Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдэг. Газрын хэвлийн баялгийн өмчлөгч нь төр. Стратегийн болон үүсмэл ордыг хууль бусаар авсан бол хэлцэл хийхгүй, лицензийг цуцална” гэснээс хойш Монголын улс төрд юм, юм л өрнөж байна. Засгийн газрын гишүүн, хуулийн сайд О.Алтангэрэл “2009 онд Ухаа худаг ордыг бүхэлд нь "Энержи ресурс" компанид эзэмшүүлсэн Засгийн газар, Үйлдвэр худалдааны сайдын шийдвэрийг Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг зөрчсөн” гэж мэдэгдсэн бол эсрэгээрээ Х.Баттулгын хууль бусаар зарсан гэх Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал байр сууриа илэрхийлэхгүй гэж гүлдийв. Тэгвэл нэг танхимд тохой залган суугаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг хятадуудтай хамтарч, Сингапурт бүртгэлтэй компаниудаар дамжуулан үндэстэн дамнасан санхүүгийн схемийн хүрээнд 250 сая ам.доллараар зарсан болохыг зарласны дараа түүнийг мөнгө угаасан, татвараас зугатаасан гэх үндэслэлээр АТГ, ЦЕГ, прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын зүгээс “Төгрөг нуурын орд надтай холбоотой байвал зуун хувь үнэгүй аваарай” гэж үг дайснаасаа хойш Төрийн ордонд үзэгдээгүй. Түүний хувьд хүртэх ёстойгоо л хүртэж байгаа хүн. Төрийн ордны гурван давхраас өрсөлдөгч нартай ял захиалж суусан түүний үйлийн үр эзнээ л отож байгаа нь энэ юм.
“Энержи ресурс”-ийн Ж.Оджаргал Тавантолгой ордын 94 хувийг төрд өгсөн тул Ухаа худагаас хувь өгөх боломжгүйгээ товч бөгөөд тодорхой тайлбарлажээ. Ж.Оджаргалын хувьд төрийн дайсан болсон анхны бизнесмен биш. Х.Баттулгын хувьд эх оронч нэрээр эх орноо тоносон асуудалд анх удаа нэр холбогдож байгаа юм бас биш. Ямар ч байсан нэг баялаг зарсан хэргээр шоронд, нөгөө нь баялаг ашигласан асуудлаар өмчөө хураалгах дээрээ тулсан нь бодит үнэн юм.
Нийгмийн зүтгэлтэн пастор Мартин Нимёллерийн хэлсэн ийм нэг алдартай эшлэл бий, “Нацистууд эхлээд коммунистуудыг аваад явахад би коммунист биш учраас дуугүй байлаа. Дараа нь тэд социал демократуудыг аваад явахад би социал демократ биш учраас дуугүй өнгөрлөө. Тэднийг үйлдвэрчний эвлэлийнхнийг баривчилж байхад би тэдний гишүүн биш учраас дуугүй байлаа. Дараа нь тэд Еврейчүүдийг аваад явахад би еврей биш учраас чимээгүй байлаа. Харин тэд намайг барихаар ирэх үед, миний төлөө дуугарах хэн ч үлдээгүй байсан…” гэж. Үндсэндээ сахал Д.Эрдэнэбилэгийн өмчийг булаах ажиллагаа Салхитын мөнгөний ордоор үргэлжилж, томчууд нь орд газраа, жижигчүүд нь ТҮЦ-ээ төрдөө дээрэмдүүлж байна. Маш товчоор дүгнэвэл ард түмний нэрээр Ардын намынхан хүчээ нэгтгээд ард түмнээ хүчиндэж сууна. Төрийн дээрэмд өртсөн “MCS”, “МАК”, “ХХБ”, “Кью эс си” хийгээд төрдөө өмч хөрөнгөө эвдүүлсэн ТҮЦ-ийнхэн болон Монголд бизнес эрхлэж буй бүхэн төрийг тэжээгчид юм.
Атал төрийн иддэг ам нь олширч, тэжээдэг гар нь цөөрсөөр. Тэр мөртлөө зүгээр тэжээлгэхгүй, зодно, дээрэмдэнэ, айлгана, авлига авна. МАН засагласан өнгөрсөн найман жилд төрийн албан хаагчдын тоо 40 мянган хүнээр нэмэгдсэн бол эсрэгээрээ дампуурсан компанийн тоо жилдээ 4000-аас давж байна. Дөрвөн мянган компанийн дампуурлын ард олон зуун хүн ажлын байр, амьдралын баталгаагүй болж байна гэсэн үг.
Монголд хөдөлмөрийн насны 2.1 сая хүнээс 1.2 сая нь ажил, хөдөлмөр эрхэлдэг. Үүний 230 нь төрийн албан хаагч гэвэл Монголын ажиллах хүчний таван хүний нэг нь төрд алба хашиж байна гэсэн үг. Статистикээс харахад сүүлийн 10 жилд төрийн улс төрийн алба 1.6 хувиар, захиргааны алба 6.4 хувиар өссөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 65.3 хувиар, тусгай албан хаагчдын тоо 27 хувиар тус тус өсчээ. Төрийн 230 албан хаагчдын 46 мянга нь албан тушаалтнууд агаад даргын тоо нэмэгдэхийн хэрээр төсвийн зардал жил бүр тэлж ирсэн. Тэгвэл нөгөө талдаа татвар, НӨАТ-ын өртэй компани, аж ахуйн нэгжүүд олширсон нь хувийн хэвшил төрийг тэжээж дийлэхгүйд хүрч буйн дохио. Ялангуяа төр засгийн бодлого тогтворгүй, тоглоомын дүрэм нь тодорхой бус байгаа нь хувийн хэвшлийнхэнд багагүй дарамт учруулдаг. Захын нэг шар хадны галзуучууд дурын компани дээр очиж, эд хөрөнгийг нь эвдэлдэг, дарга даамлыг нь заамдаж зоддог болсон. Бүр сүүлдээ гадаадын Элчин сайдын яам руу халдах дээрээ тулсан нь түрүүний бөөсийг толгойдоо гартал эрхлүүлсэн эрх баригчдын эмгэнэл.
Үндсэндээ, Трампын тарифын дайн, импортын хямралаас илүү энэ мэт Монголын дотоодын улс төрийн тэмцэл үндэсний аж ахуйн нэгжүүдийн үүд хаалгаа барих гол шалтгаан болж буй юм. Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх нэрээр хөрөнгөтнүүдийн хөрөнгийг “нийгэмчлэх” бодлого үнэндээ “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэгтээ агаар нэгэн. Очиж, очиж Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх хэлэлцээг Ж.Батзандан гэж галзууд хариуцуулж буйгаас төрийн тоглоомын дүрэм тодорхой харагдах ч болсон.
Наанаа “төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, түншилнэ” гэх ч цаанаа төрийн эрх мэдэл илүү ойр бүлэглэл бүгдийг хамдаг болсон нь бичигдээгүй хууль. Гудамж талбайны цэвэрлэгээнээс эхлээд төр бууз хуушуурын гуанзыг хүртэл төр булаан авч байна. Бүр сүүлдээ хотын дарга нь үнэгүй цирк, үзвэр үйлчилгээний зар мэдээ түгээх хүртлээ Монголын төр хийцгүйрчээ.
Үндсэндээ хувийн бизнес эрхлэгчид төрийн албан хаагчдаас ядуу гуйлгачин болсон нь төрийн бодлогын үр дагавар. Төр удахгүй тамхи бохь ширхэглэж, бэлгэвч зардаг боллоо гэхэд мэл гайхаж, цэл хөхрөх шаардлагагүй. Эрх баригчид ажил хийхийн хэрээр иргэдийн амьдрал эсрэгээрээ уруудсаар. Төр нь тэлээгээ суллаж, иргэд нь бүсээ чангалсаар. Өдгөө Монголын төрд нэг хүний ажлыг 10 хүн хувааж хийдэг бол хувийн хэвшилд 10 хүний ажлыг нэг хүн хийж байна. Энийг төр хувийн хэвшлийн түншлэл гэхгүй ээ.
Түүнчлэн Монголын улстөрчид нэг гараараа гадаадын хөрөнгө оруулалтыг даллах атал нөгөө гараараа бүгдийг нь шанаадаж байна. Ийм итгэлгүй, найдваргүй улсад хөрөнгө оруулна гэдэг “бидний тоглох тоглоом биш” гэж 94 настай, тэрбумтан Уоррен Баффет бидний гол үнэнийг л хэлсэн байна лээ. Бодлогогүй, найдваргүй, итгэлгүй, галзуу монголчуудтай хэн гар барих вэ дээ!
М.Амар настан. 2025-05-05 202.126.91.249
Монголын төр нэг л биш боллоо.Төрийн хуулийг тоохгүй уландаа гишгэж байгаа ардчилал нэрээр ард түмнээ доройтуулж байгаа нь тун ЭВГҮЙ байдалд хүргэнэ шүү.Болж бүтэхгүй бүхнийг ТӨРИЙН БҮХ ШАТАНД БАЙГАА луйварчид,хулгайч,авилгач нар хийж байна. Хүрэлсүх,Оюунэрдэнэ хоёр төрийнхөө доройтлыг ЭРС ШИЙДМИЙ ЗАСАХГҮЙ БОЛ ТЭДЭНТЭЙГЭЭ ХАМТ УНАНА ШҮҮ. Сталин шиг биш юм гэхэд ядахдаа хөлийн нь хуруу шиг байгаач.Хамсаатнуудаа хэлмэгдүүлээд боловч зайлуулаач.Улс төрөө хатуу чанд хийх хэрэгтэй,төр улс сүйрч гүйц
-ylcuin, yu-ch- ; 2025-05-05 172.59.231.151
– opyylgyi baix Nyrgyl, garuin ysegn#;
no daxij butui up;
-yndesle 2025-05-05 172.59.231.151
negnx tanxairalgl, linednoz? xenigngln;
terror, baganasnifyabz.
ozkptv. 2025-05-05 50.147.160.114
Urubdsun gyilagchin TOLGOi tsasdanay; zsgyicjnrxn;
ylcuunp. tvnidt.
х***а ах нь байна. 2025-05-05 103.57.92.126
төрөөс ядарсан ардыг хэн хамгаалах вэ? цагдаа хууль шүүх бол төр.
gadnioznyrj, opasnior 2025-05-05 50.147.160.114
xoshgooroo shaalzdg Utun tolgoit kpi; key, # teatr kinoni syrgyylitai.
Зочин 2025-05-05 202.55.188.41
Улсын өмч хулгайлж авчихаад хувийн хэвшил ард иргэдийг тэжээж байна гэж хуцдагаа боль. 90 оны өмнөх социалист нийгмийн үед үйлдвэрийн газрууд ажилчдаа үнэгүй орон сууцаар хангаж эмнэлэг сургууль нь үнэ төлбөргүй байх үед ДНБ нь 30-35 % -тай байлаа. Одоо хувийн хэвшлийнхэн 35 жил болж байхад ДНБ дөнгөж 4,6 % -тай ард иргэдийнхээ хөлсийг сорж амьдардаг шимэгчид болсон.
Нэргүй 2025-05-05 202.131.246.10
Хойд Солонгостоо очвол яасын. Ийм ойлголттой хүмүүс масс нь болохоор улс орон маань хэзээ ч хөгжихгүй, төрийн толгойд зайдлагсад яг өөр шиг чинь харанхуй нөхдүүдэд таалагдах гэж улсаа, эдийн засгаа сөхрүүлж байгаа юм
Нэргүй 2025-05-05 188.162.254.70
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!
Нэргүй 2025-05-05 202.9.41.41
АН муу муухай болгоноо МАН- руу чихдэг зантай. Хоорондоо 2 талцаж хэрэлдэж байхдаа МАН биднийг 2 хуваагаад байна гэж бүгд л ярьдаг байсан түүх хуучраагүй байна. Өөрсдийн толгойгүй юм шиг хачин юм ярьадг байснаа одоо ч болиогүй бололтой. АН засаг барьж байхдаа л хамгийн сайхан үе байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Элбэгдоржийн үзэл сурталж Нямсүрэн гэх энэ авгай хэрүүл бичихээс өөр залуус, иргэдэд хэрэгтэй зүйл огт бичихгүй.
Нэргүй 2025-05-05 202.131.246.10
Яг эсрэгээрээ шүү дээ хахаха
зочин 2025-05-05 66.181.191.34
МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ҮНЭН ЗӨВ БИЧЖЭЭ.
КОММУНИСТ УГШИЛТАЙ НАМ ХЭТЭРХИЙ ОЛОН ЖИЛ ТӨР БАРИХААР ИЙМ БОЛДОГ ЖАМТАЙ ЮМ.
зочин 2025-05-05 66.181.160.70
Ямар ард түмэн байна тийм л төр байна …Ард түмэн хулгайч хахуульчин учраас төр нь мөн хулгайч хахуульчидаар дүүрсэн …
Нэргүй 2025-05-05 66.181.160.51
Нямсүрэн мундаг бичжээ!! "Баас хатсан ч өмхийгээ тавихгүй" гэгчээр коммунист угшил муухай амь бөхтэй юмаа?! 1980 оны хүүхдээр толгойлуулсан Засаг нь 2000-аад оны өвгөн коммунист Жасрай гуайн Засгийн газраас долоон дор болжээ!!!
Нэргүй 2025-05-05 103.71.100.99
Ж.Нямсүрэн галзуу үнэнийг бичжээ.Чааваас,манай эдийн засагчид гэгчид таг дуугай. Хувийнхан улс орноо чирж явдагийг 100 жил Төр зайдагнасан МАНгарууд огт ойлгодоггүй. Одоо тэр Нефтийн үйлдвэр нь зогсчихсон хий зээл төлөөд л , үнэхээр гасалмаар. Төр хэзээ ч том төсөл хэрэгжүүлж чадахгүй ээ. Бэрх цагийн эрс шийдэл гэж Хүүк сүржигнээд эхэлсэн. Одоо хар, яахаа ч мэдэхгүй бна. Төслийн дарга нь гээд нэг эмэгтэй,чааваас.
Нэргүй 2025-05-05 202.9.41.35
Монгол төр мөнхөд байх болно. Төрийг гутааж үгүй хийх гэсэн санаа цухалзаж байна. Сайн ч муу ч , алдаатай ч гэсэн монголын минь төр юм. Далимдуулж төрийн нэрийг татан унагаах төр гэдэг зүйл хэрэггүй юм гэсэн санааг бусдад түгээх боллоо. Зарим нь түүнд нь итгээд өөрт дургүй учир төр байх шаардлагагүй гэнэ. Оронд нь хятадын сайн төр орлох болж байна уу. АН-аас төрийн алба хашиж байгаа хүмүүс нэг иймэрхүү. Ам ажлын нэгдэл тэдэнд байдаггүйн баталгаа болж байна. Харин Учрал хэлсэн ярьсандаа үзэл бод
yag l unendee 2025-05-05 103.57.95.147
Юм болгоныг мушгин гуйлдаг үлгэрлэл бол Данхын тарьсан балаг мөнөөс мөн болноо Төр хэрэггүй гэж тэнэг хүн ч хэлэхгүй нь тов тодорхой. Төрийн дээр заларсан нөхдийн урагшгүйг л шүүлжилсэн болохоос төр хэрэггүй гээгүй. Тэнэглэл,мунхаглалаа нуух санаатай зориудаар мушгин гуйваад ч нэмргүй ш дээ. Мэдэхгүй чадахгүйгээ эртхэн хүлээн зөвшөөрөөд чаддаг нэгэн нь ажлаа өгч нэр нүүртэйгээ үлдсэн хамаагүй дээр шдээ.
Нэргүй 2025-05-05 14.1.81.158
Төр бол Ард иргэдийн Толин тусгал , Төр бол Иргэдийн жижигрүүлсэн проекц. Иргэд өөрсдийн мөнгөөр Төрөө байгуулчихаад гонгинохоо болимоор, анхнаасаа зөв сонголт хийгэд шаардлагаа тавьж сурмаар
Нэргүй 2025-05-05 202.126.91.112
Үхсн ацнын нэг л их төриын байгууллгыг нэр хэлсн хийж бга юм юу ч бхгүй.гичинүүд.