УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарсан. Ирэх Лхагва гаригийн төсвийн байнгын хорооны сонсголоор Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх төлөвлөжээ. Д.Загджав жилийн өмнөөс буюу 2024 оны тавдугаар сарын 30-наас ерөнхий аудитороор ажиллаж эхэлсэн юм. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа аж.
УИХ 2019 оны тавдугаар сарын 9-нд ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилсон. Д.Занданбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Түүнээс хойш Д.Загджав даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад жилийн өмнө жинхэлсэн юм. Гэвч түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байна.
Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг байгууллага юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Д.Загджавын оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлээд байна. Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
- 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
- 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
- 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга,
- 2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга,
- 2023 оны есдүгээр сараас 2024 оны есдүгээр сар хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны оөрийн нарийн бичгийн даргаар ажилласан.
Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдох хүнд дараах шаардлагыг тавьдаг. Төрийн аудитын тухай хууль
28.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшсэн хүн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
28.2.1. 45 нас хүрсэн байх;
28.2.2.эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх;
28.2.3.төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх;
28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх;
28.2.5.Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.113.146
Загджавын оронд тавигдах хүний сайн мууг мэдэхгүй ямар ч байсан Монголд Загджаваас муу хүн байхгүй учраас дээрдсэн л байж таараа
Нэргүй 1 минутын өмнө 144.48.39.86
загджаваас муу буюу тэнцүү хүн бол Зика, Данх, Женко гээд л …
Нэргүй 7 цагийн өмнө 202.55.188.109
тендэр түүж баяжсан хулгайч даа төрөөс төрсөн тэрбумтан
Зочин 7 цагийн өмнө 202.179.25.209
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, ажлын туршлагатай, санхүүгийн тайланг бүрэн хэмжээгээр уншиж дүгнэх чадвартай зөв хүнийг томилж ажиллуулвал том ахиц болно
Саран 7 цагийн өмнө 203.17.23.87
Загджаваас хэд дахин илүү хүн. Баяр хүргэе.
Нэргүй 8 цагийн өмнө 124.158.119.35
угаасаа энэний аудитор гэж юу байсын?? Төрийн албаны нэр хүндийг гутаасан Жинхэнэ завхрал
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.182.143
Энэ ажлын чадваргүй гарыг зайлуулсан нь дээр
ззз 8 цагийн өмнө 43.228.129.139
28.2.4.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх; энэ шаардлагыг яаж тогтоодог юм бол?……
Bold o 8 цагийн өмнө 211.235.96.200
энэ шавар бурхан шиг өвөөг хурдан тэтгэвэрт нь суулгаач ээ..мангасууд.. аа…
Новшийн нөхөр 9 цагийн өмнө 15.235.216.113
Ашгүй энэ нэг хүн-хогийг зайлуулах нь. Шуналын тулам, зартай авлигачин, хулгайч, казиночин н**ш.
Нэргүй 9 цагийн өмнө 203.91.115.49
За яахав. Хольж сольж байж л өөрчлөлт гарна л даа. Энэ дэвшиж буй гар нь төрийн менежер хүн юм. Аудит бол менежмент биш шүү дээ. Тоо, хэмжээ, стстистик дээр ажиллаад өөрчлөлтийг бүртгэж түүнд үнэлэлт өгч шинжилдэг, тодорхой төсөөлөл гаргаж зөвлөмж хүргүүлдэг ийм л алба. Энд ямар ч амбийц хэрэггүй байдаг. Гярхай, хууль эрхийн мэдлэгтэй, тооцооны салбарын кадр байвал илүү дээр. Аудитор хүн улсыг хөгжүүлэхгүй. Прокурор, аудитор хоёр чигч ажиллах цор ганц үүрэгтэй. Нутаг ус, нам бүр ч хамаагүй.
Би 9 цагийн өмнө 219.165.224.93
Хулгайчаар хулгай шалгуулж,хулгайчыг МАНуулсаар өдий хүрч!
Гэхдээ нэгэн цүнх баригч, зөөлөн чихтээр сольж бгаа юм бна хаха
Тогоо 10 цагийн өмнө 43.242.243.127
заавал санхүүгийн хүн байх нь чухал. баланс уншиж чадахгүй юмнууд аудитор хийнэ гэж байхгүй. Монголд бол банхараар аудитор хийлгэсэн ч болно
Нэргүй 10 цагийн өмнө 64.119.29.144
Монголын тер ч дээ, цунх баригчаа томилохгуй бол бугд шоронгийн хадаас болно гэгээ сайн мэддэг. Тиймээс хэзээ ч олигтой хун терд гарахгуй. Терийн эргэлт хийж л байж Монгол улс еедлех нь тодорхой болж бна даа
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.180.113
Энийг хэн ч томилоод байдаг юм
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.161.23
мөрийтэй тоглоомчинг сольсон нь дээр