Фанатуудын сэтгэлд хоногшсон Европа лигийн 5 финалын тоглолт

Фанатуудын сэтгэлд хоногшсон Европа лигийн 5 финалын тоглолт

Фанатуудын сэтгэлд хоногшсон Европа лигийн 5 финалын тоглолт

"1xBet Mongolia"-ийн зүгээс Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европа лигий финалын тоглолтуудыг эргэн сануулж байна.

2016 он: Ливерпүүл 1:3 Севилья 

Юрген Клоппын удирдлагад анхны улирлаа өнгөрүүлж байсан Ливерпүүл Европа лигийн шигшээд шалгарч, сүүлийн хоёр удаагийн аварга Севильятай тулав.

Даниэль Старриж гайхамшигтай гоолоор тооны харьцааг нээсэн Улаануудын англи довтлогчийн гайхалтай цохилт одоо ч нүдэнд харагдаж байгаа биз. Гэвч хоёрдугаар үед бразил тоглогч Мариано гурван хамгаалагчийг ардаа орхин Кевин Гамейрод дамжуулалт өгснөөр Севилья тэнцүүлэв.

Уг гоол тоглолтын уур амьсгал, хэмнэлийг бүрэн өөрчилсөн. Сэтгэл зүйгээрээ сэргэсэн Севилья итгэл дүүрэн довтолж, ахлагч Коке хоёр ч гоол нэмж оруулснаар 3:1-ээр ялалт байгуулж, Европа лигт гурав дараалсан аваргын титмээ зүүсэн түүхтэй.


2021 он: Вильярреал 1:1 Манчестер Юнайтед  (11-10 торгуулийн цохилтоор Вильярреал ялсан)

“Шар шумбагч” Вильярреал болон “Улаан чөтгөрүүд” Ман Юнайтед багуудын тоглолт гоолын хувьд ган гачигтай байсан ч, торгуулийн цохилтын драмын оргилдоо хүрсэн. Жерар Морено эхний гоолыг оруулж, Кавани хариуг нь барьж тэнцүүлсэн. 120 минутын дараа ялагчийг торгуулийн цохилтоор тодруулсан бөгөөд багууд ээлжлэн алдаагүй цохисоор, эцэст нь хаалгач нар үлдсэн.

Вильярреалын хаалгач Жеронимо Рулли Манчестер Юнайтедын хаалга руу хүчтэй цохин гоолдож, дараа нь Де Хеагийн цохилтыг хааснаар баатар болсон түүхтэй. Энэ нь Вильярреалын анхны Европа лигийн түрүү болж түүхэнд бичигдсэн юм.


2010 он: Атлетико Мадрид 2:1 Фулхэм 

Фулхэм баг тухайн улиралд хэн ч төсөөлөөгүй амжилт гаргаж, Ювентусыг мултлан шигшээд шалгарсан. Харин түрүүлэх мөрөөдөл нь Атлетико Мадридын эсрэг нуран унасан.
Уругвай довтлогч Диего Форлан тоглолтын эхний гоолыг оруулсан бол Фулхэмээс Симон Дэвис тооны харьцааг тэнцүүлэв. Лондончууд хамгаалалтдаа түшиглэн торгуулийн цохилт руу орохыг хүссэн ч 116 дахь минутад Форлан дахин гоол оруулснаар Атлетикод ялалт авчирсан.

Форлан дараа нь тухайн жилийнхээ ДАШТ-д шилдэг тоглогчоор нэрлэгдсэн билээ.


2020 он: Севилья 3:2 Интер Милан 

Энэ тоглолтын эхний хагас маш сонирхолтой болсон. 5 дахь минутад Ромелу Лукаку өөрөө олсон торгуулийн цохилтоор гоолдсон бол дараахан нь Де Йонг ба Годин нар ээлжлэн гоолдсон.

2:2 гэсэн харьцаатай завсарласан багуудын тоглолтыг хоёрдугаар үед Лукакугийн өөрийн хаалгандаа хийсэн гоол шийдсэн юм. Бельги довтлогч хормын дотор л тоглолтын баатрын дүрээс багийнхаа хожигдлын шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.


2019 он: Челси 4:1 Арсенал 

Аваргуудын лигийн финалд ч таарах чадвартай Английн хоёр хүчирхэг багийн тулаан Европа лигийн шигшээд тохиосон нь тун ховор тохиолдол. Хоёрдугаар хагасаас жинхэнэ тоглолт эхэлж, гоолууд орж эхэлсэн.

65 дахь минут гэхэд Жиру, Педро, Азар нарын гоолын ачаар Челси 3:0-ээр тэргүүлж байв. Сэлгээгээр орсон Арсеналын Ивоби нэгийг оруулсан ч найдлага мөдхөн унтарсан. Азар дахин гоол хийж, тоглолтыг 4:1 болгож дуусгасан юм.

Челси хоёр дахь удаагаа Европын Лигийн аварга болж, Дэвид Луиз, Виллиан нар цомыг өргөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хачи 2025-05-05 66.181.160.80

Энэ нийтлэл өнгөрсөн онуудын дурсамжийг сэргээж өглөө, баярлалаа!

Avatar

Эбегай 2025-05-05 66.181.160.69

Фулхэм шиг баг финалд шалгарна гэж хэн ч төсөөлөөгүй, үнэхээр гайхалтай байсан

Avatar

Эчучэ 2025-05-05 103.212.162.106

Лига Европы также полна захватывающих и исторических матчей

Avatar

Тодоян 2025-05-05 66.181.160.121

Я люблю «Манчестер Юнайтед», но Де Хеа очень не повезло с пенальти 😅

Avatar

Даритай 2025-05-05 66.181.160.97

Матч «Интер» — «Севилья» был интересным и богатым на голы

Avatar

Менен 2025-05-05 66.181.160.83

Челси Арсеналын эсрэг тоглолт ёстой нэг талд байсан даа, Азарын гоол гайхалтай

Avatar

Алагай 2025-05-05 202.126.90.202

Форлан шиг тоглогч өнөө үед ховор шүү, 2010 оны финал бол түүний оргил үе байсан

Avatar

Алталун 2025-05-05 203.91.115.40

Ливерпүүл фэн хүний хувьд 2016 оны финал одоо ч зүрх өвтгөдөг

Avatar

Тукрак 2025-05-05 66.181.160.42

Вильярреалын торгуулийн цохилтуудыг одоо ч санаж байна, үнэхээр сэтгэл хөдөлгөм тоглолт байсан

Avatar

Нокачир 2025-05-05 66.181.160.33

Ямар гайхалтай дурсамжууд вэ, Севилья үнэхээр Европа лигийн хаан юм аа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж