Хятад: Жуулчны завь хөмөрч, 10 гаруй хүн сураггүй байна

Хятад: Жуулчны завь хөмөрч, 10 гаруй хүн сураггүй байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хятад: Жуулчны завь хөмөрч, 10 гаруй хүн сураггүй байна

Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужийн Шианши хот дахь нэгэн голд хүчтэй салхины улмаас жуулчдыг тээвэрлэж явсан дөрвөн завь хөмөрчээ. Ослын улмаас дор хаяж есөн хүн нас барж, 70 хүн гэмтэж бэртэв. Завинууд дээр нийт 84 хүн байсан бөгөөд үлдсэн хүмүүс нь сураггүй байна.

Хөдөлмөрийн баярыг тохиолдуулан Хятад даяар долоон өдөр амардаг. Энэ үеийг аялал жуулчлалын оргил үе гэж хэлэхэд болно. Дээрх харамсалтай хэрэг нь Хөдөлмөрчдийн баярын сүүл үед гарав.

Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд бүх нөөц бололцоогоо дайчлахыг Хятадын дарга Ши Жиньпин үүрэгдээд байна. Мөн тэрбээр "Ижил төрлийн осол эндэгдэл сүүлийн үед ихэссэн тул аюулгүй байдлыг бэхжүүлэх нь чухал" гэжээ. Ялангуяа аялал жуулчлалын оргил үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг орон нутгийн эрх баригчдад анхааруулж байна.

Хятадын Хунань мужид ердөө хоёр сарын өмнө мөн жуулчны завь осолдсон хэрэг гарсан. Тодруулбал, жуулчны завь аж үйлдвэрийн том хөлөг онгоцыг мөргөснөөс болж 11 хүн амиа алдаж байв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж