Уоррен Баффетын монголчуудад өгсөн зөвлөгөө

Уоррен Баффетын монголчуудад өгсөн зөвлөгөө

Уоррен Баффетын монголчуудад өгсөн зөвлөгөө

"Berkshire Hathaway"-ийн хувьцаа эзэмшигчдийн жил тутам зохион байгуулагддаг ээлжит хурал Бямба гаригт /2025.05.03/ боллоо. Энэ үеэр гүйцэтгэх захирал Уоррен Баффет залуу хөрөнгө оруулагчдад зориулж үнэтэй сургамж, зөвлөгөөгөө хуваалцав. Тэрбээр хувьцаа сонгох, хамгийн сайн урт хугацааны хөрөнгө оруулалт хийх зэрэг мэргэжлийн зөвлөгөөнөөс илүүтэй хөрөнгө оруулагч хүн гэж ямар хүн байх ёстой талаар амьдралтай зөвлөгөөнүүд өгсөн юм.

Түүний хэлсэн үгсээс онцолбол: 

"Таны хэнтэй харилцах нь маш чухал. Бүх шийдвэрийг зөв гаргана гэж өөртөө найдах хэрэггүй. Хамтран ажилладаг, хайрлаж хүндэлдэг, найзлаж нөхөрлөсөн хүмүүсийнхээ ерөнхий чиг хандлагаар таны амьдрал урагшлах болно. Таныг өөрөөсөө илүү байгаасай гэж хүсдэг хүмүүс байдаг. Та ч бас өөрөө илүү хүмүүстэй хамт байхыг хүсдэг байх. Энэ нь зүгээр л их мөнгө олдог хүнийг дагаж, тэдний хийж байгаа зүйлийг хуулбарлахаас тэс өөр. Хажуунаас нь суралцаж болох ухаалаг хүмүүсийн дэргэд байхыг хичээх нь илүү дээр.

Мөн та нар мөнгөнөөс үл хамааран хийх тийм л дуртай ажлаа сонго. Буруу юм хэлж байгаагаа мэдэж байгаа атлаа хий гэж хэлдэг хүмүүстэй хамтрах хэрэггүй. Хөрөнгө оруулалтын ертөнц дэх олон олон хүн маш их мөнгө олсоныхоо дараа бизнесээ орхидог нь надад сонирхолтой санагддаг" гэж тэр хэлжээ.

Мөн "Berkshire Hathaway"-д ажилд орохын тулд юу хийх ёстой вэ гэж залуу хөрөнгө оруулагч түүнээс асуухад "Сониуч бай, их унш" гэж хариулсан байна.

Дашрамд дурдахад, Уоррен Баффет Монголын хөрөнгө оруулагчдад хандан зөвлөгөө өгчээ. Тэрбээр "Тогтвортой мөнгөн тэмдэгттэй болъё гэвэл бусдын итгэл хүндлэлийн төлөө тууштай ажилла. Боломж байгаа гэж бодсон улс бүхэн рүү явахыг бид хүсэхгүй. Инфляци огцом өсөх магадлалтай улс гэсэн үг. Үүнийг тооцоолоход хэцүү. Хэт инфляцийн нөхцөлд мөнгө олох арга замыг олж мэдсэн хүмүүс бий. Гэхдээ энэ бол бидний тоглох тоглоом биш. Ийм тоглоомоор сайн тоглоно гэж би бодохгүй байна. Энэ бол чухал хүчин зүйл. Хэрвээ тухайн улс бизнест ээлтэй, валютын асуудлыг сайн мэддэг байвал энэ нь иргэддээ сайнаар нөлөөлнө, ялангуяа байгалийн баялагтай бол" гэжээ.

Хөрөнгө оруулалтын салбарын аварга загас Уоррен Баффет өдгөө 94 настай. Тэрбээр энэ оны эцэс гэхэд албан тушаалаа хүлээлгэж өгөх бодолтой байгаагаа гэнэт хэлж, танхим дүүрэн олныг цочирдуулсан юм. Түүний залгамж халааг Грег Абел авах аж.

ЭХ СУРВАЛЖ: FORTUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-04 103.212.162.81

Төрд байгаа хэл усгүй боловсролгүй халтаруудад уншуулж, ойлгуулаач

Avatar

Нэргүй 2025-05-04 67.168.92.100

Би түүнээс асуусан тэр монгол хаана байдгийг ч мэдэхгүй байсан

Avatar

Hanson 2025-05-04 202.9.46.158

You don't understand this. Our dog is smarter than you.

Avatar

ynseltsexgyibaix xynui yumryy bidyylgeer glzyyrJ 2025-05-04 50.147.160.114

Noloot loluniy +;

Avatar

Нэргүй 2025-05-04 202.9.40.26

Монголчуудад зориулж зөвлөгөө өгсөн үү

Avatar

Нэргүй 2025-05-04 66.181.160.53

хөрөнгө оруулагч гэхээр л манайхан бурхан тэнгэрээс буугаад ирсэн мэт сөгдөж бөгсийг нь долоож гүйдэг тэд бол харь улсын хулгайч луйварчид урвагчид л манай дотоодын хулгайч луйварчидтай сүлбэлдсэн эдийн засгийг алуурчид л улс эх орныг минь баллах цөлмөх далд бодлоготой хар дотортонгууд л байхгүй юу даа

Avatar

- ylcuun; 2025-05-04 50.147.160.114

95

Avatar

Нэргүй 2025-05-04 103.215.14.2

Битгий тэнэгт. Ийм тэнэгүүдийг Оросууд гэж бас нэг тэнэг хөлсөлж Монголын хөгжлийг 100,100 жилээр хойш татаж байна. Хаяанд байгаа 2 Солонгосыг хараад юм бодогдохгүй байна уу??

Avatar

Нэргүй 2025-05-04 176.66.87.78

Орчуулна гэж а**х юмаа,хуулсан юмаа засдагүй юмуу

Avatar

Нэргүй 2025-05-04 66.181.160.48

"… бусдын итгэл хүндлэлийн төлөө тууштай ажилла" гээд байхад манай төр засаг яг эсрэгээр нь ажиллаад байгаа юм чинь!!! Бүр гайхмаар: өөрийгөө хорлохын тулд маш их хүчин зүтгэл гаргаж байгаа мэт харагдах юм??!! Эрүүл ухаанаар ойлгох аргагүй!!

Avatar

зочин 2025-05-04 66.181.191.37

Монголчууд их ухаантай ,Хоёр хөршөөсөө харилцаа холбоогоо тасалж ,дайсагнавал л монгол орон барууны адил асар хурдан хөгжих юм гэнэ билээ,

Avatar

зочин 2025-05-04 66.181.191.37

Энэ мэт сургамж, саятан тэрбумтангуудын дурсамж бүрт бий, Харамсалтай нь үг нь үйл хэрэгтэйгээ зөрдөг, Мөлжиж баяжихыг л боддог, Шунал нь үхтэл нь үргэлжилдэг

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-05-04 66.181.160.97

ҮХЭР МАЛНУУДАА,, ТОМ ХҮНИЙ ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ОЛООД УНШААД АВААРАЙ ДАА……….

Avatar

Нэргүй 2025-05-04 66.181.182.154

manai tochuud oilgohgui eeee tenend medleg bhgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж