Сурвалжлага: Монголд үйлдвэрлэсэн нэг ч хавтан худалдаж аваагүй

Сурвалжлага: Монголд үйлдвэрлэсэн нэг ч хавтан худалдаж аваагүй

Сурвалжлага: Монголд үйлдвэрлэсэн нэг ч хавтан худалдаж аваагүй

Улаанбаатар хотын 15 байршилд энэ жил явган хүний зам засч, шинээр тохижуулна гэдгийг албаныхан мэдээлсэн. Ингэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн барзгар гадаргуутай, цас бороонд халтирч, гулгадаггүй шинэ хавтангаар сольж байгааг давхар онцолсон юм. Гэтэл бодит байдал дээр тийм биш байв. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам шинэчлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголд үйлдвэрлэсэн нэг ч чулуун хавтан ашиглаагүй гэдгийг холбогдох эх сурвалж мэдээлэв. Харин нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас дотоодод үйлдвэрлэсэн чулуун хавтан хаанаа ч хүрэхгүй учраас тодорхой хэмжээнд Хятадаас хавтан худалдаж авахаас өөр аргагүй гэдэг тайлбарыг өгсөн юм.

"ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД  2 ЖИЛИЙН ХУГАЦААНД 33 МЯНГАН М.КВ ХАВТАНГ ҮЙЛДВЭРЛЭСЭН"

Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Ц.Энхтайванаас энэ талаар тодруулахад "Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажлаа авсны дараахан манай холбооны гишүүдтэй уулзаж, нийслэлийн чулууны нэгдсэн стандарттай болж, явган хүний замаа дотооддоо үйлдвэрлэсэн боржин чулуугаар тавья гэдэг саналыг тавьсан. Бид энэ асуудлыг хоёр жилийн өмнө ярьсан. Аль ч Засаг даргын үед чулуу үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах санал тавьж байгаагүй учраас манай холбооныхон энэ саналыг баяртайгаар хүлээн авсан.

Нийслэлээс дотоодын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, хоёр жилийн өмнөөс явган хүний замын хавтанг үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ бороо цасны ус сайн шингээдэг, барзгар гадаргуутай дөрвөн сантиметрийн зузаантай боржин чулууг стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэсэн байдаг.

Бид зургийн авторуудтай ярилцаж байгаад хавтангийн хэмжээ, хоёр хажуу талаараа улаан чулуун халзтай байх саналаа хэлсэн. Нээлттэй сонгон шалгаруулалтад одоогийн байдлаар есөн аж ахуйн нэгж шалгарсан боловч дотоодод үйлдвэрлэсэн нэг ч хавтанг худалдаж аваагүй. Нэг компани дотоодын чулууны үйлдвэртэй гэрээ хийсэн ч ажлаа эхлээгүй байна. Уг нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас дотоодын чулууны үйлдвэрүүдтэй уулзаж, 33 мянган м.кв боржин чулуун хавтанг үйлдвэрлэж бэлдсэн гэдгийг нүдээрээ үзсэн. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гарц гаргалгааг ярьж байгаа ч нээлттэй сонгон шалгаруулалт зарлахдаа дотоодын компаниудад давуу эрх заагаагүй нь БНХАУ-аас их хэмжээний хавтан чулуу татахад хүргэж байна" гэв.

Үүнээс гадна зургийн автор нь явган замын хавтанг том хэмжээтэйгээр буюу 30 см x 60 см хэмжээгээр үйлдвэрлэнэ гэж баталсан боловч гүйцэтгэгч компаниуд нь БНХАУ-аас 30 см х 30 см хэмжээтэй хавтан оруулж ирж байгааг дотоодын чулууны үйлдвэрийн төлөөллүүд хэлж байна.

Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо 2013 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 24 аж ахуйн нэгж, компани багтдаг аж.

Эдгээрээс хоёр тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээлийг чулууны гурван компани авч, хоёр жилийн турш явган хүний замын чулуун хавтанг үйлдвэрлэжээ. Гэвч тендерт шалгарсан компаниуд дотоодын үйлдвэрүүдээс чулуун хавтан худалдан авахгүй байгаа учраас дампуурах эрсдэл нүүрлэж байна гэдгийг хэлсэн юм.

Б.МӨНХБАТ: МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЧУЛУУН ХАВТАН 15 БАЙРШИЛД ХИЙХ АЖЛЫН ХААНА Ч ХҮРЭХГҮЙ

Харин нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээлэл өгөхдөө “Дотоодын чулуун үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн 30 орчим мянган м.кв хавтан бэлэн байгаа. Үндсэндээ дөрвөн компани байгаа ч явган хүний замын хавтанг "Тасо" болон "Үүдэн чулуу" гэдэг хоёр компани үйлдвэрлэсэн. Одоогийн байдлаар "Тасо" ХХК-нд 17 мянган м.кв хавтан, "Үүдэн чулуу" ХХК дээр 13 мянган м.кв хавтан чулуу бэлэн байгаа. "Тасо" ХХК өөрөө Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замын ажлыг гүйцэтгэж, хийх юм. Гэтэл хийх ажилд нь 25.739 мянган м.кв хавтан буюу өөрсдөд нь байгаагаас илүү хавтан хэрэгтэй байгаа. "Үүдэн чулуу" ХХК-тай нэг гүйцэтгэгч компани гэрээ байгуулсан бөгөөд 15.755 м.кв хавтан шаардлагатай. Ингээд үзэхээр дотоодын чулуу үйлдвэрлэгчдийн байгаа нөөцөөс давсан байгаа юм.

Нийт 41 мянган м.кв хавтан энэ ажилд шаардлагатай. Эхний байдлаар хоёр байршил дээр ажил эхэлсэн. Ирэх долоо хоногоос долоон байршил дээр нэмж ажил эхэлнэ. Бидний зүгээс гүйцэтгэгч компаниудад дотоодын чулуу үйлдвэрлэгчдээс бага хэмжээгээр ч гэсэн авах саналыг тавьсан. Холбооны компаниудыг айхтар хохироогоогүй. Дотоодын чулуу үйлдвэрлэгчдийн чулууг худалдан авна. Монголд үйлдвэрлэсэн чулуун хавтан нийт 15 байршилд хийх ажлын хаана ч хүрэхгүй. Тиймээс БНХАУ-аас тодорхой хэмжээний худалдан авалтыг хийнэ" гэдэг хариултыг өглөө.

Өнгөрсөн 2024 оны тухайд 35.6 тэрбум төгрөгөөр зургаан байршилд явган хүний замыг засч, шинэчилсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Харин энэ жилийн төсвийн мэдээлэл тодорхой бус байгаа юм.

"ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН АЖЛЫГ НАЙМДУГААР САРЫН 25-НД БҮРЭН ДУУСГАНА"

"Бадрах-Инженеринг" ХХК чулуун хавтангаа БНХАУ-аас худалдан авчээ. Тус компанийн авто замын инженер Э.Энхтүвшин “Явган хүний зам тавихаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөтөч хавтанг Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хоёр байршилд хийнэ. Одоогийн байдлаар 300 метр явган хүний замыг шинэчлээд байна. Энэ жилээс байгалийн чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд хавтангийн суурийг цементээр бэхжүүлж байна. Хүн энэ замаар алхахад халтирч унаж, гулгахгүй гэдгээрээ онцлог. Ажлын талбай дээр 20-30 ажилтан ажиллаж байна. Энэ хэсгийн хоёр байршлын ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана” гэдэг мэдээллийг өгсөн юм.

"Зам засварын ажлыг жил бүр тасралтгүй хийж байгаа нь зөв. Зам тавихдаа төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэд эргэлздэг.  Өвлийн улиралд шинэ хавтан дээр нь алхаж явахад бэрхшээлтэй, халтирч унах эрсдэлтэй байдаг. Тэр асуудлыг анхаарчихвал сайн байна" гэдгийг автобусны буудал дээр зогсч байсан иргэн Д.Даваасүрэн хэлсэн юм.

Түүний дэргэд сонссон эмэгтэй "Явган хүний зам дээр явахад эрсдэлгүй, аюулгүй байх нь чухал. Өвлийн улиралд гудамжаар арайхийн хичээж явдаг" тухайгаа ярилаа. Иргэн Б.Наранзул "Дугуйн замынхаа хажуугаар тусдаа явган хүний замтай байх ёстой. Гялтгар хавтан битгий шинээр тавиасаа гэж хүсдэг" тухай захиж хэлсэн юм.

"Дотоодын чулууны үйлдвэрүүд нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохын тулд нэг м.кв чулуун хавтангийн үнэ болох 95 мянган төгрөгийг 86 мянган төгрөг хүртэлх үнээр нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Хятад чулуунаас монгол чулуу хатуулаг сайтай, чанартай байдаг.

БНХАУ-аас хамгийн хямд үнэтэй Өвөр Монголын шар чулуу  Монголд орж ирнэ. Тэрнээс биш Хятадын Шаньдун мужаас чулуу импортлоход их өндөр зардал гарна. Тэндээс дотоодод үйлдвэрлэж байгаа цайвар өнгөтэй боржин чулуун хавтан шиг хавтанг нэг м.кв-ыг нь 95 мянган төгрөгөөр оруулж ирэх боломжгүй.

Хятад, монгол чулууны үнэ нэг их зөрүүгүй. Хамгийн хямд Өвөр Монголын шар чулуу гэхэд дотоодын 95 мянган төгрөгөөс 7, 8 мянган төгрөгөөр л татуу үнэтэй орж ирдэг. Миний сонссоноор хоёр, гурван компани БНХАУ-аас чулуун хавтан авахаар захиалгаа өгсөн гэдгээ хэлсэн" тухай Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Ц.Энхтайван хэлж байв.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 1 минутын өмнө 66.181.189.28

манай дотоодын бүх юмны ҮНЭ гадны юмны үнээс өндөр.

Avatar

Нэргүй 11 минутын өмнө 202.55.188.39

1мөсөн х*******н боол хараат болсон гэдгээ зарлаач.нямбаатараа

Avatar

Уншигч 41 минутын өмнө 203.23.199.179

Монголчууд хийсэн хавтан үйрээд дууссаан

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.52

х** өөрсдөөө сонгочооод атаархаж үхлэээ юу малууд

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.16

монголд хиысэн бүхэн хэт өндөр үнэтэы дээр нь чанар муу юм бналээ үнэн шүү

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 89.226.106.74

Archilgaa muu bolood l jil bolgon solij bx yum da europin ulsuud manaix shig jil bolgon solij bga yum bgvi yum mongo idex arga narisjil bna da

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.179.25.243

Монголын Жижиг компани аж аж ахуйн нэгжүүд бүгд хуурамч хулхи шү. энэ ношнуудаас залхаж бна

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.179.25.243

Улаанбаатарт тавьсан манай хийсэн хавтангууд 3 жил болоод үйрээд дуусдаг. Жил бүр хичнээн их хөрөнгө ашигүй зарцуулж бна

Avatar

Zochin 2 цагийн өмнө 202.126.90.35

Явган хүний замыг бүгдийг нь солих ямар хэрэгтэй юм бол. Зөвхөн эвдэрсэн онгойсон хэсгүүдийг нь солиод бүтэн болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл замаа сайн арчлах хэрэгтэй. Хуучин хавтан муухай харагдаагүй шүү дээ зөвхөн эвдэрч хэмхэрсэн, онгойсон нь муухай харагдаж байгаа.

Avatar

ЗОЧИН 2 цагийн өмнө 103.10.22.222

АРД ТҮМЭНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛ ГАРГАХГҮЙ Л БАЙНА ДАА ХЭН 1 ХҮН ХАЛТИРЧ УНАНА УУ ХАМААГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА

Avatar

зочин 3 цагийн өмнө 192.82.92.204

яасан ч ханаж цаддаггүй юм дэ

Avatar

bb 3 цагийн өмнө 66.181.187.66

Novshiin s** nar yum daa

Avatar

Үнэн үг 3 цагийн өмнө 202.126.89.194

Төлөвлөлтгүй орон эх орноо ухаж зарж олсон хэдэн доллараа гаднаас юм авахад зарж дуусаад Хятадын колони болж байгаа юм даа.. Их юм хийсэн болж харагдах гэсэн энэ үйл ажиллөгаа ядарч олсон гадаад вальютын нөөцөө гадгаш нь урсгаж, улмаар төгрөгийн ханш унаж, ядуурал гүнзгийрч эдийн засаг доройтохын шалтгаан, гинжин хэлхээ юм. Уг нь хийх ажлын хэмжээгээ эртхэн мэдээлж, дотоодын үйлдвэр бэлтгэл хангаж, нөөц бэлтгэхболомж бүрдүүлж тэр хэмжээнд л явган замаа сольж вальют хэмнэх ёстой юм

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.72.245.121

тэндэр нэр зүүчихээд л төсвийн мөнгийг иддэг хулгайч нар. Ийм тэнэг тайлбар өгч байгаа энэ албан хаагчийг устгавал таарна. Үйлдвэрлэгчийг хохироогоогүй гэнэ үү. Ичмээр юмаа. Улсаасаа идэж уусан урвагч хэдэн үеэрээ зовно шүү

Avatar

Энх 4 цагийн өмнө 202.72.245.121

Хятадаас авна гэдэг чинь л тэгээд бөөн но байгаа нь тэр. Угаасаа жил бүр зам засаж байгаа нэрээр төсвөөс идэж уугаад сурчихсан, мөнгөөр туйлдаг хэдэн хүний бизнес шүү дээ. тэд одоо үнэтэй байр том жипээ энэ мөнгөөрөө л авсан. 15 байршлын хаана ч хүрэхгүй гэдэг тэнэг тайлбар тавьж байхаар хүрэлцэх хэмжээгээр нь цөөн байршилд ч болов худалдаж аваад дэмжиж болно оо доо. Тийм сэтгэлгүй дээрээс нь тэдэнд ашиггүй болохоор дэмжихгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.112.112

Энэ жилдээ дотоод хавтангаараа 30м кв хийгээд ирэх жил хийлгэх захиалгаа ихэсгэвэл чулууны үйлдвэрүүдэдэ бодит хөрөнгө оруулалт болнодоо. гаднаас авахад л жинхэнэ цавчаа орно доо.

Avatar

Ганаа 5 цагийн өмнө 66.181.190.77

хэдэн дүүргийн дарга нарын шахаа болоод удсан бизнес шүү дээ, чанаргүй , хальтирдаг , ямар ч шаардлага хангахгүй ичмээр зүйл байсан даа, үндэсний үйлдвэрлэгч гээд шаардлага хангамааргүй бол хэрэггүй шүү дээ, аль шаардлага хангаж байгаагаар нь хийх хэрэгтэй, өмнө нь хот, дүүргийг удирдаж байсан нөхөд даан ч сэтгэлгүй хандсан даа, ухамсартай хүмүүс бол одоо үүнээсээ ичмээр юм, харин энэ Нямбаатар ёстой зүтгэж байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 27.123.212.86

Yajchihsan haralmaruud ve. Hulgaichuud ni darga nariinhaa sugan doooguur seveed bna shdee

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.189.220

Дотоодын үйлдвэрлэгч үнээ хэд дахин нэмчихээд гончигнох шуналаа тат кк

Avatar

зочин 5 цагийн өмнө 203.217.139.240

тэндерүүдийг болиулах хэрэгтэй

Avatar

1 5 цагийн өмнө 202.21.115.165

USD osoh shaltgaan irged mashin avaad bn geed baisan TOR oorsdoo hudaldan avaltaa dandaa gadnaas hiij bn daa

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.162.102

Нямбаатар Хятадын ЗГ ийн суурин төлөөлөгч юм байна
Харамсалтай юм аа

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.178.192

хятадаас хямд өг,

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 59.153.114.127

Наадуул чинь нутагтаа л хөрөнгө оруулна шдээ. Эргүү пп-нүүд хэнээр удирдуулж байгаагаа мэдэхгүй байж ямар х*******ы чинь бизнес эрхлэгчид бдын

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 203.17.23.177

НААД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЖИЖИГ СААРАЛ ХАВТАНГУУД ХАР ДАА НЭГ. ГАНЦ Ч ЖИЛ БОЛОЛГҮЙ БОРООНД ИДЭГДЭЭД ЯВАХЫН ЭЦЭСГҮЙ БОЛСОН БАЙГАА БИЗ ДЭЭ.

Avatar

хавтан 6 цагийн өмнө 66.181.166.134

таван шарын тэр хавьд зүв зүгээр бсан явган хүний замыг хуулаад ямар баян ацнууд вэ? Монгол Хьюндай киа компанийн тэр хавийн хавтангуудыг солих ямар ч шаардлагагүй ш дээ. хайран мөнгө?

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.119.157

ГАДНААС ОРУУЛЖ ИРДЭГ ДЭЭР НЬ ТАТВАР НОГДУУЛААЧЭЭ… ДОТООДЫНХЫГ ҮНЭТЭЙ БАЙСАН Ч ДАВУУ ЭРХЭЭР АВАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

м 6 цагийн өмнө 66.181.160.42

Монголд үйлдвэрлэв гэсэн бүхэн үнэтэй,мэдээж хямдыг нь авна шт.Шуналын хүүдий болсон юмнууд хоорондоо үгсэж үнээ нэмчихээд одоо гоншигонож байж таарлаа.

Avatar

Хотын уугуул иргэн 6 цагийн өмнө 103.212.119.54

Дотоодын үйлдвэрээ дэмжинэ гэж энэ дага нар байнга ярьдаг хирнээ яг цагаа тулах болохоор нөгөө л гадны компанмиудыг дэмжээд байдагнь ямар учиртай вэ: Бодврл өндөр хахууль өгдөг байх гэж бодохоос өөр тайлбар үгүй. .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж