Байр суурь: Бүсчилсэн хөгжлийг бий болгосноор улс орон хөгжинө

Байр суурь: Бүсчилсэн хөгжлийг бий болгосноор улс орон хөгжинө

Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 24 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувийг бүрдүүлж байна. Энэ харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсч, эдийн засгийн төрөлжилт алдагдаж, эсрэгээрээ Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсч, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол огцом нэмэгдэх болсон. Энэ асуудалд эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэе.


МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Батцэнгэл:

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг 2024 онд баталж, эхнээсээ бодлого шийдвэрээ гарган хэрэгжүүлж байна. Хүмүүс зөвхөн аймаг, сум, баг гэсэн тодорхой орон зайн явцуу хүрээнд сэтгэдэг байсан бол одоо арай өргөн хүрээнд хамаарна. Байгалийн нөхцөл, эдийн засгийн нөөц засаг захиргааны хил хязгаараар хязгаарлагдахгүй. Тэр их нөөцийг оновчтой, дундын буюу бэлчээр гэхэд нэг суманд бус хоёр гурван сум дамнадаг ч юм уу. Аймаг, сумууд бүсийн хэмжээнд нөөцөө зүй зохистой, оновчтой ашиглах боломж бүрдэнэ. Ер нь бүсчилсэн хөгжил гэдэг маань байгалийн нөөц, газар зүйн онцлог, дэд бүтэц, эдийн засгийн чадавхи гээд олон хүчин зүйлээр ангилж, улсынхаа нутаг дэвсгэрийг тодорхой бүсүүдэд хувааж, түүнд тохирсон стратеги, хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг. Энэ бодлогыг одоо хэрэгжүүлж байгаа ажил биш. Монголчууд эрт дээр үеэс энэ бодлогыг хэрэгжүүлж байсан түүх бий. Монголын Эзэнт гүрний үед тэр их хэмжээний газар нутгийг удирдаж, татварын бодлого хэрэгжүүлэхийн тулд тодорхой хүрээнд бүсчилж байсан. Цаашдаа дэлхийн улс орнууд бүсчилсэн хөгжилтэй холбоотой туршлагуудыг хэрэгжүүлсэн байдаг.

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Дани, АНУ, БНХАУ, Европын холбооны улс орнууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр томоохон туршлага хуримтлуулж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж байна.

Монгол Улс өмнө нь УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж, таван бүстэй байсан боловч хэрэгжүүлэх үйл явц дээр дутагдалтай байсан. Харин одоо Засгийн газар иргэдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд иргэдтэй уулзаж, Засгийн газрын хуралдааныг зохион байгуулан асуудлыг шийдэж байгаа нь давуу талтай. Ер нь бүсчилсэн хөгжлийн нэг зорилго бол нутаг дэвсгэрийн тэнцвэртэй байдлыг бий болгож, хөгжлийн ялгаатай байдлыг арилгах байдаг. Монгол Улсын хувьд нийслэлдээ асар их хэмжээний төвлөрөл бий болгосон. Үүнийг сааруулах нэг арга бол нутаг дэвсгэрээ бүсчлэх юм. Энэ аргыг Япон улсад бүрэн утгаараа хэрэгжүүлдэг. Энэ мэт олон туршлагыг судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

"ЭДИЙН ЗАСГИЙН ОРОН ЗАЙГ, НӨӨЦИЙН ЗӨВ БӨӨГНӨРӨЛ ДЭЭР ТӨРӨЛЖҮҮЛЖ, ТӨВЛӨРҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХЭЛНЭ"

ШУТИС-ийн эрдэмтэн, профессор, бүс нутаг судлаач Г.Баттүвшин:

-Өнгөрсөн 2001 оны зургадугаар сарын 14-ний УИХ-ын 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан. Өмнөх үеийн бүсчилсэн хөгжлийн бодлого буюу хөдөө аж ахуйн хөгжил дээр суурилсан бодлогыг хэрэгжүүлж байсан. Ер нь бүсчилж хөгжүүлэх гэж юуг хэлээд байна вэ. Эдийн засгийн орон зайг, нөөцийн зөв бөөгнөрөл дээр төрөлжүүлж, төвлөрүүлэн хөгжүүлэхийг хэлнэ. Жишээ нь, Оюутолгойн ордыг дагасан бизнесийн байгууллагын бөөгнөрөлөөс уул уурхайн салбарын үйлчилгээг авахад хамгийн ойр, зардал багатай эрэлт нийлүүлэлтийг бий болгож болох бүс.

Бид хотжилт гэж их ярьдаг. Энэ бол бүсчилсэн хөгжлийн бодлогын нэг хэлбэр. Хотжилтыг дагаад ухаалаг хүмүүс, инноваци технологи, шилжих эдийн засгийн бөөгнөрөл үүсдэг.

Аливаа нэг эдийн засгийн субъект хамгийн их үр өгөөжтэй газар руу тэмүүлдэг. Тэр газар нь өөрөө таталцлыг бий болгодог. Тэгвэл бүсчилсэн хөгжил гэж юуг хэлж байна вэ. Тарсан эдийн засгийн нөөцүүдийг нэг дор бөөгнүүлж, тэрнээс цар хүрээний үр өгөөж, хөгжлийн гарц бий болгох ёстой. Тэр орон зай нэгдсэн удирдлагатай байж, аж ахуйн нэгжсэн системд холбогдох ёстойн. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг бүтээдэг сүлжээнүүдийн нийлбэр юм.

Үйлдвэрлэл явуулахад технологи нэвтрүүлж, мэдлэг, туршлага бий болдог. Эргээд үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүсчилсэн хөгжлийн бий болгож байж улс орон хөгжинө. Энэ бүсчилсэн хөгжил нь өөрөө таталцлыг үүсгэдэг. Эдийн засгийн орон зай руу бусад эдийн засгийг татан оролцуулж, өгөөж бий болгодог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын онолын үндэс нь төвлөрөн буюу төрөлжин хөгжих гэдэг концефци руу орсон. Монгол Улс өнөөдөр өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй байна. Тийм учраас бүсчилсэн хөгжлийн бодлогоор явж, хөгжлийг бий болгож, өөрийн гэсэн коридоруудаар хөгжлөө тараах үйл явц руу орж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чагнаа 2 цагийн өмнө 124.158.123.244

Тухай тухайн үеийн дарга нар тухайнхаа цагт дандаа зөв байдаг тул тэр үед нь дандаа магтаал явдаг, харин дараа нь тэгээд…

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.114.27

SEKSDN80955877ANUSDI DYRTAI SEXSEER VANXANDI

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.37

Нүүрс ухахаас өөр юм чадахгүй, монголын заваан архичид, Тэгээд үймж самуурч танхай зэрлэг авирлаж бие биенээ үзэн ядна, Хэдэн хулгайч нийгмийн хөрөнгийг идэж ууж аваад л гадаад гарна, Авилга хахууль луйвар хулгайгаа дийлэхээ байсан, Улс төрийн тэмцэл нь хирээс хэтэрсэн,Ийм байж хөгжил цэцэглэл ярих санаатай, 1921 онд дэлхийн хамгийн адгийн бүдүүлэг хоцрогдсон сөнөх шахсан орон байсан, Энэ байдал одоо ч хадгалагдсан хэвээрээ,Одоо хэн ч чамд туслахгүй

Avatar

Судлаач 3 цагийн өмнө 202.126.88.75

Улс терчдед долинох бус шинжлэх ухааны унэнийн эрдэмтэд юм бол хэлэх хэрэгтэй! Бусчилж зуваахаас илуу цогцоор харж хегждег юм шуу!!!

Avatar

Хуучин шигээ 5 аймаг, 138 хошуудтай болоё 4 цагийн өмнө 64.119.29.63

Ер нь хуучин шигээ 5 том аймаг, 138 хошуутай болоход л болоо доо. Бүгдийг нь төмөр зам, засмал зам, цахилгаан станцууд барьж өгөөд, том том үйлдвэрүүд барьж өгч ажлын байраар хангахад л манай улс Азийн бар улс шиг хөгжинө дөө.

Avatar

зочин 4 цагийн өмнө 103.168.34.201

Нэгдмэл байдлаа алдах эхний алхам ч байх магадлалтай

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.51

төсөвөө ашигтай төлөвлөж зарцуулж сурвал хөгжих

Avatar

Уужаа 4 цагийн өмнө 103.215.14.2

Бүсчилсэн хөгжил гэж 20 гаруй жил ярилаа, энэ чиглэлээр өнөөг хүртэл яг юу хийсэн юм бэ. Хэдэн аймгийг нийлүүлж, салгаж, хойд, зүүн, баруун, төв, говийн гэж нэрлэснээ бүсчилсэн хөгжил гэж ойлгодог юм уу? Энэ хөгжлийн концевцийг тодорхойлоод тэр зарчмаараа л нэгмөр явахгүй бол сонгууль болгоны өмнө явагддаг синдром дагаж намираад байвал бид хэцүүдлээ. Ямар ч нам, ЗГ гарч ирсэн төрийн хар хайрцагны бодлогоо чанд бариад явдаг бол хөгжил гэж ярихад бас боломжийн. Үнэндээ юу ч хийхгүй байна.

Avatar

иргэн 4 цагийн өмнө 66.181.189.202

санал нэг ээ. нээрээ 35 жил бүсийн хөгжил гэж дэмий донгосж баахан үргүй зардал гаргасан, харин увс, ховдыхон их хожсон байх, баахан бүтээн босголт гэж далдганасан, эцэст нь ард иргэдэд өгөөжөө өгөөгүй, харин улс төрч гээд байгаа шуналын дэв, цайцан хулгайчууд шат ахихад тэр мөнгө үрэгдээ биз. зүгээр л аймаг бүр өөрсдийнхөөрөө хөгжих ёстой, сая сонгуулиар хуваадаг бол харин ёстой үндэсний аюулгүй байдалд нэн халтай болсон аймшиг шүү бод бод сайн бод

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 14.1.81.158

ХҮмүүс нь хөгжөөгүй цагт Улс хөгжинө гэж ярихгүйээ.Ядаад цонхоороо тамхнины иш хогоо битий шидэсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж