Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотод 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр болох Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.


Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн тавдугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө. Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж,  БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-05 217.160.34.122

Дайнтай улс руу еранхийлөгчөө явуулж болохгүй ш дээ. Муу сайн хулгайч ч гэсэн Монгол улсын еранхийлөгч шүү. Гарзгүйгээр нь данхыг явуул. Монгол улсад ямар ч хэрэггүй хогийн данх.

Avatar

Харыг харж ... шарыг харж шаравхгүй, ЗӨВ 2025-05-05 66.181.185.50

Монголын ард түмэн дайн эхэлсэн өдрөөс эхлээд л өдөржин шөнөжин хуруу хумсаа хуйхалтал оёхыг нь оёж, шидэхийг нь шидэн ажиллаж байж чадлынхаа хирээр орос цэргүүдийг дулаан хувцсаар хангаж байсан, заа тэгээд цаашлаад алт, мөнгө, бэлэн мөнгө, хэдэн зуун 1000 агт морьд, идэшний хонь, "монгол ард" эскадрил, танкын хороо … гээд байдгаа барьж дэмжин, мөр зэрэгцэн тэмцсэн бөгөөд тулалдсан юм шүү гэдэг утгаасаа оролцох нь зөв байлгүй яахав.

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.186.61

Тиймээ,,,,хамаг байдагаа л ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСАД өгсөөн,,,,гитлерийн фашизмын эсрэг баатарлагаар тэмцсэн,,,,,,украинд белоруссд удмуртад якутад казахад киргизд азербайжанд арменд буриадад башкирт халимагт хакаст дагестанд татаруудад чеченьд чикерт,,,,ЗХУд,,,, өгсөөөөннн,,,ГАНЦ ОРОСОД өгсөн юм бишээ,,,,энэ ялалтыг оросууд өмчилөх эрх байхгүй ээ,,,

Avatar

Зочин 2025-05-05 66.181.176.252

Украины дрон наад баяранцарыг чинь тэмдэглүүлэхгүй…

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.40.203

Хүүк алуулчина. Данхыг явуул . эсвэл их хурлын даргыг явуул ямар гарзтай юм биш

Avatar

зочин 2025-05-05 66.181.160.70

Жинхэнэ ялагч нь ЗХУ байсан ..Одоо тэр нь байхгүй..Мөхсөн улсын баяр тэмдэглэх хэрэг байна уу ?. Хувь заяаг нь давтах бий дэ !!..
За давтбал бүр сайн ч байх юм боловуу ?..

Avatar

Нэргүй 2025-05-05 185.220.100.245

Дээрэмдүүлсэн газар нутгынхаа тухай яриарай.

Avatar

зочин 2025-05-05 66.181.191.37

Хэрэв оросууд туслаагүй бол өнөөгийн монгол гэдэг нэр мөнхөд мартагдаж, монгол улс орчлонгийн хөрснөөс арчигдах байв, Эх орны дайны үед оросууд германы фашистүүдийг бут цохисоноор даян дэлхий бүхэлдээ бүрэн сүйрлээс аварсан, Иймээс л Зеленский мэт Украины болон бусад орны нацистүүд орос орныг үзэн яддаг

Avatar

зочин 2025-05-05 66.181.160.70

Монгол гэдэг нэр эгнэгт мөнхөрсөн шдэ!!..Хүмүүний ертөнц оршиж л байвал Монгол гэдэг нэр цуурайтсаар л байх болно !!..

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.40.203

Байгаль нуур

Avatar

слава 2025-05-05 124.158.111.62

хаана ч явж байсан хамаагүй хүн дээ…..

Avatar

зочин 2025-05-05 66.181.191.37

Ардчилагч гэх барууны тавиулуудын санааг монголчууд аль дээр үеэс мэднэ, Улс орон ард иргэдийг хоёр хөрш орны эсрэг хандуулж ,найрамдал хамтын ажиллагааг нь тасалж, Монголыг, Украинаас дор сүйрүүлэх зорилготой л хүмүүс , Харамсалтай нь монголчууд тийм малууд биш,

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.160.42

Зөвөө

Avatar

Зочин 2025-05-05 66.181.176.51

Оролцох нь зөв байх оо, Оросыг дагаж далдаганаад байх нь юу юм бэ, гэхдээ ямар эднээс холдоод нүүгээд явж чадах биш, арга эвээ олоод эвтэйхэн аргалсхийгээд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй явж байх нь зөв байх оо

Avatar

Нэргүй 2025-05-05 64.119.29.63

ЗӨВ Л ШИЙДСЭН БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.180.113

Орос ч Монголоос өгснөөсөө илүү л авсан даа

Avatar

Нэргүй 2025-05-05 202.131.238.26

бугантын алт, мардайн уран, эрдэнэтийн зэс, чойроос жонш гээд үнэгүй шахуу зөөсөн юм нь явж өгнө ш дээ. харин хариулт задгай мөнгөнд нь хэдэн байшин л барьсан байх. дээрээс нь орос цэргүүдийн сүйтгэсэн байгаль, хүчирхийлсэн хүүхэн бол утгаа алдсан

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.40.240

битгий худлаа шааж манжл орос мнгол-с юу ч аваагүй бүгдийш хийж босгж өгсөн. хужааагууд 35 жил хулгай шаала бодит юм ийм л бн.

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.46.57

эргүү дагз

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.160.51

1990 оноос өмнө Монголын малын тоо 20 саяд хүрдэггүй байсан. Учир нь: малаа амьдаар нь тууж ЗХУ-д өгдөг байсан. Ахмад үеийнхэн мэднэ дээ: тууврын мал гээд намар олон зуун мянган мал хойд хил дээр очдог байсан. Оросууд монголын махыг өөрийн дотоод үнээс 3 дахин хямдаар авдаг байв. Жишээ нь: нэг амьд хонийг 6 рублиэр авдаг. Тэр үед Орост 1 шил “Пшеничная” водка 6 руб. 40 коп. үнэтэй байсан шүү! 2 архичин 1 шил юм уулаа гэхэд монгол хонийг гэдэс дотортой, арьстай нь идчихлээ гэсэн үг!!

Avatar

Нэргүй 2025-05-05 43.242.242.59

Монголчууд бид араа бодоод оролцох нь зөв юмаа. Тэгээд ч Монголчууд бид Германд 1941 оны 6-р сарын 22-ны өдөр Германд дайн зарласан ганцхан улс байсан. Бусад орон дайн зарлаагүй байхад хэн ч мэдэхгүй азийн Монгол дайн зарлаж дайны бүхий л үед ЗХУ-д маш их тусламж үзүүлж ирсэн. 600 мянган агт морьд, танк, онгоц өвлийн нэхий дээл, хоол хүнс бэлэглэж ирсэн. Хүрэлсүх үүнийг сайн ярьж, Оросын иргэдэд ойлгуулаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж