"Хуурамч дипломоор төрд ажилласан хүмүүсийн цалинг буцаан төлүүлнэ"

"Хуурамч дипломоор төрд ажилласан хүмүүсийн цалинг буцаан төлүүлнэ"

"Хуурамч дипломоор төрд ажилласан хүмүүсийн цалинг буцаан төлүүлнэ"

Өнгөрсөн жил Боловсрол шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломоор боловсролын салбарт ажиллаж буй цөөнгүй хүмүүс байгааг илрүүлж, зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Гэвч хуурамч дипломоор төрд ажиллаж буй хүмүүс байсаар байгаагийн нэг жишээ бол Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Батбилэг юм. Тэрбээр ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн гэх D200828037  дугаар бүхий дипломыг ажилд орох үедээ бичиг баримтдаа хавсаргаж өгчээ. Гэтэл энэхүү диплом нь хуурамч бөгөөд D200828037 дугаар бүхий диплом нь гидрогеологи мэргэжлээр төгссөн Т.Өрнөхийн дипломын эх хувь болон ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагийн Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичгээр баталгаажиж байгаа билээ.

Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчид тавих шаардлагыг тодорхой заасан байдаг. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж буй хүн дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй байна гэж хуульчилжээ. Хуурамч дипломоор төрд ажиллавал ямар хариуцлага хүлээдэг эсэхийг Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Төрийн албанд хуурамч дипломоор ажилд орвол ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн жинхэнэ албан хаагчдын нийтлэг шаардлагыг хуульчилсан байгаа. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа хүн дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй  байна. Хуурамч диплом ашиглаж, төрд ажиллаж байгаа бол энэ шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр төрд ажиллах нь байтугай төрийн захиргааны албан тушаалд томилогдох боломжгүй. Хэрвээ томилогдоод ажиллаж байгаа тохиолдолд, гомдол мэдээллийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийдэг. Хяналт шалгалт хийгээд холбогдох байгууллагууд, боловсролын байгууллагуудаас бүх баримт материалыг нь шалгаж судлаад хуурамч гэдгийг нь тогтооно. Үүнийг цагдаагийн байгууллага буюу мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн тогтооно. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээрээ эрүүгийн хариуцлага хүлээх зүйл заалттай.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар, дээд боловсролтой байх шаардлагыг хангаагүй тохиолдолд хугацаатай үүрэг өгдөг. Тухайн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгнө. Томилох эрх бүхий албан тушаалтан үүнийг хугацаандаа биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаанд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол Төрийн албаны зөвлөлөөс өөрсдөө тухайн албан тушаалтныг томилсон шийдвэрийг цуцлах эрх үүрэгтэй.  Сүүлийн үеийн жишээгээр, төрийн албанд хуурамч дипломоор ажилд орсон тохиолдолд төрөөс авсан хугацааны бүх цалин хөлсийг нөхөн төлүүлэх Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан  байгаа.

-Хуурамч дипломтой гэдгийг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажиллуулсан тохиолдолд тухайн байгууллагын удирдлагад ямар арга хэмжээ авдаг вэ?

– Хуурамч дипломтой болохыг нь эрх бүхий байгууллагууд тогтоочихоод, албан үүргээс нь чөлөөлөхийг шаардаад байхад биелүүлэхгүй бол түүнийг томилох эрх бүхий албан тушаалтан мөн хуулийн хариуцлага хүлээх заалттай. Төрд учирсан хохирол буюу тухайн хүнийг цалинжуулж байсан зардлыг буцаан төлүүлнэ.

-Өнгөрсөн жил хуурамч дипломтой хичнээн хүнийг төрийн албанаас чөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн жил Боловсрол шинжлэх ухааны сайд зөврхөн боловсролын салбартаа хуурамч дипломоор ажилд орсон хүмүүсээ шалгаж, тогтоосон. Нэлээд олон зөрчилтэй хүмүүс илэрсэн бөгөөд бүгдийг нь ажлаас чөлөөлсөн байгаа. Улсын хувьд хуурамч дипломтой хүмүүсийн шалгаж тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа учир өнөөдрийн байдлаар хэдэн хүн чөлөөлснийг одоогоор хэлэх боломжгүй байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.161.118

Говийн бүсийн 3 гишүүний 1 Дорноговийн Ганбаатар гэгч ЦНДС ийн улс төрийн ангийг төгссөн гээд хэнэг ч үгүй CV оруулжээ,Энэ этгээд шантран 1 курсээсээ зайлсан юм

Avatar

Нэргүй 2025-05-05 139.5.218.199

боловсролгүй хүмүүсээр төр дүүрсэн тул бүх шатандаа ажил дампуураад удаж байна шүү дээ.эдгээр хүмүүс их багагүй залиллан хийжээ.

Avatar

Нэргүй 2025-05-05 139.5.218.199

олон хүний боломж хулгайлж залиллан хийсэн гэсэн үг шүү дээ. эрүү үүснэ.

Avatar

Нэргүй 2025-05-05 202.179.24.70

Оюун эрдэнэ эвгүйтэх нь

Avatar

Иргэн 2025-05-05 202.126.89.18

Хуурамч дмпломтой, олон жил ажиллаж байгаа улсын байцаагч ч байдаг ш дэ😬

Avatar

иргэн 2025-05-05 202.21.117.194

Монгол орныг хуурамч дээд сургуулийн хуурамч диплом сүйрүүлж бна. Үүнийг нэн даруй цэгцлэхгүй бол төрийн алба цаашилбал улс орон сүйрнэ шүү. Залилан хийж бна гэсэн үг штээ_ Хуулиийн заалт, хяналтыг чангаруулах хэрэгтэй байна.

Avatar

зочин 2025-05-05 139.5.217.119

хуурамч диплом бичиж өгсөн хүнийг нь цагдаа нь олох хэрэгтэй л дээ бас.

Avatar

Нэргүй 2025-05-05 158.59.146.30

ажлаа хийлгэчихсэн байдаг, гэтэл цалинг буцааж төлүүлэх юм бол тэднийг хөдөлмөрийг нь ч буцааж өгөх төлөх ёстой
ажлаа хийлгэчихсэн байдаг, гэтэл цалинг буцааж төлүүлэх юм бол тэднийг хөдөлмөрийг нь ч буцааж өгөх төлөх ёстой
ажлаа хийлгэчихсэн байдаг, гэтэл цалинг буцааж төлүүлэх юм бол тэднийг хөдөлмөрийг нь ч буцааж өгөх төлөх ёстой

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.184.159

тухайн ажлын байранд байх ёстой чадварыг эзэмшээгүй байж ажиллана гэдэг хорлож байгаа гэсэн үг. Цалингаас гадна хийсэн бүх ажлыг нь хүчингүй болнох ёстой

Avatar

Зочин 2025-05-05 144.48.39.86

Босоо Ганбаагаар төлүүлээд хууль бусаар засгийн эрх авсан гэж үзэж шоронд хий

Avatar

Халтар 2025-05-05 59.153.114.215

Бүр мэргэжлийн дипломгүй болон курс сургалтын төв төгссөн хүмүүс ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хөдөө орон нутагт соёлын төв,сургуульд ажиллаад байна.Үүнийг төрийн албаны зөвлөл шалгах хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-05-05 103.212.117.103

ОВУН-ЭРДЭНИЙН Бэрс төгссөн гэх дипломыг, 10-р анги төгссөн гэрчилгээг шалгаж улсад ажилласан хугацааны цалинг төлүүлэх хэрэгтэй. Харвард ч яахав хэлний сарын курс төгссөнөөс өөр юм байхгүй биз. Арай Харвард диплом өгчихөөгүй л дээ.

Avatar

Нэргүй 2025-05-05 203.91.115.49

Чадах уу?

Avatar

Нэргүй 2025-05-05 202.126.89.18

Харин тийн, чадөх уу. Бүх шатанд хуурамч дипломтонгууд шургалсан.

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.95.147

ккк. Тэгэхээр манай ерөнхий сайд маань "Харарвад төгссөн гэх хуурамч дипломтой билүү? Хэ энэ залуу ч огцруулах лолон шалтгаан нь нэгээр нэмэгдэж байна аа даа

Avatar

Нэргүй 2025-05-05 203.169.50.224

tolloo yu

Avatar

Зочин 2025-05-05 139.5.219.87

Боловсролын яаманд хүртэл хуурамч дипломтон ажиллаж байлаа.

Avatar

Зочин 2025-05-05 66.181.191.186

Нэг аймагийн цагдаагаар нэг хуурамч /худалдаж авсан/ дипломтой хүмүүс ажиллаж бх юм бна шдээ. Жинхэнэ сургууль ХСИС төгссөн хүмүүсээ шахаад л дарга нар нь хогийн гаруудыг бүгдийг нь зайлуул чих удирдлага л хэрэгтэй бна даа.

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.95.147

Өө ярих ч юм биш төрийн томчуудаас л эхлэж ярина ш дээ

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.95.147

Боловсорлын талаар ярих ч юм биш монголоор л дүүрэн эрдэмгүй эрдэмтэд,гавьяа гэхээсээ гай нь их гавьяатаар дүүрэн гээд болчихёон гээд бод.

Avatar

Eeee 2025-05-05 66.181.187.247

Zuv diplomgui bagsh nar bgaa geed shalgagdaad bsan yavsan beee

Avatar

зочин 2025-05-05 103.168.34.201

Докторууд ааа ……

Avatar

Нэргүй 2025-05-05 103.212.117.94

Төрийн албаны зөвлөл гэж хогийн газар шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-05-05 14.1.81.158

Төрд ямар хүмүүс орох нь тодорхойгүй сонин шүү

Avatar

mm 2025-05-05 202.179.15.43

Энэ үнэхээр хэргэжидэг бол төрийн алба ийм нэр хүндгүй болохгүй шүү дээ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж