Израилийн арми олон мянган нөөц цэрэг татна

Израилийн арми олон мянган нөөц цэрэг татна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Израилийн арми олон мянган нөөц цэрэг татна

Израилийн арми Газын зурвас дахь ажиллагаагаа өргөжүүлэхээр олон мянган нөөц цэрэг татах гэж буйг армийн тэргүүн Эйял Замир мэдэгдлээ. Энхийн хэлэлцээр байгуулахыг шаардсан уриалгууд тал талаас нэмэгдсээр байгаа ч дайныг үргэлжлүүлнэ гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху амласны дараа энэ мэдэгдлийг хийв.

Тэрбээр "Энэ долоо хоногт бид Газын зурвас дахь ажиллагаагаа өргөжүүлэхээр олон мянган нөөц цэргээ илгээнэ. Бид барьцаанд байгаа хүмүүсээ эргүүлэн авч, Хамасыг ялахын тулд шахалтаа нэмэгдүүлнэ. Израилийн арми нэмэлт байршлуудад ажиллагаагаа тэлж, Хамасын газар доорх, газар дээрх гээд бүх л дэд бүтцийг устгана" гэжээ.

Энхийн хэлэлцээрийг шаардсан хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр цэрэг татлагад хойрго хандагсад ч олшрох болжээ.

Армийн тэргүүн Эйял Замир Ням гаригт Израилийн Газар дундын тэнгисийн хойд эрэг дэх Атлит тэнгисийн цэргийн баазад очих үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Үүний дараа Израилийн засгийн газрын Аюулгүй байдлын кабинет хуралдаж, Газын зурвас дахь дайныг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Газын зурвас дахь хүмүүнлэгийн тусламжийг дахин сэргээх талаар хэлэлцсэн бололтой.

Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир дайны зоримог тэлэлтийг харахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Бид бүрэн ялалт байгуулах хүртлээ ажиллагааныхаа эрчийг нэмэгдүүлж, үргэлжлүүлэх болно. Бид бүрэн ялалт байгуулах ёстой" гэжээ.

Өдгөө Хамасын барьцаанд 59 хүн үлдсэн гэж үзэж буй. Гэвч цэргийн ажиллагааг өргөжүүлэх нь тэдний амь насанд аюултай байх магадлалтай юм.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 33 минутын өмнө 37.170.208.196

Оросын зааврыг дагасан хамас буруутай.Ивануудыг дагасан нэг ч улс өөдлөж байгаагүй.Салж чадсан нь хөгжин дэвшдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж