Оросын гимнастикчдад төвийг сахисан статус олгожээ

Оросын гимнастикчдад төвийг сахисан статус олгожээ

Оросын гимнастикчдад төвийг сахисан статус олгожээ

Олон улсын гимнастикийн холбоо (FIG) Оросын 43 тамирчинд төвийг сахисан статус олгосон байна. Тодруулбал, тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар уран гимнастикийн төрлийн 17 тамирчин, уран сайханы гимнастикийн 14 тмирчин, батут гимнастикийн 12 тамирчинд төвийг сахисан статус олгожээ. Мөн Беларусийн 30 тамирчинд мөн адил статус олгосон байна.

Нэрсийг дурдвал, уран гимнастикийн төрөлд :

  • Александра Хабибуллина
  • Владислава Николайенко
  • Варвара Топорова
  • Арина Янковская
  • Арина Ковшова
  • Диана Чугунихина
  • Арина Ткачук
  • Ульяна Янус
  • Виктория Чумакова
  • Анастасия Иванова
  • Милена Букина
  • Полина Семёнова
  • Ксения Падрассанова
  • Каролина Падраханова
  • Александра Борисова
  • Мариа Борисова
  • Анна Вакуленко нар юм.

Уран сайхны гимнастикийн тамирчид:

  • Мария Агафонова
  • Алена Глотова
  • Злата Осокина
  • Илья Зайка
  • Даниэль Маринов
  • Владислав Поляшов
  • Кирилл Прокопьев
  • Григорий Климентев
  • Ангелина Мельникова
  • Людмила Рощина
  • Анна Калмыкова
  • Ксения Лейсуллин
  • Анна Калмыкова
  • Ксения Лейсиллин
  • Ранель Зеульева
  • Райне Зекулева

Батут гимнастикийн тамирчид:

  • Яна Лебедева
  • Ангела Бладцева
  • Кирилл Козлов
  • Данила Касимов
  • София Аляева
  • Арина Кальяндр
  • Сергей Финиченко
  • Михаил Заломин
  • Михаил Юрьев
  • Галина Бегим
  • Максим Диденко
  • Александра Ляймина нарт төвийг сахисан статусыг олгосон.

Гэсэн хэдий ч төвийг сахисан статус олгогдсон тамирчид олон улсын бусад тэмцээн, уралдаанд оролцохгүй байх шийдвэр гаргасан гэж ОХУ-ын Гимнастикийн холбооноос Бямба гаригт (2025.05.03) мэдэгдсэн байна. Өмнө нь Швейцарьт төвтэй дэлхийн гимнастикийн эрх баригч "FIG" байгууллага гуравдугаар сарын сүүлээр Оросын 12 гимнастикчийг олон улсын тэмцээнд төвийг сахисан тамирчнаар оролцохыг зөвшөөрсөн юм. Үүний хүрээнд тухайн тамирчид Оросыг төлөөлж буйг илтгэх бэлгэ тэмдэггүйгээр өрсөлдөж, Украины эсрэг явуулж буй түрэмгийллийг олон нийтэд дэмжсэн үйлдэл гаргахгүй байхыг шаардсан байна. Учир нь Орос улс 2022 онд Украин руу түрэмгийлж эхлэхэд "FIG"-ийн зүгээс орос, беларусьчуудын тэмцээнд оролцох эрхийг хориглосон байдаг.

ОХУ-ын гимнастикийн холбоо мэдэгдэл хийхдээ “Төвийг сахисан статус авсан Оросын бүх тамирчид олон удаагийн үндэслэлгүй, өрөөсгөл няцаалтаас шалтгаалж, бусад тэмцээнд оролцохгүй байх шийдвэр гаргасан. Холбооны зүгээс тамирчдын байр суурийг хүндэтгэж байна" гэжээ. Тус улсын Спортын сайд Михаил Дегтярев тамирчдын шийдвэрийг өндрөөр үнэлж, гимнастикчид "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө" зарчмыг баримталсан гэж мэдэгдэв.

FIG 2023 онд Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн бие даасан төвийг сахисан тамирчин болгон олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм. Харин Оросын зүгээс болзлыг биелүүлэхээс татгалзаж буй. Гэсэн хэдий ч хоёрдугаар сард тус улсын гимнастикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Василий Титов хэлэхдээ, төвийг сахисан статусыг авахын тулд Оросын 100 орчим тамирчин өргөдлөө өгсөн гэж "Match TV"-д мэдэгдсэн байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 166.205.87.120

Ene zurgan deerh huuhnii aliig haraachee 🤤🤤

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.117.79

Орос түрэмгийлээгүй эх орныхоо аюулгүй байдлаа хангаж байгаа юм

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 64.119.29.144

Сэтгуулч спортыг терлеер нь ялгаж салгах чадваргуй бол битгий элдэв зуйл орчуулан тавь. Гимнастик 2 терел байсан: 1. уран сайхны, 2. спортын. Суулд батут. Гэхдээ 4 дэх терел болж байгаа аэробикийг мартаж болохгуй.

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.191.37

Барууны зэрлэгүүд ,оросын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа л явуулна, Нэр хүндийг нь унагахыг л бодно, Тэнд шудрага ёс ариун явдал байхгүй, Бүрэн ялзарсан нийгэм, хэзээ ч эвлэрэшгүй дайсан

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.191.37

Монголын ардчилагч гэх бүлэг этгээдүүд бол тэдний гар хол, дуулгавартай зарц

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.186.61

Чи “””монголын ардчилагч”””””нь биш юм бол монголын “””яагч””” нь юм,,,,өөрийгөө тодорхойлдоо,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж