Байр суурь: ОХУ-д хийх айлчлал нь олон тулгуурт гадаад бодлого юм

Байр суурь: ОХУ-д хийх айлчлал нь олон тулгуурт гадаад бодлого юм

Байр суурь: ОХУ-д хийх айлчлал нь олон тулгуурт гадаад бодлого юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцох гэж байна. Энэхүү айлчлалын ач холбогдол болон эрсдэл, мөн  Монгол Улсын гадаад бодлогын талаар олон улс судлаач, шинжээчдийн байр суурийг хүргэж байна.


ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр:

-Москва хотноо 2025 оны тавдугаар сарын 9-нд зохиогдох ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд мөн цэцэг өргөж, БНМАУ-ын өндөр дээд цол хэргэм хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно гэдгийг бид бүгд мэдэж байгаа.

Европт дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. БНМАУ 1942 оны арванхоёрдугаар сараас эхлэн Москвад 236 вагоноос бүрдсэн галт тэрэгний 5 удаагийн цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30 мянган ширхэг, хүнсний зүйл 600 тонн байсны дотор 27 мянга шахам зээрийн мах орсон байна. Эдгээрийн нийт өртөг 438 сая төгрөг болж байжээ. БНМАУ эх орны дайны жилүүдэд 1942 оны хоёрдугаар сард ЗХУ-ын Внешторгбанканд 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 3.8 сая рублийн өртөг бүхий 400 кг алт шилжүүлсэн гэх баримт бий. Түүнчлэн “Монгол ард” нэртэй “Ла-5” 12 ширхэг байлдааны сөнөөгч нисэх онгоцны эскадрилийг бэлэг болгон өгсөн. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан армид 485 мянган адууг ЗХУ-д худалдаж, 325 мянган агт бэлэглэсэн байдаг.

Тиймээс ч Москвад болох Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улс нүүр бардам оролцох улсуудын нэг яах аргагүй мөн. Өмнө нь 2015 оны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн баярын парадад жагссан байдаг.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд болох яриа хэлэлцээнд ОХУ-аас Монгол Улсад урт хугацаанд тогтвортой түлш шатахууний нийлүүлэлт, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн явц, Эгийн голын усан цахилгаан станц, Монголын нутгаар дамжуулах Хятадад хий дамжуулах хоолойн төсөлд тулгарч буй асуудал гээд олон асуудлууд хөндөгдөх болов уу гэж харж байна.

Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа, олон улсын нэр хүнд өндөр байгааг хэлмээр байна. Монгол Улс үүссэн шинэ нөхцөл байдалд ямагт үндэсний эрхийг дээдэлж, олон улсын эрхзүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг удирдлага болгон энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулж байгааг бид харж байна. Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч байгаа энэ үед гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал маш чухал болсоор байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь “тэнцвэртэй” гадаад бодлого мөн гэдгийг би өмнө ч хэлж байсан.

 Харин гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээнд үндэсний язгуур эрх ашгийг тууштай хангах явдал чухал байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Олон улс судлаач Л.Бямбаханд:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалыг Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын нэг хэсэг гэж харж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого явуулсан хэвээр байгаа. Энэ бол 1990-ээд оноос хойш буюу Монгол Улс өөрсдөө гадаад, дотоод бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болсон үеэс хэрэгжиж эхэлсэн. Цаашдаа ч хэрэгжүүлэх нь зайлшгүй. Гэхдээ цаашид бодлогоо баяжуулах, илүү бүтээлч байдлаар асуудалд хандах шаардлагатай байна. Тодруулбал, уламжлалт байдлаас гадна бүтээлч бодлого явуулах шаардлагатай гэж харж байна. Бүтээлч гадаад бодлогын сайн жишээнүүд бий. Тухайлбал феминист гадаад бодлого гэдэг ойлголт байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн гадаад бодлогын чиг хандлагыг тусгасан гэхдээ өөрийн орны онцлогтой гадаад бодлогын хэлбэрийг бий болгож ажиллавал зүгээр.

Зөвхөн өндөр, дээд түвшний айлчлалаас гадна дэлхий нийт Монгол Улсыг өвөрмөц соёл, ахуйтай гэдэг байдлаар харж, сонирхдог. Тиймээс Монгол Улсад хүрэлцэн ирэх асар их сонирхолтой байгаа. Ялангуяа 2022 онд Украины дайн болсноос хойш геополитикийн ач холбогдол өндөр болж эхэлсэн. Энэ үеэс өндөр, дээд түвшний айлчлалууд нэмэгдэж эхэлсэн. Цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.9.46.114

2-р дайны ялагч нь бол Аугаа их Орос орны ард түмэн гэдэгт маргах хэрэггүй. Америк, Англи 2-р фронт нээгээгүй ч байсан Оросууд европыг бүрэн чөлөөлөх нь ердөө л цаг хугацааны асуудал байсан. Яагаад 2-р фронт нээсэн гээч….. Ялалтын бялууг л хуваалцах гэж, зорилгондоо ч хүрсэн. Улс эх орон минь 2 хөрштөйгөө л эвтэй бай, өөр зам үгүй.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 172.59.188.106

yamar nuureeree oroltsoh geed ba urbagchid orosiin esreg France d tsumiin zebseg niiluuleed

Avatar

ЗОЧИН 5 цагийн өмнө 202.9.40.136

80 ЖИЛИЙН ӨМНӨ ГЁРМАНУУД ЯЛСАН БОЛ ОРОСУУД ИНГЭТЛЭЭ ДАВРАХГҮЙ БАЙЛАА ДАА

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 202.55.188.82

Харин тийм чи бид хоёрын аз дутаж.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.191.117

Гитдерийн германыг хүн төрөлхтөн ялан дийлсэний баярыг тэмдэглэлгүй яахвээ,,,,,орлоцохгүй яахвэээ,,,ГЭВЧ энэ баяр нь жинхэнэ утгаа алдаад,,,,, оросын фашизм болон кгбгийн гоожуурийн культ,,,, хувийн өмч нь болчихоод,,,, май сарын 9нд москвад тэмдэглэдэг ялалтын баярын үнэ цэнэ байхгүй болж утгаа бүрэн алдчихаад байгаам,,,,”””аугаа их эх орны дайн””””нэрийн доор зөвхөн оросууд л дан ганцаараа байлдан ялсан хэмээн кгбгийн гоожуурийн кармандаа хийн,,,,өмчлөөд авчихсан нь гутамшиг,,,,

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.191.37

1941-1945 онд ЗХУ ,германы фашистүүдийг бут цохисоноор бүх дэлхийн улс орныг, ярагчдын гараас аварсан, Колоний гинжийг тас цохисон,Хүн төрлөхтөнг одоогийн хөгжилд хүрэх замыг нь нээж өгсөн, Хэрэв энэ ялалт болоогүй бол эхний ээлжинд орос ,монгол орон дэлхийн хөрснөөс арчигдах байв, Биднээс энэ ертөнцөд сүнс ч үлдэхгүй байв, Бидний хувьд энэ үйл явц агуу их баяр, Хязгааргүй их аз, Дэлхийг фашистүүд дагнан ноёрхох байсан, Дэлхийд хоёрхон сая боол үлдээж,бусдыг нь устгахаар төлөвлөж байсныг сана

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.117

Зсссс,,,

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 203.91.115.37

Тэнэг ерөнхийлөгч л байхад хангалттай бишүү! Заавал цэргээ аваачих хэрэггүй шүү дээ. Ганц хоёр дуучин оролцуулж болох юм.

Avatar

Лхагва очир 6 цагийн өмнө 122.201.31.165

эхлээд монголын ерөнхиылөгч болчих. тэгээд хоёр дууёин явуул..

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 203.91.115.37

Хүсэхгүй бол яахын!

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.191.37

Монголд фашистүүдээс ялгарахгүй араатнууд олон болсон байна, Тэдний гол зорилго бол монголчуудыг орос хятад хоёр орны эсрэг босгох, Удаан жил тогтоосон найрсаг харилцаа холбоог маань таслах, Монголыг яг Украин шиг сүйрүүлэх, Үзэн ядалт дэгдээх, Эх оронч дүр эсгэн жүжиглэнэ, Ард иргэддээ хайртай хүн болж хоёр нүүр гаргана, Анхааралтай бай, Хүүхэд шиг бүү хуурт,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.117

За,,,чи битгий хуцаад бай,,,

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.161.163

Цөөхөн хүн амтай Тува улс маш их тусламж үзүүлсэн байдаг боловч 1944 онд Зөвлөлт Орост нэгдэн дагаар орсноор Тувагын тусламжыг гадны тусламж биш дотоодынх гэж үзэх болсон. Тувачууд их гоморхолтой байдаг.

Avatar

Ц 7 цагийн өмнө 103.57.92.245

өөрсдөө ялчихсан юм шиг.тэр үеийн оросуудаас цөөн хүн үлдсэн бгаа биздээ..бусдын нэр ашигласан баяр болсон

Avatar

Зочин 7 цагийн өмнө 202.126.88.144

Мөнхийн хөрштэйгээ эвтэй байх нь зөв.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.163.221

худлаа хөөрөгдөж байж туг тахиулчих вий дээ. ЗХУ байхгүй болж оросын холбооны улс нэрийн төдий үлдсэн шүү дээ.Одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Амь насны баталгаа өгөөгүй байгаа. Сайн бодож тунгаах хэрэгтэй. Цаг байна..

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.112.145

Монгол улс дайны холбоотнууд болох Герман, Японыг ялахад шууд цэрэг оруулахаас эхлээд мморь мал гээд өөрийн хүч болоцоогоороо хувь нэмрээморуулсан. Монгол ба Тэр үед тусгаар байсан Тува улс 2-ын бэлэг нь АНУ, Англиас илүүг оросын хэвлэлүүд бичдэг. Англи, АНУ бол дан лизингийн бараагаар тусалж дайны дараа алт, мод мэтээр төлбөрөө авсан. Манайх ялалтын баярыг ядаж дайнд явсан 500 мян хүлэг морьдынхоо төлөө тэмдэглэх ёстой.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.170

Энэ судлаач тоймч у/т ч сэтгүүлч хийдэг нөхөд арай урт санамжай туйлбартай, юм уншдаг өөрийн байр суурьтай бмаар бгаа,,
Хэт нэг талын мэдээллээр хол явахгүй шүү
Хойд хөршдөа хүндэтгэлтэй хандмаар бгаа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.191.117

Хөрш украинаа,,, “””ахдүү шашин шүтлэг нэг ард түмэн””””гэж байгаад,,, аланхядаж газар нутагаас нь булаан дээрэмдэж байгаа “””хөрш”””шүү гэдгийг санаж,,,,байхад илүүдэхгүй шүү,,,,

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.240

Чи зайл.

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.57.92.178

дeнь побeда

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.57.92.245

зөв бичдээ

Avatar

Ха ха ха 3 цагийн өмнө 202.9.46.97

дни победы, яадын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж