"Төсвөөс гадуурх төсвийн тэлэлт нь санаа зовоож байна"

"Төсвөөс гадуурх төсвийн тэлэлт нь санаа зовоож байна"

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
"Төсвөөс гадуурх төсвийн тэлэлт нь санаа зовоож байна"

УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.


 -Та Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Тиймээс нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудалтай илүү ойрхон байгаа байх гэж итгэж байна. Таныг сайдаар ажиллаж байх үед зорьж байсан зорилтуудаас өнөөдөр Монгол Улсын нийгэмд ахиц дэвшил гарсан салбар юу байна. Тухайлбал,ядуурлын хувь хэмжээ хэдэн хувиар буурсан бол?

-Аливаа нийгмийн эерэг өөрчлөлт өнөөдрөөс маргааш руу маш богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой, өөрчлөгддөг цөөхөн хэдэн асуудал бий. Ядуурал бол энэ тоонд орохгүй. Яагаад гэвэл ядуурал шууд шийдэгддэг асуудал биш. Нэг удаагийн халамж, тэтгэмж, нэг удаагийн эх орны хишиг тараагаад ядуурал арилгачихдаг зүйл биш шүү дээ. Ядуурлаас гарах бодлого урт хугацаанд хэрэгжиж,тал бүрийн  салбарын зохицуулалтын үр дүнд шийдэгддэг ийм харилцаа. Намайг сайдаар ажиллаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахал дэгдсэн. Тиймээс тэр үед тэтгэвэр тэтгэмжийг тасалдуулахгүйг олгох, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх гэх мэтээр иргэд гэртээ хатуу хөл хорионд орсон тэр үед иргэдийн амьжиргааг дордуулахгүй, нийгмийн хамгаалал руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж, иргэдийн орлогыг яаж хамгаалах вэ гэдэг асуудалд анхаарч ажилласан. Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, асаргааны тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Тухайн үед халамжийн сан хоёр дахин тэлж, ДНБ-ий бараг 7 хувьд хүрсэн. Цар тахлын дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бууруулах тухай асуудал хөндөгдөж байсан ч хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн энэ бодлого өрхийн амьжиргаанд маш их нөлөө үзүүлсэн гэдэг нь анзаарагдсан. Хэрэвзээ хүүхдийн мөнгийг эргээд 20 мянган төгрөг болгож бууруулах шийдвэр гарсан бол иргэдэд хүнд цохилт болох байсан. Эдийн засгийн тооцооллоороо аваад үзэхлээр 2012 оны 20 мянган төгрөг өнөөдөр 50 орчим мянган төгрөгтэй тэнцэж байна. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосноороо ажилгүйдлийг хоёр функтээр нэмэгдүүлж байгаа талаарх эдийн засгийн тооцоололыг гаргаж байсан.  Хүүхдийн мөнгө болоод элдэв төрлийн халамжийн бодлого эдийн засгийн болоод улс төрийн том шийдвэр байдаг учраас төсвийн нөөц бололцоо бага ч гэсэн хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь үргэлжлүүлэх улс төрийн томоохон шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө талдаа нөгөө ажилгүйдлийг хоёр функтээр нэмэгдүүлж байгаа уг бодлого ажил олгогчдын хувьд тулгамдсан асуудал хэвээр байна. Учир нь ур чадвар төдийлөн шаардахгүй ажилд ч ажиллах хүн олдохгүй байна. Хүүхдийн мөнгөөрөө өдөр тутмынхаа бага хэрэглээг хангах боломж бүрдэж байдаг. Магадгүй өнөөдөр халамжаас хөдөлмөрт шилжих бодлого яг оновчтой хэрэгжихгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд халамжаа багасгах хэрэгтэй, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх ёстой.

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, макро түвшний тоон үзүүлэлтийг ковидын үетэй харьцуулахад тэлсэн. Тэр хэрээрээ төр данхайж, төсөв үрэлгэн боллоо гэх шүүмжлэл байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

– Эдийн засгийн ойлголт болоод төсвийн байгууллагуудын данхайлт тусдаа ойлголт. Эдийн засгийн агуулгаар аваад үзвэл Монгол Улсын ДНБ-ний хувь хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн багтаамж 2020 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.  Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ гурван мянга орчим ам.доллар байсан болбол одоо долоо орчим мянга ам.доллартай тэнцэж байна. Энэ бол эдийн засгийн багтаамж талаасаа маш сайн тэлсэн үзүүлэлт. Тэгэхдээ энэхүү багтаамж нь ямар үзүүлэлт дээр суурилсан тэлэлт вэ гэдэг нь дараагийн асуудал болж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж, ахуйн нэгж, байгууллагуудын бизнес нь өргөжөөд, худалдаа наймаа нэмэгдэж үйл ажиллагааны цар хүрээ нь өссөн учраас эдийн засгийн багтаамж тэлэв үү, эсвэл уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ өндөр байсан учраас тэлэв үү гэдгийг тооцох ёстой. Уул уурхай дагасан эдийн засгийн хамаарал Монгол Улсад өндөр байгаа учраас эргээд чанарын асуудал яригдана.  ААН байгууллагуудууд, иргэдийн амьжиргаа эдийн засгийн нөөц бололцоо дээшилж байж сая айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлт орно. Гэтэл иргэд эдийн засгийн өргөн тэлэлт чинь айл, өрхийн үүд хаалгаар орж ирэхгүй байна гэж шүүмжилж байна. Эдийн засгийн тэлэлт нь уул уурхайн бүтээгдэхүүнтэй шууд холбоотой болохоос бодит байдал дээр бизнес, ААН байгууллагуудын хувьд төдийлөн эдийн засгийн тэлэлт явагдсангүй.  Эцэст төсвийн хуваарилалт ямар байна гэдгийг аваад үзэхээр 2025 оны төсвийн тухайд анх удаа алдагдалгүй төсөв батална гээд Засгийн газраас оруулж ирсэн төсвийг танасан. Энэ нь нэг талдаа сайн зүйл мэт боловч харагдаж болох ч нөгөө талдаа цаашид эдийн засгаа тэлэх боломжоор хангах мега төслүүдийг хэрэгжүүлэх төслүүдийг хойшлуулж,  аймаг орон нутаг, нийслэлд тавигдсан байсан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих хугацаа нь тэр хэрээр хойшилж, эдийн засагт орох үр нөлөө нь хойшилно гэсэн үг. Төр сахилга баттай чанартай, хяналттай, цомхон, чадварлаг байна уу гэдгийг тоо мэдээлэл дээр суурилаад харах юм бол төсвөөс гадуурх төсвийн тэлэлт нь санаа зовоож байна. Батлагдсан төсвөөсөө гадна төрийн өмчит  байгууллагууд, Үндэсний хороо гэх мэтчилэн  төрийн албаны бүтцээс гадуур тэлэлт явагдаж байгаа нь санаа зовоож байна. Тиймээс хараа хяналтаа сайжруул ТӨК-удын энэ зохицуулалтыг эргэж харж чангалах, сайжруулах хэрэгцээ шаардлага бол байна.

-Цалин хөлс,тэтгэвэр тэтгэмж, ургсгал зардалтай холбоотой зардал төсөвт дарамт учруулдаг. Гэсэн ч инфляцын өсөлтөөс үүдэн үр дүн муутай л байна?
-Өрхийн орлого зарлагыг одоо статистикийн мэдээллэлтэй харьцуулаад аваад үзэх юм болбол өрхүүдийн дундаж орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж бодитоор нэмэгдсэн тоо баримт бий. Хэдийгээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг төр засгаас нэмэгдүүлээд байгаа ч гэсэн нөгөө талдаа үнийн өсөлт маш хурдтай явагдаж байна. Тиймээс төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ бодитой үр дүнгээ өгөхгүй мэт харагдаж байна гэсэн үг.  Үнийн өсөлт юунаас бий болж байна гэхээр цар тахал, Орос Украйны  дайны нөхцөл байдал, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Трампын бодлого шийдвэр, тарифын дайнаас үүдээд өсч байна. Нэг ёсондоо гадаад нөхцөл байдал, сөрөг нөлөөллүүд байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээнд боломжоороо л  цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж ажиллаж байна. Ядуурлын шугамаас доогуур  амьжиргаатай айл өрхүүд дээрээ амьжиргааг нь хэрхэн яаж дэмжих вэ гэдэг дээр тухайлсан бодлого гаргах шаардлагатай.

-УИХ анх удаа 126 гишүүнээс бүрдэж, хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Хамгийн гол нь төрийн тогтвортой бодлого, шийдвэр хэрэгждэггүйгээс олон ажил урагшилдаггүй гэдэгтэй санал нийлэх үү?

– Монгол Улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн хамгийн гол гацаагч нь тогтворгүй төр, тогтворгүй бодлого. Аль нэг яамны сайд дарга нар нь солигдоход бодлого нь хэвийн үргэлжилж байх ёстой. Гэтэл сайд нь солигдлоо, газрын дарга нар нь солигдлоо, газрын дарга нар нь солигдлоо, мэргэжилтэн нь солигдлоо. Ингээд солигдоод байх юм бол өмнө нь зарцуулсан төсөв хөрөнгө, бүгд үнэгүйднэ. Улстөрчийн хувьд сайд нь солигдсон ч бодлого нь тогтвортой байх ёстой гэж үздэг. Хууль тогтоомжийн тухай хуулиар ч тэр Төрийн албан хаагчийн одоо энэ хамгаалалт одоо энэ хуулиар ч тэр энэ талаар тодорхой хэмжээнд цаасан дээр буулгачхаад байдаг. Гэтэл яг цаасан дээр байгаа юмыг хэрэгжүүлэх тал дээрээ манай монголчууд маань жоохон тааруу. Нүх сүв гэдэг хайгаад л, одоо эргэж тойруулаад л, одоо сөрөг ашиглаад байгаа эсвэл хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал нь эргээд манайд маш том хөгжлийн чөдөр тушаа болчхоод байна. Хамгийн гол нь хуулиа л хэрэгжүүлдэг байя бодлого нь тогтвортой байя.

Таныг сайдаар ажиллаж байх үед бүх зүйлийг ковид руу чихэж ирсэн. Та бас түрүүн хэлж байна л даа. Эдийн засгийн хүндрэл АНУ болон БНХАУ-ын худалдааны дайнаас болж хүндэрч болзошгүй гэж. Ер нь унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг зарчмаар яваад байгаа юм биш биз?

-Ковидын үеийн нөлөөллийг бид бүгдээрээ л харсан. Хоёр жилийн хугацаанд ямар ч үгүйсгэх аргагүй тийм хүндрэлийг давсан. Түүний дараа Орос Украйны дайны асуудал Монгол Улсын шатахууны үнэ,тээвэр харилцаанаас авхуулаад л нөлөөллүүд нь яалт ч үгүй байсан. Үргэлжлүүлэн сонгуулийн циклүүд ч гэсэн бас эдийн засагт нөлөөлдөг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Монгол Улсын одоо энэ бодлого дөрөв дөрвөн жилээр явдаг. Сонгуулиас хойш хоёр жилдээ дотор хөрөнгө оруулалтуудаа тавихгүй байж байгаад сонгууль угтаж хамаг байдаг төсвөө тавьчихдаг. Ийм нэг чөтгөрийн тойрогт орчихоод байна. Энэ мэтчилэн гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлүүд бодитой бий. Харин бид эрсдлээс урьдилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэх нь чухал.

– Эцэст нь Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын хооронд үүсэн харилцаанаас үүдэн олон ээдрээтэй асуудал үүсч байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд өөрийг нь  гүтгэсэн, доромжилсон хандлага гаргасан гэж үзэж байгаа бол гомдлоо Ёс зүй, дэгийн байнгын хороонд гаргах эрхтэй. Ямар хууль байгаа вэ гэхээр нэгдүгээрт Ёс зүй, дэгийн байнгын хороонд гомдол ирэх ёстой. Гомдол ирмэгц байнгын хорооны дарга ажлын хэсэг гаргадаг. Ажлын хэсэг ямар үндэслэлээр гомдол гаргасан, талуудын байр суурийг сонсоод, үүн дээр суурилж ямар сахилгын шийтгэл оруулах вэ гэдгийг боловсруулж Ёс, зүй дэгийн байнгын хороонд асуудлыг оруулдаг.Ёс, зүй дэгийн байнгын хороонд ямар эрх, үүрэг байгаа вэ гэхээр сануулах арга хэмжээ авах, тухайн гомдол гаргасан субьектээс эсвэл олон нийт, иргэд сонгогчдоос уучлал гуйлгаж болно. Энэ нь хаалттай, нээлттэй байж болно. Мөн зургаа хүртэлх сараар цалингийн хувийг хасах ийм боломж бий. Аливаа асуудал хуулийнхаа дагуу явагдах ёстой. Ёс, зүй дэгийн байнгын хороонд хэн нэгний гомдол орж ирээд, энэ асуудлыг хэлэлцье гээд хэлэлцсэн асуудал огт байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 минутын өмнө 203.91.115.49

Хүмүүс их гэнэн сэтгэдэг. 76 гишүүн болгочихоор төсөв хэмнэгдээд явчихна гэж бодоод байгаан. Цаана нь төсвийн урсгал буюу байнгын зардал гэж аварга тоо бий. Нэг л жишээ. 2023 онд буюу сонгуулийн өмнөх жил төрийн албан хаагчдын цалин 2.1 их наяд төгрөг байсан. Гэтэл сонгуулийн дараагийн жил буюу 2025 оны төсөвт энэ зардал 6.3 их наяд болж нэмэгдсэн. Ямрав? Төсөөлж байна уу! Албан хаагчдын тоо 10%-иар нэмэгдсэн. Ерөөсөө энэ данхар нүсэр бүтэц, хөрөнгө зардлыг уурхайн экск шиг залгилдаг энэ аймаар

Avatar

Нэргүй 6 минутын өмнө 203.91.115.49

апарат, системд чинь асуудал байна.

Avatar

иргэн 26 минутын өмнө 66.181.180.20

төр орон тоогоо багасгаад яамдынхаа тоог 7 болгочих. Гишүүдийнхээ тоог 76 болгочих. Стратегийн ордоо мэдэлдээ авчих. Намаа тараагаад гишүүнчлэлгүй болго. Чадах уу? хэзээ ч та нар чадахгүй. пролетарийн дикадатур та нарынхаас шударга ард түмнийхээ төлөа байсан байна.

Avatar

Зочин 29 минутын өмнө 103.57.93.237

ЧИНИЙ БЯЛДУУЧИЛДАГ ДАНХАН ТОЛГОЙТ ЧИНЬ УЛС ОРНЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭХ НЬ АРИУНЗАЯАААА

Avatar

Иргэн 36 минутын өмнө 66.181.188.103

Бүү атаарх. ямар боловч сайн хүний удам саальтай гүүний унага юм шүү дээ

Avatar

зочин 28 минутын өмнө 103.57.93.237

ҮХСЭН ХОЙНОО УДАМ САЙН БАЙГААД МАНЫГ ДОЛООЖ, ТЭЖЭЭЛГЭЖ АМЬДАРЧ БАЙВАЛ ЯМАР ОЛИГ БАЙХАВ?!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.49

За яахав дээ, ярьж л байг дээ. Олон талаас нь ярьдаг байх ёстой. Хэн байх нь хамаагүй. Үнээ ч бай гахай ч бай. Яриад л байх суваг нээлттэй байх ёстой. Ман чинь төв замын кармаг тэгшлэхтэйгээ адилхан мэдээллийн бараг бүх сувгийг хаана тэгшлэнэ гээд байгаа шүү. Хэдэн муусайн сэтгүүлчдээ бариад хорьчлоо. Хэдэн лам нарыг тэгшилчлээ. Фэйсбүүкийг тэгшлэх юм гэсэн удахгүй.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.184.223

Савагаа унжуулсан САРЛАГИЙН ҮНЭЭ !!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.223

Өөрийнхөө эрдэм чадлаар биш Өвөг эцгийнхээ нэрээр гар ч ирсэн амьтан ш дээ !

Avatar

ард түмэн 35 минутын өмнө 66.181.180.20

төсвөөс гадуур эдийн засаг тэлнэ. төсвийн тэлэлтээ зогсоож цомхон төсөвтэй улс хөгжнө.Улс хувийн хэвшлийнхээ бизнесээ булаахаа зогсооч гишүүнээ!!!!!??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж