Авлигатай тэмцэх газрар нь өнгөрсөн дөрөвдүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 340 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Хяналт шалгалтаар шаардлага хангаагүй иргэнийг нийтийн албанд томилох, хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой захиргааны акт гаргах, гэрээ байгуулах, аж ахуйн үйл ажиллагаа давхар эрхлэх зэргээр хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчих байдал түгээмэл гарч байгаа төдийгүй ялангуяа нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй хэрэгжиж байгааг илрүүлжээ.
Иймээс хяналт шалгалтаар зөрчил гаргасан нийт 38 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Увс аймгийн Түргэн сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Уулбаян сум, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Ховд аймгийн Засаг дарга нар нь нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр албан тушаалд шууд томилсон зөрчил гаргасан тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу хариуцлага тооцуулжээ.
Түүнчлэн зөрчил гаргасан нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох, албан тушаалтны томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, дотоод хяналтыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан бичиг хүргүүлээд байна.
zochin 2025-05-05 203.91.115.43
Тэр боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх Ханджавын Батжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаан нь тодорхой байхад яагаад шалгахгүй байнаа. Наад том хулгайч тэндэрчин авилгач луйварчин нүүрсний олон тэрбумаар луйварчдынхаа хаусуудыг Жаргалантын аманд барсныг мэдсээр байж Цагдаа, АТГ яагаад шалгахгүй байнаа. Иймэрхүү хулгайчуудын хөрөнгийн хурааж шоронд хулгайлсан мөнгөний ялын эдлүүльe.
Нэргүй 2025-05-05 202.9.40.240
Нам төр хулгайлж 35 жил хулгай шаасн х***а манж хог шааруудыг үлдгдлгүй х***а манжруун хөөж далд ор2л. 35 жил хулгайлж цөлн гэдг аймшгийн хэт-с хэтрсн адгийн гажиг хулгай л******д хэдн зуун жил хулгай шахи санаархл бсн зэвүүн л******д.
Нэргүй 2025-05-05 202.9.40.240
п**а нам төрийг манж хужаагууд-с цэврлээчээ хулгайч шаачаад бгахд бхийн ямар даврцн пиздагууд бэ.