NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг танилцуулж байна.
Парламентад сонгогдсон анхны жилд бизнес нь цэцэглэж, хөрөнгө орлого нь огцом өссөөр тэрбумтны жагсаалтад орж ирсэн улстөрч бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан юм.
Covid-19 цар тахалд хувийн хэвшлүүд элгээрээ хэвтсэн бол түүний “Опту” ХХК нь Баянзүрх дүүрэгт 10 давхар, 23 давхар орон сууцны хороолол сүндэрлүүлж, бизнес нь шатсан улстөрчдийн атаа хорслыг төрүүлж явсан нь бий.
Хэдхэн жилийн өмнө Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт баар буудал ажиллуулж бизнесээ эхлүүлж байсан залуу парламентад сонгогдоод зогсохгүй барилгын салбарт амжилт олоод эхлэхээр эвэртэй туулай үзсэн мэт ангайсан нь олон биз. Түүнээс ч болсон уу, өөр зүйлээс улбаалсан уу. Ардын намын гишүүд дунд “Э.Бат-Амгаланг Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа хоёрын суганд хавчуулагдаж УИХ-д сонгогдсон гэж басах хэрэггүй” гэдэг яриа өрнөсөн байдаг. Тэрхүү ярианы дараахан Э.Бат-Амгалан УИХ дахь МАН-ын бүлгийн нийслэлийн асуудал хариуцсан дэд дарга болж, томорсон нь бий.
УИХ-д анх сонгогдсон гишүүд аль болох асуудалд орохгүйг хичээдэг ч Э.Бат-Амгалан гишүүн түүнийг тойрч чадаагүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг “Ховдын Пүүжээ п-г ална аа. Гараад ир ” гэх зэргээр зүй бус үг хэлж, доромжилсон. Энэ үедээ халамцуу байсан гэх дуулианд нэр холбогдож байв. Гэвч тэр энэхүү дуулианыг няцааж, “Нэгдүгээрт, би огт архи амсдаггүй. Намайг таньдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Хоёрдугаарт, архи уусан бол уучлал гуйх чадвар надад байгаа. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргаж, чанга дуугаар ярьсан нь үнэн. Бид хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсан. Ганц нэг зураг аваад нийгмийн сүлжээнд тавьсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа. Архи уудаггүй хүнийг уусан гээд байгаа нь улс төр юм болов уу” гэх тайлбар хийсэн нь бий.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өдөр болгон, чуулган болгон дээр над руу хашгирдаг. Намыг нь шүүмжлэхээр над руу хашгирдаг. Олон удаа над руу хашгирсан, түүнээс ганцыг нь та нар онцлоод байна. Согтуу байсан эсэхийг нь мэдэхгүй” гэдэг тайлбар хэлсэн юм.
Мөн тэрбээр LRT төслийг Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд оруулж ирээгүйд бухимдаж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатартай маргалдан “бойкот” зарлана гэж сүрдүүлж байв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Ч.Хүрэлбаатар та өөрөө техник эдийн засгийн үндэслэлийг унш аа. Битгий индэр ашиглаж иргэдийн толгойг угаагаад бай. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газар бонд гаргах гэж байгаа аятай юм ярилаа. ТЭЗҮ нь хийгдээд дууссан. 926 сая ам.доллараар хийнэ. Үүний 510 саяыг Засгийн газар баталгаа гаргаж өгөх л асуудал шүү дээ. Гэтэл өрийн босго давлаа гээд хүмүүсийг айлгаад байх юм. Та ажлаа хий. Төсвийн байнгын хороо ард иргэдийн хүсч байгаа төсөл арга хэмжээг Засгийн газартай хамтраад хийх л ёстой. Ч.Хүрэлбаатар дарга бүх зүйлийг болохгүй гэх юм. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Хоёрын хооронд явцуу эрх ашгийнхаа үүднээс асуудалд битгий хандаад бай. Нийслэл хотын иргэд хүн биш, Увсын иргэд хүн юм уу. Больж үз та. Нийслэл хотын иргэдийн эрх ашгийг хангасан том бүтээн байгуулалтын ажил хийх гэхээр Увсын хэдэн нөхдөөс болж ажил урагшлахгүй байна. УИХ-ын индэрийг ашиглаж нийслэл хотын эрх ашгийг хохироох хэрэггүй. Би нийслэл хотын иргэдийн эрх ашгийн төлөө л дуугарч байна. Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор асуудлыг дахин хэлэлцэж төслийг оруулж ирэхгүй бол эсхүл Ч.Хүрэлбаатар даргыг Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөхгүй бол Түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй” гэж мэдэгдэж байв. Гэвч энэ тулаанд Ч.Хүрэлбаатар гишүүн ялсан юм.
Тэрбээр анх 2020 онд УИХ-д сонгогдсон бол 2024 оны сонгуульд дахин Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулсан. Тус тойрог бол түүний төрж өссөн газар нь.
МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг герман судлал, олон улсын дипломатч мэргэжлээр төгссөн. Дээд сургууль төгсүүтээ “Баян Хадат” тур ХХК-д гүйцэтгэх захирлын алба хашин бизнес хөөсөн. Гэвч тус компани нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн тухай мэдээлэл цацагдаж, шуугиан тарьж явсан нь бий. Зургаан жил тус компанийг удирдсан бөгөөд энэ хооронд Ардын намд элсэн, орон нутгийн сонгуульд өрсөлдсөнөөр 2008-2012 оны хооронд Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон. Энэ үедээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч дарга зэрэг албыг тус, тус хашсан байдаг.
Ардын намынхан 2012 оны сонгуульд ялагдал хүлээснээр гудамжинд гарсан бол Э.Бат-Амгалан 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга болж томорсон.
“Нам, намд нүүртэй том гар” гэх яриа Э.Бат-Амгаланг дагадаг нь ийм учиртай.
УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашигладаг гурван компанийн нэг болох “Зэс эрдэнийн хувь” компанийн нууц ноёнтноор тодроод байна.
Хувийн хэвшилд шилжсэн стратегийн ордууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Батзандан “Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг гурван компани эзэмшдэгээс нэг нь “Зэс эрдэнийн хувь” ХХК. Энэ компанийн ард УИХ-ын хоёр гишүүн байдаг бөгөөд дүүгээ захирлаар нь ажиллуулдаг гэж мэдэгдсэн. Тэгвэл байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд 232,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон гэх "Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр, бэр Э.Энхмаа нарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүнийг ч Э.Бат-Амгалан гишүүн няцаахгүй байгаа. Гол нь улс төрийн хүрээнийхний хардаад байгаачлан тэр үнэхээр нууц ноёнтон нь уу гэдэг нь цаг хугацааны шатанд тодрох биз ээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Зэс эрдэнийн хувь” компанийн үйлдвэр барих захирамжийг гаргасан нь дээрх компанийн ард хоёр УИХ-ын гишүүн байгаа гэх Ж.Батзандангийн хардлага бодитой болохыг нотлоод буй.
Засгийн газар үүсмэл ордууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэх байр суурь барьж, хоног тоолон ажиллаж байгаа энэ өдрүүдэд “Зэс эрдэнийн хувь” компанийн асуудал дээр Э.Бат-Амгалан гишүүн үг унагахгүй яваа, мөн Засгийн газар зөвхөн “Ачит ихт” компани руу давших ажиллагааг эрчимтэй явуулсан зэргээс үзсэхэд Ардын намынхан анхнаасаа тус компанийг өмгөөлж ирэв үү гэх хардлагад ч хөтлөөд байна.
Тэрбумтны жагсаалтад багтах болсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 290.3 сая, 2.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 226 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, 420.4 сая төгрөгийн хадгаламжтай, 300 сая төгрөгийн авлагатай, “Опту” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1994 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
- 1998 онд МУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч
- 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2002-2008 онд “Баян Хадат” тур ХХК, гүйцэтгэх захирал
- 2008-2010 онд Нийслэлийн БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
- 2008-2012 онд Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
- 2010-2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч дарга
- 2015-2020 онд ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2016-2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Г.ХОРОЛ
Иргэн 2025-05-06 66.181.181.63
Баянзүрх дүүргийн газрын мафийн цаад эзэн нь энэ нөхөр шүү!! бүр газрыг нь га гагаар зараад дуусгасан
Нэргүй 2025-05-06 202.126.88.191
Э.Бат-Амгалан гэж үл бүтэх юмыг БЗД-ийнхэн 2 удаа УИХ-д сонгочих юм. түүнд нь эрдээд энэ тэнэг нь БЗД-ийг бүхэлд нь, тэр дундаа хүний нөөцийн асуудлыг магад самарч байнаа. эгүүлэн татъя. дэмжээд өгөөрэй.
Зочин 2025-05-06 59.153.112.250
Зэс эрднийн хувь, Ачит ихэт хоёр чинь яг адилхан , Эрдэнэтийн муу технологи ашиглаж чаддаггүй овоолсон шорооноос ашигт малтмал гаргадаг л үйлдвэр шүү дээ. Ялгаа нь гэвэл Зэс эрдэнийн хувь МАН-ын хүнийх, Ачит Ихэт нь АН-ын Цагааных. Аль нь ч буруу юм хийгээгүй. Хэрэггүй гээд хаясан шорооноос нь л баялаг гаргаж, улсад татвар төлдөг. Тийм болохоор, АН-ын гишүүний эзэмшдэг Ачит Ихэдийг л булааж авах гэж МАН-ынхан хэрүүл зүсгэж байгааг ойлгохгүй хэн байх вэ дээ?
Нэргүй 2025-05-06 66.181.182.56
Энэний ард дахиад энийг татдаг нэг том гар байна даа. Содбаатар уу
Иргэн 2025-05-06 66.181.184.70
Улс төр бизнес хоёрыг салгаж сонгож чаддаг болсон үедээ шударга ёс тогтож авилгалаас ангижрах тийшээ алхаж чадах боловуу
зочин 2025-05-06 59.153.113.30
Үнэн дүнхүү эр дээ
Иргэн 2025-05-06 66.181.183.146
Түүх нь тэр чигээрээ цүнх баригч бн!! !!! Ядаж орос хэлтэй байхгүй ккк
Нэргүй 2025-05-06 66.181.176.113
DYYDLGR80955877
Үнэн үг 2025-05-06 59.153.115.181
Энэ хүнийг Их хуралд сууж байна гэхээр үнэхээр гутамшиг санагддаг. Ингэж бичлээ гээд бариад идчих хүн бараг гарахгүй гэдэгт итгэлтэй бноо. Яачихсан ч хорвоо гэж ийм байдгийн ккк. Юманд чинь хэмжээ хязгаар гэж бий. Ээдээ дахин сонгож балайрах хүн байхгүй байх болтугай
Үх 2025-05-06 202.55.188.93
Энэ пэздаа юу 😡😡😡 .
энэ чинь шударга ёс ярьж явдаг штээ .
хулгайч байжээ
Нэргүй 2025-05-06 66.181.190.157
Эхнэр нь гэж улаан яашка бна.Мөнгөтэй л бол хэнтэй ч яахаас ч сийхгүй.Батамгалан өөрөө бас сайхан хүүхэнд нугасгүй.Энд тэнд сэм сэм эвгүй шоуднаа.
Нэргүй 2025-05-06 66.181.190.157
Батамгалан гэж гэр бүлийн асар их будлиантай нөхөр дөө.Хүний эхнэр салгаж суугаад өөрийн төрсөн 3 хүүхдээ өнчрүүлсэн.Эхнэр Заяа нь жинхэнэ нүгэлтэн хорчин бөгөөд нүглээ наминчлахын тулд бясалгал гэгээрлийн төв гэнүү нэг хулхины юм нээж ард түмний тархи угааж буй.Дотор нь хар бол гаднах цагаан зохихгүй гэж.
Нэргүй 2025-05-06 202.179.11.230
Bas neg hereggui hun baina. UIH-d dandaa hog shaaruud oroh yum daa.
Нэргүй 2025-05-06 66.181.176.113
MASSAJLI80955877BOOWN XXNO TSAGN SEKSEER
Зочин 2025-05-06 103.212.119.157
ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭДЭГ ШИГ ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ЖИНХЭНЭ АВИЛГАЧ ХУЛГАЙЧ ТӨРД ШУРГАЛСАН ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ… АТГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ…
Нэргүй 2025-05-06 66.181.176.113
SEKSEER NZ AMRAG BLNO80955877VANXANDI