Аялан тоглолтод ялагдаагүй Э.Ариунболд: Энэ бол бидний бэлтгэлийн үр дүн

Аялан тоглолтод ялагдаагүй Э.Ариунболд: Энэ бол бидний бэлтгэлийн үр дүн

Аялан тоглолтод ялагдаагүй Э.Ариунболд: Энэ бол бидний бэлтгэлийн үр дүн

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн тоглолтууд үргэлжилж байна. Монголын дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд баг Тайландын Бангкок хотноо Сингапурын аварга Адройт болон Тайландын аварга Хай-Тек багуудыг буулган авав.


ХҮЛЭГҮҮД 87 – 41 АДРОЙТ

Эхлээд орос легионеруудаар хүчээ зузаатгасан Сингапурын аваргуудтай тоглож, 87-41 гэсэн харьцаатай илт давуу ялалт байгуулжээ. Тоглолтын эхлэлийг Хүлэгүүдээс Б.Барсболд сайн тавьж, довтолгоонд санаачлагатай оролцов. Хоёрдугаар үед хоёр баг харилцан оноо авсан ч Хүлэгүүдэд довтолгооны сонголт олон байлаа. Гуравдугаар үед л гэхэд онооны зөрүү 30 болж, ялагч тодорхой болжээ.

Тоглолтын дараа Хүлэгүүдийн дасгалжуулагч Э.Ариунболд "Энэ бол бидний бэлтгэлийн үр дүн. Сүүлийн хоёр өдөр миний хувьд бид сайн бэлдсэн гэж бодож байна. Тиймээс л өнөөдөр хожиж чадлаа" гэв.

Хүлэгүүдийн шинэ цэрэг Жорди Чиманга 18 оноо, 11 самбар авч, хоёр аравт гүйцэтгэжээ. Тэрбээр "Бид энд ирээд ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэлээ. Залуусаараа бахархаж байна. Энэ эрчээ алдахгүй ээ" гэжээ.

ХҮЛЭГҮҮД 63 – 59 ХАЙ-ТЕК

Хүлэгүүдийн хэсгийн шатны аялан тоглолтын сүүлийн өрсөлдөгч нь Хай-Тек байлаа. Тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж, хоёр болон гуравдугаар үед Хүлэгүүд илүүрхэж, онооны тэргүүллийг авсан. Гэвч дөрөвдүгээр үед Хай-Тек онооны зөрүүг багасгаж, тоглолт нь сэргэсэн. Энэ үед Ян Миллер өрсөлдөгч багийнхаа эрийг дарсан алсын зайн шидэлтийг амжилттай болгож, багтаа ялалт авчрав.

Хоёр багийн довтолгооны гүйцэтгэл тун тааруу байсан гэдгийг онцлох хэрэгтэй.

Тоглолтын шилдэг болсон Б.Барсболд "Бидний хамгаалалт сайн ажиллаа. Хамгаалалтаараа л хожил авлаа. Одоо бид гэртээ гурван тоглолт хийнэ. Мэдээж өнөөдрийн тоглолт тун амаргүй байлаа. Бид хамгаалалт, довтолгоон дээрээ улам хичээх хэрэгтэй байна" гэжээ.

Ийнхүү Хасын Хүлэгүүд баг аялан тоглолтоосоо гурван хожилтой эргэн ирлээ. Тэд ирэх өдрүүдэд Улаанбаатар хотноо гурван тоглолт хийнэ. Тэд хэсгээ нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Б.Мөнгөнтамир нэрээр нэвтэрсэн. Профайлаа засах . Гарах? Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59

Ямар ч байсан гадаадад очиж 3 хожсон нь үнэн байна. Одоо монголд болох 3 тоглолтонд сайхан тоглолт үзүүлж хөгжөөн дэмжигчид ээ баярлуулна гэдэгт итгэж байна. Баг тамирчиддаа амжилт хүсье. та бүгд чаднаа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 64.119.29.146

Үнэхээр муу тоглосон, нөгөө багийн тоглолт орохгүй байсан тулдаа азаар хожсон!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.240

Худ худ мнголд сагс волебол хөгжихгүй худла л******д бүгд муу арга-р манжлж буруу арг-р муу санаалж тоглдг. Тэр нь бусд газр арчулхд хүргдг. Орк аргтай.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.240

Зайл цаашаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж