“Эрдэнэс Тавантолгой" ХК 3.5 их наядын татвар төлөлтөөр тэргүүллээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК 3.5 их наядын татвар төлөлтөөр тэргүүллээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК 3.5 их наядын татвар төлөлтөөр тэргүүллээ
Татварын ерөнхий газраас 2024 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, батламжилснаа өнөөдөр гардууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Монгол Улсын төсөвт хамгийн өндөр татвар буюу 3.5 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн тэргүүнд бичигдэж байна. Тус компани нь 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, улс орон нутгийн төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, өндөр үр ашигтай ажиллаж, улс орны нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан түүхэн жил байлаа.
Түүнчлэн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, загийн усны хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг ашиглалтад оруулж, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн он цаг байв. Мөн хүний нөөцийн чадавх болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж, олборлолт, борлуулалтын оновчтой шийдэл боловсруулж, зах зээлийн уналттай үед тогтвортой, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал онцлон тэмдэглэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төлж хамгийн өндөр татвар төлсөн аж ахуйн нэгжээр шалгарч байсан бол 2024 онд 3.5 их наяд төгрөгийн татвар төлж Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр хоёр дах жилдээ дараалан шалгарч байна. Бидний төлсөн татвар эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалт зэрэг нийгмийн суурь салбарын хөгжил цэцэглэлтэд зориулагдаж, татварын орлогын 12% хувийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-05 103.212.119.157

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НИЙТИЙН ӨМЧ БОЛСОН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ЗАРЖ ИДЭЖ БАЙГАА ПИЗДАНУУД ДУТУУ ТӨЛСӨН БАЙНА… ТАТВАР НОГДОХ ОРЛОГЫГОО НУУН ДАРАГДУУЛСАН… УУЖ ИДСЭН… АВИЛГАДСАН… ҮРГҮЙ ЗАРЦУУЛСАН… ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН… БУСДАД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ АШИГЛАН ШАМШИГДУУЛСНЫГ НЬ ОЛИГТОЙХОН ШИГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧ ГЭЖ БАЙДАГ ЮМ БОЛ ӨНӨРӨӨ ШИГ ЯРЬЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

тэнэг 2025-05-05 203.91.115.250

Төрийн ажлыг л хийж байгаа хүмүүс. Ямар хувийн салбар шиг зүтгэж байгаа биш, ингэхээ болимоор

Avatar

Хул 2025-05-05 202.9.46.97

худлаа, нүүрсний хулгай, шахаачин, цавчаачин, тендэрчин, нам найз нөхөд төрөл садангаараа дүүрсэн идээчин уугаачингууд.

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.40.240

Пздагууд ард түмнд наалдж бга юм хаа бгаам намтөр эзлцн манж хужаагууд хулгайлж шааж бга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж