Тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсээд байна

Тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсээд байна

Тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсээд байна

Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын даваагаар нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсч, тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, тус чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1653 зорчигч зорчиж байгаа гэсэн мэдээлэл байна.

Харин цаг агаарын тухайд Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын нутгаар хур тунадастай. Архангайн Тариат, Завханы Их-Уул хүртэл цасан шуургатай, зам даваа үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Архангай аймгийн Цагаан даваа болон Завхан Солонготын даваа дээр том оврын болон суудлын автомашинууд замын зорчих хэсэгт бөөгнөрөл үүсэж, зам боогдсон байдалтай байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгааг Авто тээвэр үндэсний төвөөс мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.250

Нам төрийн толгойд гарсн түрүүний бөөс х***а манж. Хог шааруудыг нам төр-с цэврлж зайл2лж дөрөвдүүд өөрсдөө нам төрөө авч байж хулгай зэлгээ зогсж улс орон хөгжинөө.

Avatar

Дорж 5 цагийн өмнө 176.41.174.95

Ядаж гарчигаа зөв бичээчрэй !

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.90.227

Нам төр хулгайлж хулгай шааж цөлмсн х***а манж л******д хулгай шааж цөлмснө манжлж баечууд гэж манжл санаархах санаатай үхсн ацны баян адгийн хулгайч өлн гуйлагчн түрүүний бөөсүүд л хулгайд шаадгийн нийгммйн хог шаарууд гянднд шаанаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж