МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбумын санхүүжилт авна

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбумын санхүүжилт авна

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбумын санхүүжилт авна

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин санхүүжилттэй холбоотой хэсэг нь Данс мөрдөх журмын тухай хуулиараа 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа билээ.

Улс төрийн намууд 2024 оны тайлангаа гаргаж, сонгуулийн дараагийн жил санхүүлжилтийг олгох зохицуулалттай. Хуульд заасны дагуу төрийн санхүүжилтийн хэмжээг тооцож үзээд долоон нам, эвсэлд олгож болох дээд хэмжээг 7.4 тэрбум төгрөг байна гэж зарласан.

Үүний дагуу УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс хамгийн их буюу 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг авахаар төлөвлөж байна.

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ хуулийн дагуу дээрх мөнгийг намуудад өгөхийн тулд санхүүгийн тайланг нь шалгаж, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай.

Тодруулбал,

  • Хараат бус аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах
  • Сонгуулийн ерөнхий хороо өөрөө хянах
  • Үндэсний аудитын газар хянах

Үндэсний аудитын газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны дотор тайлангийн дүгнэлтийг гаргах ёстой байдаг аж. Үүний дараагаар СЕХ дүгнэлтүүдээ хорооныхоо хуралдаанд танилцуулсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна. Ингэснээр улс төрийн намууд төрөөс эхний санхүүжилтээ 2025 оны тавдугаар сард авах юм.

Дараагаар нь улс төрийн намууд хагас жилийн санхүүгийн тайлангаа 2025 оны долдугаар сарын 20-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой. Тэр тайлан дээр намууд төрийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл гарах юм.

Хуульд улс төрийн намууд намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогынх нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 "Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу зурагт үзүүлснээр УИХ-ын 2024 оны сонгуульд 18 нам, эвэл 14.9 тэрбум төгрөг, 820 нэр дэвшигч нийт 93.6 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-05 103.212.119.157

НАМ ГЭДЭГ БОЛ ОРЧИН ҮЕИЙН ЗҮСЭЭ ХУВИРГАСАН МАФИ… МАФИ ШИНЭ ЦАГ ҮЕТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЖ ИРГЭДИЙГ ХУУРАХ БОЛОВСРОНГУЙ ТОГТОЛЦОО… ОРЧИН ҮЕД МӨНГӨ БҮХНИЙГ ШИЙДЭЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.41.41

УИХ-ыг бойкотолдог АН яасан их мөнгө авч байнаа. Одоо хоорондоо бөөн хэрүүл тэмцэл болж тэр нь намаасаа хальж Монголын зовлон болох вий дээ.

Avatar

Нэргүй 2025-05-05 158.59.146.30

би гутарч байна, би цөхөрч байна, дургүй хүрч байна, яаж ч хичээж хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломж монголд байхгүй юм байна. дээр дооргүй хулгайлж байна, тэд чадаж байна, бид ядарч туйлдаж байна.

Avatar

Нэргүй 2025-05-05 202.179.25.231

эмнэлэг, цахилгаан станц барих болохоор мөнгөгүй. санхүүжилт авах болохоор мөнгөтэй.

Avatar

Уншигч 2025-05-05 139.5.219.171

Ажлаа хийдэггүй АН-д өгөх үү?????????

Avatar

Нэргүй 2025-05-05 192.82.92.204

За яахав парламентэд суудалтай намууд Улсын төсвөөс санхүүжилт авч болно, яахлаар гудамжны тоодгорууд болох огт суудалгүй Үнэн ба зөв нам, Шинэ нэгдсэн эвсэл-үүд Татвар төлөгчид бидний кармааг хоослох билээ ??? яагаад

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.41.35

Намын үүрэг ролийг багасгах хэрэгтэй. УИХ-д намаас биш харин ард түмнээс сонгогддог болвол намыг иргэд тоохгүй. Одоо сайн явъя гэвэл нам барааддаг болжээ. Ард түмнээ сонгогддог болвол нам руу хошуурахгүй, бас намын гишүүн болж жүжиглэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж