Өнгөрсөн Баасан гаригаас зарим нутгаар цас орж, цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Цаг уур орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий байдлын газраас холын замд зорчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж буй. Амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас одоогоор дараах замуудаар тодорхойгүй хугацаанд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын хөдөлгөөнийг нээгээгүй гэв. Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг өчигдрийн 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Мөн Архангай аймагт их хэмжээний цас орсны улмаас Тариат, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган гэсэн сумдад 35 автомашин, 100 гаруй иргэн цасанд боогдсон мэдээллээр тус газрын алба хаагчид аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна гэлээ. Тиймээс тус чиглэлд мөн зорчихгүй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
Дээрх замуудаас гадна Өвөрхангай, Дундговийн нутгаар өнгөрсөн шөнө их хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээ цасанд хаагдах, авто замд халтиргаа гулгаа үүсчээ.
Зочин 1 цагийн өмнө 59.153.113.99
ЦАС БИШ ШАР ТОС ОРСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ.