Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцлаа
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Монголчуудын амьдрал бол үнэхээр хүнд байна. Цалин тэтгэвэр нэмэгдсэн ч бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Энэ чигээрээ үргэлжилбэл хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, бид ингэж сайжирна, ингээд сайхан болно гэсэн ирээдүй, төсөөлөл алга. Үнэндээ шударга зүйл энэ нийгэмд байхгүй байна шүү дээ. Шударга хөдөлмөрөөрөө амьдрах ирээдүй харагдахгүй байна, хөдөлмөрийг нь үнэлэхгүй байна. Хүн чинь мэрийгээд ажил хөдөлмөр эрхлээд амьдрал ахуйгаа сайжруулъя гэж боддог гэтэл манайд тийм боломж байхгүй.
-Цалингаас цалингийн хооронд л амьдарч байна бидний олонхи нь. Энэ асуудлыг даван туулж, цалин орлогоороо сайхан амьдрах, үр хүүхдийнхээ ирээдүйд зарцуулах боломж бий юу?
-Амьдралаа сайжруулж, шат ахиулах боломжгүй л орчин бий болчхоод байна л даа. Улс орны хөгжил үйлдвэрлэлээс хамаардаг. Үйлчилгээ бол байна. Тэгэхээр энэ хямралаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэлээ сайхан хөгжүүлээд, дэмжээд ирэхээр түүнийг дагаад иргэдээ ажлын байраар хангана. Дээрээс нь цалин хөлс нь нэмэгдэх боломж бий болно. Ингэхээр иргэдийн амьдрал ахуй аяндаа сайжирна. Гэтэл иргэд өнөөгийн нөхцөлд бол зээл аваад эргээд зээлийнхээ хүүг төлж л амьдарч байна. Авсан зээлээ үйлдвэрлэлд биш ашиггүй буюу хэрэглээнд зарцуулаад байхаар өр, зээлийн дарамтаас гарахад хэцүү. Нэг үгээр хэлбэл, авсан зээлээ ашигтай зүйлд зарцуулах нь чухал. Эргээд өөрт ашгаа өгдөг зүйлд зарцуулж байвал болж байгаа юм. Авсан зээл нь орлого авч ирэхгүй хэрэглээнд зориулагдаад байгаа болохоор энэ өрийн тойргоос гарахгүй л дээ.
-Тэгэхээр таны хэлснээр энэ өрийн тойргоос гарахын тулд иргэд, цаашлаад эрх баригчид юун дээр анхаарах ёстой юм бэ?
-Үйлдвэрлэл бага болохоор юмны үнэ өсөөд байгаа юм. Тэгэхээр өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болмоор байна. Хүн бүрт хийе гэсэн юмаа хийх боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Хүн болгонд ямар нэг бизнесийн санаа байдаг шүү дээ. Түүнийгээ биелүүлж ажил хэрэг болгох гэхээр татвар, НДШ-ээс эхлээд өчнөөн дарамт шахалт байгаад байна.
Тэгэхээр бараг юм хийж өрөнд орж байхаар хийхгүй байсан нь дээр гэж боддог болоод байна.
Тиймээс төрөөс юм хийж баялаг бүтээж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, бизнес хийх боломжийг нь бүрдүүлээд өгчих хэрэгтэй. Төр дэмжвэл дэмжсэн шиг дэмжээд зээлийн хүүг бууруулдаг ч юм уу, татвараа багасгаад хөнгөлөөд, чөлөөлөөд өгөх нь чухал. Дандаа дэмжлэг үзүүл гэж байгаа юм биш. Эхэн үед нь хөлөө олтол нь дэмжээд, хөнгөлөлтөд хамруулаад өгвөл үйл ажиллагаа нь тогтворжоод эхлэхээр улсад татвар болж орно. Хэрвээ үгүй бол бүр оролцохгүй байх хэрэгтэй байна. Эрх чөлөөг нь олго. Төр янз бүрээр саад хийхээ болих хэрэгтэй. Нийлүүлэлтийг нь нэмээд өгөхөөр бараа материалын үнэ аяндаа багасна.
-Нэг юм эхлүүлэхээр татвар шимтгэл гээд дарамтлаад шинээр юм эхлүүлэх нь битгий хэл үйл ажиллагаа нь тогтворжсон хэд нь хаалгаа бариад байна шүү дээ.
-Жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих нь чухал байна. Тэд чинь өөрсдийгөө тэжээгээд, дээрээс нь ажлын байр бий болгоод төрөөс халамж нэхэхгүйгээр болгоод байдаг. Тиймээс дахиад хэлье ажиллах боломжийг нь бүрдүүлээд өг. Тэд нар чинь юу хийх, хэзээ, хаана, хэрхэн яаж борлуулахаа мэднэ. Одоо бол ажил хийхгүй байхад болоод байдаг үлгэн салган нөхцөл бий болоод байна. Хэн чиг л тэгнэ. Нэг юм хийж дарамт шахалтад орж байхаар зүгээр мөрөөрөө явж байя гэсэн бодолтой болоод байна.
-Ерөнхийдөө Монголд дундаж давхарга гэсэн статус байхгүй болж халамжийнхан нэмэгдэж, ажил хийх хүн олдохгүй болжээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Ядуу орны шинж нь дундаж давхарга цөөхөн байдаг. Өндөр хөгжилтэй оронд бол дундаж давхаргынхан хүн амын дийлэнх хувийг эзэлдэг. Дундаж давхаргынхан гэж жижиг дунд бизнес эрхэлдэг мөн төрийн албан хаагчдыг хэлдэг. Гэтэл багш эмч нарын цалин хангалтай биш.
Дундаж давхаргагүй орон зогсонги байдалд ордог.
Хэрвээ дундаж давхаргыг орлогожуулаад ирэхээр үйлдвэрлэл эрхлээд, дуртай юмаа хийх боломж бий болж, дээр хэлсэн эргээд улсад ашгаа өгнө. Дандаа төр засгийг буруутгаад байж болохгүй л дээ. Хүмүүс бас өөрсдөө хичээх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулаад явах хэрэгтэй. Олж байгаагийнхаа хэрээр гарын салаагаар урсгаад байж болохгүй. Энэ бас нэг дутагдал. Бид 30 гаруй жил зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор явж байна шүү дээ. Эрүүл мэнд, боловсрол үнэгүй гээд бүгдийг бэлэнчлээд сурчихсан. Энэ сэтгэлгээнээсээ салж чадахгүй хэн нэгэн туслахыг хүлээдэг хүмүүс байна. Нөгөө талд өөрсдөө болгоё, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бий. Тэгэхээр төр засаг ч тэр иргэд ч тэр өөрсдөө анхаарах асуудал байна.
-Эдийн засгийн хямралын үед санхүүгийн хуримтлалтай болохыг эдийн засагчид зөвлөж байна. Ингэхэд хуримтлалыг хэрхэн бий болгох вэ?
-Хуримтлал бий болгох нь хүний амьдралд маш чухал. Ихэнх хүмүүс миний цалин бага. Хуримтлал үүсгэж чадахгүй байна гэдэг. Гэтэл орлогын хэмжээнээс үл хамаараад хуримтлал үүсгэх боломж байдаг. Хамгийн сайн арга бол орлого орсон өдрөө цааш нь хийх. Хүний хэрэгцээ дуусдаггүй юм. Хэрэглээд байвал аваад л байдаг. Эхлээд мөнгө орж ирэхээр боломжоороо хадгалчих тэгээд үлдсэнийг нь хэрэглэ. Болдог юм. Дараа нь энэ үнэхээр миний хэрэгцээ мөн үү гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хэмнэсэн мөнгөө хадгалж байж хуримтлал үүсгэнэ.
Өнөөдөр авч байгаа мөнгөө зөв зохицуулж чадахгүй бол ирээдүйд тэр мөнгө өссөн ч зарлага яг хэвээрээ л байна.
Бас нэг сул тал нь зарим хүмүүс орж ирэх мөнгөө хэдийн тооцоолоод үрсэн байдаг. Тиймээс иргэд санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй байна.
-Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Инфляцийг тогтворжуулахад төрөөс ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?
-Засгийн газарт мөнгө байгаа. Засгийн газар өөрсдөө хэмнэх ёстой. Тэдэнд хэмнэх боломж байна. Иргэд татвар их байлаа ч төлөөд л байгаа шүү дээ. Бидний төлж байгаа татвар эргээд ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой. Үүнд иргэд хяналт тавих хэрэгтэй. Монголчууд богино хэмжээний ой санамжтай байна. Өөрсдийнхөө төлөө шаардах юмаа шаардах ёстой. Татвараа төлж байгаа юм чинь эргээд хяналтаа тавих шаардлагатай. Манай Засгийн газар үрэлгэн үнэхээр тансаг байна. Иргэдийнхээ төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй. Бидний хүлцэнгүй байдлыг ашиглаад дураараа дургиж байна. Энэ хэвээр явбал сайхан амьдрах хүлээлт алга.
хөх 2025-05-06 66.181.164.23
МАН аа сонгоод байхаар яаж өөдлөх вэ дээ
30000 мянган лам нарын хараалыг идэхээр яаж олигтой байх вэ дээ 30000 лам буудулахдаа ерөөл хэлж дагзандаа сум зоолгоогүй л байх
Зочин 2025-05-06 172.56.163.79
Тэгвэл Монголд хулгайч авилгалын баячууд, халамжийн ядуустайгаа үлдэж…дундажууд нь гадагшаа нүүж дээ .
уммаааны баднийхум
иргэн 2025-05-06 59.153.84.210
Цалингаараа өргүй амьдарчихдаг бол дундаж л гэх байх даа, гэтэл манайд цалин нэмлээ маргааш нь зах дэлгүүрүүд үнээ нэмчихдэг гаж үзэгдэлтэй, компаниуд ажилчдынхаа цалинг жил бүр инцляци харж бгаад өсгөдөг ч бодит инфляци өндөр болохоор нэмсэн нэртэй үнийн өсөлтийг дийлэхгүй хэвээрээ л байна, импортын хараат улсад цалингаараа амьдарна гэж хэзээ ч бхгүй, үйлдвэрлэлээ л хөгжүүлмээр бна даа, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд банкны зээл бага байх ёстой шүү,
Нэргүй 2025-05-06 202.126.89.106
Dundaj dahvargaa tatvaraar alaad dood davhargadaa ogood duuslaa.
Zochin 2025-05-06 202.126.89.52
Энэ улс оронд бодлого байгаа юм уу
ИРГЭН 2025-05-06 66.181.185.82
МАН-АН-Н мафиуудын мэдлэг чадвар сүүлийн 30- жилд Монгол улсыг улны улс болголоо!!! Ардчилалын 1996- оноос хойш удам угсаа муутай хүмүүсээр Монгол улсын төрийн ажилыг хийлгэсэн нь маш том алдаа байлаа!!!
Зочин 2025-05-06 139.5.219.133
дунд давхаргаа улных болгох бодлого бариад бна наад төр засаг гуай чинь
зочин 2025-05-06 66.181.191.37
Монголд ямар хэмжээний хөрөнгөтэй хүнийг дунд давхрагынх гэх вэ, Тийм хөрөнгөтэй хүн хэд байна вэ, Үнэхээр манайх дундач давхаргаараа өлссөн орон мөн үү, Манайх хамгийн бага татвартай орон гэдгүй билүү, 23-25 хувь, Гэтэл зах зээл хөгжсөн орнуудад 40-50 хувь байдаг гээ биз дээ,Үнэхээр татвар,бизнесээ боогдуулаад байгаа нь үнэн үү, Татвар багасгавал ,төсөвт ямар өөрчлөлт гарах вэ Цалин тэтгэвэр тавьж чадахгүй байдалд хүрэхгүй биз,Ерөнхий ярих бус тоо баримт тооцоонд тулгуурлан нотолж ярьж баймаар
Нэргүй 2025-05-06 103.212.163.250
үнэхээр ийм эргүү юмуу эсвэл амьдрал мэдэхгүй алтан торонд амьдардаг нялзрай юу. Гудамжинд гараад хар, амьдралд ор, хүнтэй уулзаж ярилц.
Нэргүй 2025-05-06 103.10.22.226
Эдийн засагчдын үгийг сонсохоо больж Чих нь дүлий Нүд нь сохор болжээ.
зочин 2025-05-06 66.181.191.37
Харин манай эдийн засагчид ямар ч тооцоо судалгаагүй, бодсон санасанаараа бурдаг, Нийгмийн толгойг үнэн худал зүйлээр эргүүлдэг, Болох болохгүй нөхцөл тулгадаг,, Үүнийг нь сөрөг хүчин ,ялангуяа АН овжин ашиглаж, одоогийн төр засгийг унагах,төрийн эрхийг дангаараа базахыг санаархдаг, Тэгээд яадаг билээ, Нийгмийн хөрөнгийг идэж гүзээлж аваад ихэнх нь гадаад рүү зулбана, Иргэд хохироод үлддэг,Үүний хор уршгийг арилгах гэж хөлсөө бурзайтал ажиллана, Ийм байдал цөөнгүй гарсан, Давтмааргүй байна,
яг үнэн 2025-05-06 122.201.31.213
одоо энэ засаг сольж дараагийн чадах хүүд өгьё . үнэхээр борлуулалт нам зогслоо . ждү бол цаашаа. засаг үнэхээр ажлаа хийж чадахгүй байна