Дараах 15 байршилд явган хүний зам шинэчилнэ

Дараах 15 байршилд явган хүний зам шинэчилнэ

Дараах 15 байршилд явган хүний зам шинэчилнэ

Энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчлэхээр болсон. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж зэрэг 15 байршилд нийслэлээс явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд ААН, байгууллагуудтай гэрээ байгуулж, зам засварын ажлыг эхлүүлжээ. Үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.

Төслийн хүрээнд явган замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдсэн.

Тодруулбал, шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн  дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод зориулсан хэмжээтэй байх аж. Мөн Геологийн төв лабораториос Офицеруудын ордон хүртэлх явган замын ажлыг эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил эхэлсэн. Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа ажээ. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метрийн өргөн хийж байгаа гэж албаныхан мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.95.89

зүгээр байгаа замыг солиод мөнгө л идэж байна даа. ямартаа татвараа нэмээд ямартаа зүгээр байгаа юмаа эвдээд байдаг юм бэ. Нямаатар зайлаач эээ

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.184.13

Хамгийн гол нь хавтан суулгах сууриа сайн хийх хэрэгтэй байх!!
– Бороо усанд, урсаж , суулт егеед зам нь дэгэн догон болохгуй , урт настай, сайн чанартай, ажил хийх хэрэгтэй.
– Хун хальтарч унахаар гялгар хавтан суулгаснаас чинь болж, олон хун бэртэж гэмтдэг , хальтарч унаад , будэрч унаад, ясаа хугалдаг шуу ! Уунийг бодож узээрэй дарга нар минь. Амжилт хусье!

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.40.63

Заа,Амжилт хүсье Баярлалаа

Avatar

Zochin 2025-05-05 202.126.90.35

Явган хүний замын хавтангууд хуучин болохоороо муухай харагдаагүй. Харин эвдэрсэн, онгорхой цоорхойгнь засч янзлаагүй, замаа арчилж торддоггүйгээс муухай харагдаж байгаа.

Avatar

Соёлоо . 2025-05-05 202.55.188.93

боль оо боль Пэздаанууд

Avatar

Зочин 2025-05-05 202.9.47.63

5 шарын 10 буудалын явган хүний замыг хэзээ засах юм бэ.удамгүй намар хаяаад ирлээ.ха0р хулгайч өмхий хурган дарга.ням бактераа.хий чадахгүй бол зайлаа.

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.46.158

та нар явган хүний зам тавиад байдаг. гэтэл явган хүний зам гарцаар машинтайгаа гараад гарц зам нь эвдэрсэн, хэд хоногийг өмнө гарцын тэмдгийн дайрсан. Удахгүй хүүхэд дайрна шүү. налайхын хойно шинэ баригдсан зам.

Avatar

ИРГЭН 2025-05-05 202.131.227.179

өвөл хальтрахгүй л байгаасай

Avatar

Нэргүй 2025-05-05 203.23.199.47

Төв зам дагуух явган хүний зам руу зөвшөөрөлгүй оруулж барьсан довжоо шатнуудыг энэ засварын үеэр бүгдийг нь буулгах хэрэгтэй байна.

Avatar

1234 2025-05-05 202.5.202.32

Автобусны зогсоолын кармаг бөглөдөг нь ямар учир байна. Баруун эргэх автомашны замыг тэр чигт нь хааж түгжрлийг улам нэмэгдүүлнэ.

Avatar

Иргэн 2025-05-05 66.181.186.12

Маршилын гүүрнээс баруун эргээд явахад зам дагуу байрласан баахан шорлог хийгчдийг хөөж зайлуулаачээ . Тэнд бөглөрөл ихтэйн хажуугаар олон чингэлэг таьсан нь замын нэвтрэлтэнд их саад болж байнаа

Avatar

Иргэн 2025-05-05 202.126.88.75

Тев талбай гэж хагархай, хог шороо, бохир заваан естой бидний дур терх мен!!! Орилж чарласан мотоциклоос болж тайван ч байх ямар ч боломжгуй, хегшин залуугуй бугд стресс!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж