж ! жинхэнэ мэргэн бууч байсан бол б** сумтай нь хамт Улаан талбай ру явуулахгүй юу ! тэнд 9 ны өдөр Путин 2 цаг хиртэй сууна !