Дуучин Леди Гага Бямба гаригт Рио-де-Жанейро хотын Копакабана далайн эрэгт үнэгүй тоглолт зохион байгуулсан. Тэгвэл уг тоглолтын үеэр тэсрэх бөмбөгтэй халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг таслан зогсоосноо Бразилын цагдаа нар мэдэгдэв. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтнүүд гар хийцийн тэсрэх бөмбөгөөд халдах үйлдэх гэж байсан бөгөөд энэ үйлдлээрээ дамжуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр алдарт гарахыг зорьсон аж.
Сэжигтнүүд нь өөрсдийгөө "Бяцхан мангасууд" гэж нэрлэсэн өсвөр насны шүтэн бишрэгчид байжээ.
Леди Гагагийн багийнхан тэсрэх бөмбөгний аюулын тухай тоглолтын маргааш өглөө нь л хэвлэлээс мэдсэн аж. Дуучны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хэлэхдээ "Бид шоуны өмнө болон шоуны үеэр ийм мэдээлэл аваагүй. Цагдаа болон эрх баригчдын зүгээс Леди Гагад учирч болзошгүй эрсдлийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй" гэжээ.
Тоглолтыг үзэхээр хоёр сая гаруй хүн цугласан байв. Рио-де-Жанейро хотын эдийн засгийг сэргээхийн тулд тоглолтын зардлыг хотын захиргаанаас даажээ. Тоглолтоор дамжуулан хотын эдийн засагт дор хаяж 100 сая ам.доллар төвлөрүүлнэ гэж тооцоолсон аж. Мөн аюулгүй байдалд зориулан тоглолтын үеэр 5000 алба хаагч гарчээ.
Холбоотой мэдээ