Орос дахь өсвөрийн сөрөг хүчний чимээгүй тэмцэл

Орос дахь өсвөрийн сөрөг хүчний чимээгүй тэмцэл

Орос дахь өсвөрийн сөрөг хүчний чимээгүй тэмцэл

"Хүүхдэд өөрийнхөө зам мөрийг сонгох эрх бий. Миний хүү сонголтоо хийсэн. Бид юу ч болсон түүнтэй хамт алхах болно." Энэ бол Украин дахь дайныг эсэргүүцсэнийхээ төлөө торны цаана суусан өсвөр насны орос хүүгийн ээжийн хэлсэн үг.

Гэр бүл нь хүүгийн улс төрийн үзэл баримтлалыг мэддэг байсан ч гэлээ энэ нь олон нийтэд ил үйл хөдлөл болтлоо томроно гэж санаагүй явжээ. Хүүгийн ээж ярихдаа "Чи ам нээлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, зөвхөн өөрийнхөө амьдралыг л илүү хүнд хэцүү болгоно гэдэг үнэнийг харилцан ойлголцсон л гэж бид бодож байлаа" гэв. Түүний хүү дайныг эсэргүүцэн дуугарсныхаа төлөө таван жилийн хорих ял авчээ.

Сургуулийн хүүхдүүд дайны эсрэг үзэл баримтлалтай байсныхаа төлөө дарамт шахалттай тулгарах нь Орост бараг хэвийн үзэгдэл болж эхлээд байна. Багш нар нь хүүхдүүдийн талаар мэдээлэл өгснөөр зарим нь цагдаад байцаагдаж, зарим нь шоронд орох болсон.

ӨСВӨРИЙН СӨРӨГ ХҮЧИН 

Өсвөр насны хэчнээн орос хүүхэд дайныг эсэргүүцэж, хэчнээн нь дэмжиж буйг тооцоолоход хэцүү. Эсэргүү үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх нь бүү хэл дэргэдэх найз нөхөддөө ч хэлэхэд аюултай болсон цаг. "OVD-Info" хүний эрхийн ажиглалтын байгууллагын мэдээлснээр 2023 оны байдлаар 544 насанд хүрээгүй орос хүүхэд дайныг эсэргүүцсэнийхээ төлөө баривчлагджээ.

Гэсэн ч энэ тоо баримт хүүхдүүдийн тэмцлийг зогсоож дийлсэнгүй.

Тухайлбал, Казань дахь өсвөрийн сөрөг хүчин, 15 настай Севастьян Султанов өнгөрсөн долоо хоногт нэг жилээр эрх чөлөөгөө хасуулж, олон нийтийн арга хэмжээнд оролцох эрхгүй болов. Түүний үйлдсэн гэмт хэргүүдийг тоочвол, дайныг эсэргүүцсэн графит зураг зурсан, Кремлийг шүүмжлэгч агсан Алексейн Навальныйг дэмждэгээ ил тодоор илэрхийлсэн гэх хоёр хэрэг.

Хоёр дахь жишээ. 10 настай Варвара Галкина цахим хуудсанд дайнтай холбоотой санал асуулга нийтэлсэн, групп чат дахь нүүр зургаа сольсон гэсэн үндэслэлээр цагдаад дуудагджээ. Түүнийг сургуулийн захиргаанаас цагдаад мэдэгдсэн аж. Галкина Украиныг дэмжигчдийн ашигладаг "Saint Javelin" гэх зургийг цахим хаягийнхаа нүүр зураг болгон оруулжээ.

 

"Saint Javelin" нь орчин үеийн зэвсгийг энгэртээ тэвэрсэн гэгээнтний дүр бүхий мийм зураг, зохиомол дүр. Уг зургийг 2022 онд Кристиан Борис гэх хүн бүтээсэн нь дэлхий даяар алдартай болжээ.

Галкина болон түүний ээжийг цагдаагийн хэлтэст дуудаж байцаажээ. Мөн тэдний гэр бүлийг Насанд хүрээгүй хүмүүсийн асуудал хариуцсан комиссын хяналтын жагсаалтад оруулсан байна.

Гурав дахь жишээ. ОХУ-ын Цанын харайлтын үндэсний шигшээ багийн ирээдүйтэй тамирчин Денис Бушуев 17 настайдаа дайныг эсэргүүцэн ганцаараа жагсжээ. Тэрбээр "Дайнд үгүй гэж хэлье. Галзууралд үгүй гэж хэлье" гэсэн бичигтэй лоозон барьж, төрөлх Нижний Новгород хотынхоо төв гудамжинд зогссон байна. Энэ үйлдлийнхээ төлөө тэр баривчлагдаж, 50 мянган рублиэр торгуульсан. Энэ нь Зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан гэх зүйл ангид ногдуулдаг хамгийн өндөр торгууль юм.

ЧИМЭЭГҮЙ ТЭМЦЭЛ

16 настай Дарьяа "Novosti 26" төсөлд ярилцлага өгөхдөө "Би өөрийнхөө байр суурийг бусадтай хуваалцдаггүй. Маргаантай сэдвүүдээс зайлсхийхийг хичээдэг. Хүмүүс маргаантай сэдвээр яриа өдөх гэж хичээх нь төвөгтэй байдаг" гэжээ.

"Novosti 26" сувгийг зохиолч, сэтгүүлч Линор Горалик санаачилжээ. Тус төслийг дэмжиж буй 5000 хүүхэд залууст өгөх түүний мессеж бол "Чимээгүй байх". Гораликийн хэлснээр тэд "Нэг бол ам нээ, үгүй бол дуугүй бай" гэх үзэл баримтлалыг түгээж байна. Мөн бүрэн итгэдэг хүндээ биш л бол бусад газарт юу ярих ярихгүйг тэд тайлбарладаг.

"Novosti 26" суваг энэ мэтчилэн өсвөр насныханд мэдээлэл өгөхөөс гадна тэднээс захидал, санал хүсэлт ч хүлээж авдаг. Хүүхдүүд тэдэнд дээрэлхүүлсэн, айсан, шархалсан түүхүүдээ хуваалцдаг аж. Тухайлбал, нэгэн өсвөр насны охин дайныг эсэргүүцсэн үзэл баримтлалаасаа болж багшдаа дээрэлхүүлсэн тухайгаа хуваалцжээ. Мөн улс төрийн талаарх үзэл баримтлал нөхөрлөлийг нь сүйтгэсэн жишээг олон хүүхэд дурдсан байдаг аж.

Тиймээс итгэсэн хүнтэйгээ өөд өөдөөсөө хараад суугаагүй л бол улс төрийн талаарх ярианаас зайлсхий гэсэн цор ганц зөвлөгөөг "Novosti 26"-ийн зүгээс өгч байна.

Гэвч дайны талаарх ярианаас зайлсхийх санасан шиг амар биш.

Оросын сургуулиудад 2022 оны есдүгээр сараас хойш долоо хоног бүр "Чухал зүйлсийн тухай яриа" нэртэй хичээл орж эхэлсэн билээ. Энэ хичээл нь оюутан сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, дотоод, гадаад бодлогын талаарх засгийн газрын үзэл баримтлалыг тэдэнд суулгах зорилготой. Дайны талаар өдөр бүр яриад байхгүй ч гэлээ Крымийг эзэлсэн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд энэ талаар заавал дурддаг. Сурагчдад энэ өдрийг "Эргэн нэгдэлт" нэртэйгээр таниулдаг.

Мөн "Чухал зүйлсийн тухай яриа" хичээлийн хүрээнд цэргүүд, дайчид, Вагнерынхан сургуулиудаар зочилж, хүүхдүүдэд лекц тавьдаг.

ТОРНЫ ЦААНА СУУГАА ӨСВӨР НАСТНУУД

Оросын улс төрийн хоригдлуудын дунд залуу хүүхдүүд олон. Тэдний нэг бол Арсений Турбин. Тэрбээр 2023 онд 15 настайдаа гэрийн хорионд оржээ. Турбин Оросын эрх чөлөө легионд нэгдсэнийхээ төлөө буруутгагдсан юм. Цаашилбал, түүнийг Оросын албаныхан болон ерөнхийлөгч Путиныг шүүмжилсэн суртал ухуулгыг цахим орчинд түгээсэн гэж буруутгажээ. Түүнийг Оросын "террористууд ба хэт даврагчдын" жагсаалтад нэмж, насанд хүрээгүйчүүдийн хорих ангид таван жил хорих ял оноосон юм.

Arseny Turbin

Оросын эрх чөлөө легион нь сайн дурын орос дайчдаас бүрдэх Украины Зэвсэгт хүчний нэг хэсэг бөгөөд Кремлийн тодорхойлсноор террорист байгууллагад багтдаг.

Егорь Балазейкин терроризмын зүйл ангиар 2023 онд зургаан жилийн хорих ял авчээ. Тухайн үед тэр 17 настай байв. Мөрдөн байцаагчид түүнийг цэрэг татлагын байрууд руу молотовын коктейль шидэж, гал тавихаар завдсан гэж буруутгасан юм. Балазейкин гал тавихыг завдсанаа хүлээн зөвшөөрсөн ч терроризмын сэдэл байгаагүй гэж мэдүүлжээ. Түүний авга ах Украин дахь дайнд амь үрэгдсэн аж. Тиймээс дайн болон хүний амь нас хохирсон асуудалд олны анхаарлыг хандуулж, бэлгэдлийн чанартай үйлдэл хийхийг хүссэн гэжээ.

Хоригдохоосоо өмнө аутоиммун гепатит, элэгний архаг фиброзоор шаналж байсан хүүгийн нөхцөл байдал өдгөө улам дордсон. Гэвч тэр шоронд орсон ч, өвдөж шаналсан ч байр сууриа өөрчилсөнгүй. Тэрбээр дайны гурван жилийн ойг тохиолдуулан шоронгоос захидал илгээхдээ "Энэ дайн Орос улс болон Оросын ард түмний дэвшилтэт хөгжил, хувь хүн, хүн төрөлхтний үнэт зүйлийг хамгаалах гэсэн бүх итгэл найдварыг үгүй хийж байна" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-05 59.153.114.243

саяхан Монголын нэгэн телевизээр монголд 15 орчим хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогджээ гэж яригдлаа .Хамгийн бага нь 13 настай хүүхэд онц ноцтой хэрэгт холбогдсон тухай яригдсан.Хүний толгой дээрхи өвсийг хараад байдаг мөртлөө бидний ирээдүй яаж өсөж торниж ямар орчинд өсөж байгааг огт олж хардаггүй сэтгүүлч нэртэй худалдагдсан МАЛУУД их байх болжээ ..НАРАНЖАРГАЛ МАНДАХ ч энэ сэтгүүлчдийн тоонд орно

Avatar

Зочин 2025-05-05 103.212.162.208

Баримт гэж үүний. хэлдэггүй юм аа.Ийм юм бичээд хэдэн төгрөг авдаг юм? Тэр Moscow Time оргинал эх сурвалж нь хаана байна?! Байсан ч гүтгэлэ.
Баруугы проаганда.Битгий хулаа хуцаж бай та нар.

Avatar

өвгөн 2025-05-05 192.82.65.103

оросын боол орк үхэрээ, чиний тархи илжирсэн байна. эмчлүүл

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.186.161

хүүхдийн колони орост л үлдэх шив дээ

Avatar

bari nasaar ni horij shiitge 2025-05-05 103.168.34.226

odoonii mangar batsaanuud amerik kino uzeed teneg bolchihson fashizmiig demjij bna gedeg bol mash tom teneglel yum

Avatar

Нэргүй 2025-05-05 203.91.115.49

Залуу үе л хүч түрнэ шүү дээ. Хаа ч. Бас нэг зүйлийг дурьдахад бид, Халхчууд Оросуудаас хамаагүй илүү зоригтой үндэстэн юм байна. Оросууд эх оронч, баатарлагтаа биш хулчгар, өөдгүй учраас л дарангуйллыг өдий хүртэл хүлцэж байгаа юм байна.

Avatar

зочин 2025-05-05 66.181.191.37

Ямар ч тэнэг, ямар ч балчир байсан оросууд эх орноо барууны идэш болгохыг хүсэхгүй, Ардчилагч гэх хэдэн долларын төлөө эх орныхоо эрх ашгаас урвагчид орчлонд ховор

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.164.211

Гуцна биз

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.46.158

чи сэтгэл мэдрэлээ үзүүлэх хэрэгтэй😂

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.93.158

20 зууны эхээр монгол дахь суурин гужаа гужаагийн хурлийз шарлийзууд оросын эсрэг монгол оросын харилцаанд ан цав үүсгэхийн тулд элдэв цуу яриа дэгдээж байсан юм гэнэ лээ

Avatar

Зочин 2025-05-05 203.91.115.49

Эрт илрүүлэгтээ хамрагдаарай!

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.93.158

Хаанаас ч юм оросын эсрэг суртал ухуулгаар ханхийсан бичвэрүүдийг түүвэрлээд тавьчих юм даа наци германы суртал ухуулгын сайд доктор геббельс шиг

Avatar

G 2025-05-05 45.117.35.23

дэлхийн 2-р дайнд ЗХУ болон Америк, их Британи болон бусад орнууд Гитлерийн фашизмыг устгасан. Харин Оросууд молотов-рибентропын гэрээ байгуулж Гитлертэй эвсэн Польшийг хуваасан гэдгийг мартаж болохгүй. Маргааш Монгол руу довтлохыг үгүйгээ болохгүй

Avatar

зочин 2025-05-05 66.181.191.37

Фашист нацист маягийн этгээдүүд л ийм үг хэлдэг, Түүхийг гуйвуулдаг, Дэлхийг фашизмын яргалалаас аварсан агуу оросын ард түмний мартагдашгүй гавьяаг бүдгэрүүлэх үгүйсгэх устгахыг хичээдэг, Даян дэлхийг хэдэн шуналт капиталист араатнуудын атганд оруулж,колончлуулж мөлжүүлэхийг оролддог,

Avatar

Нэргүй 2025-05-05 202.9.46.224

Чемберлин гэж дуулж байсан уу?

Avatar

Нэргүй 2025-05-05 178.174.229.45

ULAAN FASHIST OROSUUD URGELJ ZALUUSAA SHOROND HIIJ BUUDAJ ALSAAR IRSEN ODOO CH HEVEEREEE h**** IDSEN OROSUUD

Avatar

Зочин 2025-05-05 122.201.31.150

ХӨРШТЭЙГЭЭ ЭВТЭЙ НАЙРТАЙ БАЙХ 5Ь МОНГОЛ Л ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ НАРАНЖАРГАЛ МАНДАХ МЭДДЭГГҮЙ БОЛОЛТОЙ ЮМ АА ДАА .МОНГОЛЫН ТӨРИЙН БОДЛОГО Ч ХОЕР ХӨРШТЭЙГЭЭ ТИЙМ ХАРЬЦААТАЙ БАЙГАА ШҮҮ . 2014 ОНД УКРАЙНД ӨНГӨТ ХУВЬСГАЛ ГАРЧ ЧАМ МЭТИЙН ТАРХИА УГААЛГАСАН ХҮМҮҮС ОРОС ИРГЭДЭЭ ҮЗЭН ЯДАЖ 8 ЖМЛ БУУДАЖ БӨМБӨГДӨЖ ЭНЭ ДАЙН ЭХЛЭСЭН . ХОЁР ХӨРШ ГАЗРЫН БОЛОН АГААРЫН ХИЛЭЭ ХААЧИХВАЛ ЮУ БОЛНО ГЭЖ БОДОГДОХГҮЙ БАЙНА УУ. БАГА ТЭНЭГТЭЭРЭЙ

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.186.61

Зүгээр л,,,, миру мир гэж хэлээд л шорон,,,,война гэж хэлээд л шорон,,,,дуугүй суувал шорон,,,дуулбал шорон,,,,орос орон цоо шинэ улаан фашизм,,,,,

Avatar

Нэргүй 2025-05-05 103.57.93.158

Aa пропаганда энэ бүсгүй сүүлийн үед оросын эсрэг суртал ухуулга энд тэндээс хамж шимэн тавьдаг болсон овоо дойлуураар санхүүжилт авсан бололтой

Avatar

Иргэн 2025-05-05 103.68.107.106

Наранжаргал Мандах

Avatar

Нэргүй 2025-05-05 202.126.88.66

чи муу оросын фашист тролл байна даа

Avatar

Нэргүй 2025-05-05 139.5.219.64

Ховч авгай шиг л оросын талаар ганц нэг сөрөг мэдээ болгоныг чирч ирэх юм. 140 гаруй сая хүн дотор сайн муу юм байж л байгаа. 3 хан сая хүнтэй монголд ямар байгаа билээ. Одоо наад Оросыг харлуулах гэсэн шальдар булдар тэнэг мэдээнд чинь хэн ч итгэхгүй эээ.

Avatar

Нэргүй 2025-05-05 122.201.31.153

Гөлөг минь чи энэ хэсгийг битгий унш.. бүүр хол очиж х**

Avatar

Зочин 2025-05-05 66.181.184.153

юу уншихаа чам шиг хүн хогоор заалгахгүй

Avatar

Зочин 2025-05-05 59.153.87.0

Тэнэг чавганц чиний хүүхдийг ингээд шоронд хийгэд бвал яахуу

Avatar

Нэргүй 2025-05-05 103.212.119.204

түүхэнд германы фашистууд,хятадын маоистууд хүүхдүүийг ашиглан улс төр хийсэн,капиталистууд олон зууны турш хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж баяжсан

Avatar

зочин 2025-05-05 66.181.160.70

Ийм харанхуй улсад ийм хүүхдүүд байна гэхлээр Орос оронд бүдэгхээнч гэсэн гэрэлт ирээдүй байна да ..

Avatar

Нэргүй 2025-05-05 103.212.119.204

өсөж төлжиж төлөвшөөгүй өсвөр насны хүүхдийн сөрөг хүчин гэж юу байхав дээ.барууныхан хүүхдийн сэтгэл зүйг хүртэл ашиглаж төрийнх нь эсрэг турхирах санаа байгаа даа.өсвөр насныханыг буруу залвал хар тамхичин,гэмт хэрэгт уруу татагдах амархан,өсвөр насныхан б** бариад учир утгагүй аллага хийж ч чаддаг биз дээ ! хятадын улаан хамгаалагчид өсвөр насныхан залуучууд байсан тэд эцэг эх эмээ өвөөгөө хүртэл баривчилж шийтгэж байлаа .маозэ дун цагаан цаас шиг хүүхдүүдийг амархан ашиглаж болохыг мэдсэн.

Avatar

Ганаа 2025-05-05 202.21.120.62

Мояа нарын тархи угаасан худал мэдээлэл

Avatar

Нэргүй 2025-05-05 66.181.160.64

bitgii s*** news mn

Avatar

Нэргүй 2025-05-05 203.17.23.177

ОРОСЫГ ШҮТЭГЧ ЭРГҮҮ УСАН ТАРХИТАЙ МОЯА НАРЫНХААР БОЛ ЭДГЭЭР БЯЦХАН ХҮҮХЭД ЭХ ОРНООСОО УРВАГЧИД. АХАХАХАХА

Avatar

Ганаа 2025-05-05 202.21.120.62

эргүү ЭРГҮҮ Мояо чинийл бодол байхдаа

Avatar

Нэргүй 2025-05-05 103.212.119.204

хүүхдүүдийг хүртэл ашиглах тархыг нь угааж турхирах нь барууны капитализм,маозм гитлерийн германы фашистуудын арга түүхэн баримт олон

Avatar

зочин 2025-05-05 192.82.66.30

өөрсдөө ч мэдэлгүй бүхэл бүтэн үеийг бэлдчихэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж