Боловсролын зээлийн сангийн /БЗС/ журам шинэчлэгдэж, Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор БЗС-д зээлтэй 14 мянган хүний мэдээллийг Монголбанкны "хар жагсаалт" руу өгсөн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн. Эдгээр хүмүүс Монголбанкны зээлийн мэдээллийн санд авлагатай гэж бүртгэгдсэн байгаа юм. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын системийг 15 хоногийн дараа нээнэ. Тиймээс БЗС-ийн шинэчлэгдсэн журмын талаар сайтар судлахыг зөвлөж байна.
Тухайлбал, 2+2 буюу оюутнууд дотоодын дээд сургуульд хоёр жил сурсны дараагаар үргэлжлүүлэн хоёр жил дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой байхаар шинэчлэгдсэн журамд тусгажээ. Өөрөөр хэлбэл, 2+2 хөтөлбөрөөр суралцах тохиолдолд боловсролын зээл олгох юм.
Түүнчлэн 10-аас дээш жил мал малласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их дээд сургуульд бэлчээрийн менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээр үнэ төлбөргүй суралцаж эхлэх юм байна. Тус хууль 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн учраас энэ тэтгэлгийг ирэх есдүгээр сараас олгоно. Харин гадаадад суралцаж байгаа оюутнуудын хувьд зээлээ төлөх хугацааг 20 хүртэлх жил байхаар журамд тусгажээ. Мөн гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх уян хатан заалтыг оруулсан байна.
Үүнээс гадна сонгон шалгаруулалтыг хийхдээ хүнээс үл хамаарч холбогдох материалаа зөв бүрдүүлсэн бол шалгарах магадлал өндөртэй. Өмнө нь нэг өрхийн хоёр хүүхэд тэтгэлгээр сурна гэж хязгаарлаж байсан бол шинэчлэгдсэн журмаар нэг айлаас хэдэн ч хүүхэд тэтгэлэг авах боломжтой болж байна.
Төсөвт нэмэлт санхүүгийн ачаалал үүсгэхгүйгээр үр ашиг нь нэмэгдэнэ гэж харж байна. Монголд БЗС-гаас тэтгэлгийн зээл авч ажиллаж, амьдарч буй 14 мянган хүнээс 1200 орчим нь гадаадад суралцсан байна. Нийтдээ 300 орчим тэрбум төгрөгөөр төр санхүүжүүлж, 204 нь тэрбумаар нь гадаадад суралцаж буй оюутнуудыг санхүүжүүлсэн. БЗС-гийн зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээлэлд бүртгэх асуудлыг олон жил ярилцаж, дээр дурдсанчлан хар жагсаалтад гурван үе шаттайгаар 14 мянган хүний мэдээллийг өгсөн аж. Өнгөрсөн жил гадаадад суралцаж буй хүмүүсийн 438 сая төгрөг буцаан төлж байсан бол энэ нь 2025 онд гурав дахин буюу 1.2 тэрбум төгрөг болсон байна. Иймд энэ жил БЗС-д 30 тэрбум төгрөгийг эргэн төлөлтөөсөө төвлөрүүлж, бусдад суралцах боломж олгох шийдвэр гаргаад байна.
Зочин 3 цагийн өмнө 192.168.20.33
Эдгээр хүмүүс Монголбанкны зээлийн мэдээллийн санд авлагатай гэж бүртгэгдсэн байгаа юм гэнэ яагаад зээл авчихаад өртэй биш авлагатай гэж бүртгэгддэг байна аа
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.240
трампын бодлго зөв х***а манж л******д трампыг муулж сүүлдэ трамп дахиж снгууль өрөлдөхгүй болцн гэтл х***а манж л******д манжл бга.
бүгд 4 цагийн өмнө 103.57.93.37
монголд 2 жил сураад дахиад гадаадад эхнээс нь 1-р курсэд сурах уу? Монголын 2 жилийн сургалтыг гадаадад хүчинтэй гээд 3-р күрсээс нь эхлэн суралцуулах боломж байгаа юмуу?