Трампийн тарифын нэмэгдэлд өртөх дараагийн "хохирогчид" нь гадаадын кинонууд болж байна. Тэрбээр "Америкийн кино үйлдвэрлэл хурдацтай унаж байгаа тул татвар ногдуулах үйл явцыг эхлүүлэхийг зөвшөөрч байна" гэжээ. Энэ шийдвэрийн дагуу гадаадын кинонуудад 100 хувийн тариф ногдуулж байна.
Кино үйлдвэрлэгчид, студиудыг татахуйц систем санал болгодог бусад улсын хамтарсан хүчин чармайлтыг тэр "Үндэсний аюулгүй байдлын заналхийлэл" гэж нэрлэн буруушаажээ. "Энэ бол юу юунаас илүү мессеж, суртал ухуулга болно. Бид кинонуудыг Америкт л хийдэг байсан тэр цаг үеийг эргүүлэн авчирмаар байна" гэж Трамп хэлэв.
АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник "Бид ажилдаа орсон" гэж хэлсэн боловч чухам ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна.
Трампийн тариф хилийн чанадад кино үйлдвэрлэж буй америк продакшинуудад хамаатай эсэх нь тодорхойгүй. Сүүлийн үед АНУ-ын студиудын бүтээсэн хэд хэдэн томоохон киноны зураг авалтууд Америкаас гадуур хийгдсэн билээ. Тухайлбал, "Deadpool & Wolverine", "Wicked", "Gladiator II" зэрэг уран бүтээлийг дурдаж болох юм. Мөн "Netflix" зэрэг стриминг үйлчилгээнд энэ тариф хамаарах эсэх нь ч тодорхойгүй байна.
АНУ-ын таван том кино студийг төлөөлдөг "Motion Picture Association" энэ мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Трамп тангараг өргөх ёслолынхоо өмнөхөн Жон Войт, Мел Гибсон, Сильвестер Сталлоне нарын гурван кино жүжигчинг Холливудад бизнес боломжуудыг сурталчлах тусгай элчээр томилсон билээ. Тэрбээр Холлвиудыг агуу боловч маш хэцүү газар гэж тодорхойлсон юм.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.203
Хошного Трамп
зочин 1 цагийн өмнө 66.181.160.70
Зөө зө ,,Удахгүй Америкчууд оймсоо хүртэл өөрсдөө оёж өмсдөг болох юм байна л дө .. Гэхдээ тэгэх хэрэг байна уу ?..
Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.175
THIIM