Дийлдэшгүй байгаа ZywOo: Мэйжорт бүтэлгүйтмээргүй байна

Дийлдэшгүй байгаа ZywOo: Мэйжорт бүтэлгүйтмээргүй байна

Дийлдэшгүй байгаа ZywOo: Мэйжорт бүтэлгүйтмээргүй байна

Цахим спортын "CS2" төрөлд Францын "Vitality" багийг хожно гэдэг бүтэшгүй даалгавар, биелэгдэшгүй мөрөөдөл болжээ. Тэд өчигдөр/2025.05.04/  "BLAST Rivals" тэмцээний анхны улирлын аваргаар тодров. Ингэхдээ өнөө цагийн бүхий л шилдгүүдийг буулган авчээ.

Угтаа удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй, амралттай байсан Оросын "Spirit" багт олон хүн найдлага тавьж байсан ч "Vitality" илт илүүрхэв. Тэмцээний гранд финалд Саудын Арабын "Falcons" багтай тоглоход урьдын явдал давтагджээ. Хоёр баг нийт таван мап тоглож, ялагчаар "Vitality" тодорсон аж. Өнөө цагийн мэргэжлийн багуудаас "Falcons" болон "MOUZ" хоёр л тэдэнтэй эн дүйцэхүйц харагдаж байна.

"Vitality"-ийн дараалсан хожлын цуврал 25 болж, бүх цаг үеийн хоёрдугаар бичигдэж эхэлсэн. Тэдний дээр 60 тоглолт дараалан ялсан "Ninjas in Pyjamas" баг байна.

"BLAST Rivals" тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч, замналынхаа 25 дахь "MVP" шагналаа хүртсэн Мэтью Хербо буюу "ZywOo" дараах ярилцлагыг өгчээ.

-ZywOo баяр хүргэе. Та нар тав дараалан түрүүлж, чи тав дахь хувь тоглогчийн шагналаа хүртлээ. Одоо залхаж байна уу?

-Мэдээж үгүй ээ. Хэзээ ч ялалтаас залхахгүй. Багийн маань хувьд сайхан мэдрэмж төрж байна. Бид шилдэг нь биш байсан ч эцсээ хүртэл хаа хүрэхээ харна. Бид хамтдаа сайн тоглож байна. Ингэж тоглох нь манай багт ч сайхан байна.

-Falcons баг танай багийн энэ жилийн гол өрсөлдөгч гэж харж байна уу?

-Мэдээж тийм. Тэд яг ингэж тоглож, ийм характертай байвал энэ жилийн топ 1 эсвэл топ 2 болох боломж байна. Тэд үнэхээр хүчтэй өрсөлдөгч. Тэдэнд үргэлж гангардаг "m0NESY", CT талаас багтаа том тус хүргэдэг "NiKo" нар байна. Тэд одоо зөвхөн багийнхаа тэнцвэрийг олох хэрэгтэй байна. Ирээдүйд тэд том амжилтад хүрэх чадамжтай баг. Миний хувьд тэднийг Мэйжорт дээгүүр өрсөлдөнө гэж бодож байна.

-Танай багийн хожлын цувралыг харахад л эрин үе чинь эхэлчихжээ. Тэмцээн бүртээ түрүүлж, цомын эзэд болж байна. Өөрсдийнхөө эрин үеийг эхэлсэн гэж бодож байна уу?

-Үнэндээ бид хожлын цувралын талаар бодоогүй ээ. Манай багийнхнаас асууж болно шүү. Өчигдөр "Spirit"-ийн эсрэг тоглолтын үеэр бидний хэн нь ч хожлын цувралын талаар яриагүй. Бид зөвхөн хагас шигшээ шатандаа л анхаарлаа хандуулсан. Тэгэхээр өөр дарамт байгаагүй. Бидний хувьд энэ бол зүгээр л бонус гэж бодож байна.

Бид яг одоо энэ цаг үеэ л таашааж байна. Багаараа тоглож, сайхан мэдрэмж авч байна. Бид эрин үеэ эхлүүлье гэж бодоогүй. Гэхдээ ирж байх шиг байна. Бид яг одоо төрж буй мэдрэмжээрээ л үргэлжлүүлэн тогломоор байна.

-Цаашдынхаа төлөвлөгөөнөөс хуваалцаач. Та нарт Далласыг зорих хүртэл хэдэн долоо хоногийн хугацаа байна. Түүний дараа Мэйжор эхэлнэ. Энэ хугацаанд юу хийх вэ? 

-Бидний гол анхаарч буй зүйл бол амралт. Бид бүгдээрээ ядарлаа. Долоо хоног амарна. Түүний дараа таван тэмцээнд дараалан түрүүлсэн ч сайжруулах зүйлс байна. Мэйжор бол өөр. Үргэлж дарамттай, өөр зүйлтэй, магадгүй ингэж бодохоор өөрсдийгөө дарамтанд оруулж байгаа байх. Учир нь бид топ 1 баг шүү дээ. Бүтэлгүйтмээргүй байна.

Бид ийм урхинд унамааргүй байна. Анхаарлаа төвлөрүүлж, Мэйжорын өмнө улам сайжрах хэрэгтэй байна. Мэйжорт юу хэрэгтэй вэ гэдэг дээрээ ажиллах шаардлагатай. Үүнийгээ ч сайн хийнэ гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59

Аль болох олон Монголын баг тамирчдыг бүрдүүлж тэмцээнд оруулвал хувь хүндээ мөнгө төгрөгийн хувьд хэрэгтэй, улс орны хувьл нэр хүнд өсөх сайхан боломж юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж