Трампийн дэггүйтэл шүүмжлэл дагуулав

Трампийн дэггүйтэл шүүмжлэл дагуулав

Трампийн дэггүйтэл шүүмжлэл дагуулав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ромын пап Францисын оршуулах ёслолд оролцож ирсэнийхээ дараа "Би пап болмоор байна. Энэ л миний нэн тэргүүний сонголт байх болно" гэж хошигносон. Түүний энэ хошигнол даамжирч, папын хувцас өмссөн байдлаар эвлүүлсэн AI зургаа Баасан гаригт /2025.05.02/ цахим хуудсандаа байршуулжээ.

Ингээд зогссонгүй Цагаан ордон хүртэл энэ зургийг нь цахим хуудсандаа нийтэлснээр олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байна. Зарим хүн үүнийг хөнгөн хошигнол маягаар хүлээж авсан ч олон хүн хүчтэй шүүмжилж байна.

Тухайлбал, Нью-Йоркийн Католик чуулган албан ёсны цахим хуудсандаа "Энэ зурганд ямар ч ухаалаг, хөгжилтэй зүйл алга. Бид хайрлаж хүндэлдэг пап Францисаа оршуулаад удаагүй байна. Кардиналууд Гэгээн Петрийн шинэ залгамжлагчийг сонгох гэж байна. Биднийг ингэж бүү элэглээч" гэжээ.

Харин Бүгд найрамдах намын Үндэсний хорооны дарга асан Майкл Стил "Энэ зураг нь Трамп ямар буурь суурьгүй, чадваргүй гэдгийг харуулж байна" гэв. Тэрбээр Трампийг шүүмжилдэг гэдгээрээ алдартай нэгэн.

Мөн л Трампийг шүүмжлэгч гэгддэг консерватив тоймч Билл Кристол "Ж.Д.Вэнсээс асууя. Гэгээн эцгийг чинь ингэж үл хүндэлж, шоолох зүгээр үү?" гэжээ. Ж.Д.Вэнсийн хувьд 2019 онд католик шашинтан болсон бөгөөд Билл Кристолын асуултын хариуд "Хошигнож буй хүмүүс надад төвөг болохгүй. Харин мянга мянга эх орон нэгтнээ хөнөөх тэнэг дайныг эхлүүлдэг хүмүүс л жаахан тиймхэн санагддаг" гэжээ. Энэ үгээрээ тэр Билл Кристолын АНУ-аас Ирак руу довтлохыг дэмждэг байсныг дайруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-04 59.153.114.27

ANUSDI80955877VANXANDI

Avatar

Sin 2025-05-04 14.1.81.158

TRump-л Пап болвол Жинхэнэ Пап лам болоод Ертөнцийн бүх Хамбууд хэзээ ч баярлахгүй байсан.

Avatar

OBog nep gapuinyseg bytneep buchuj baij batalgaajx, ylcuun#; 2025-05-04 50.147.160.114

– nuigmuingrly;

Avatar

ylcuin saitrygl 2025-05-04 50.147.160.114

mangariin zebseg gej yi baixabde. olonlogk

Avatar

Нэргүй 2025-05-04 202.9.40.203

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-05-04 66.181.186.61

Хошного трамп украинд з****г нийлүүлээд эхэллээ,,,,,,,яанадаа,,,,,орос агаатай оркуудаа,,,,,юу бодож сууцгаанадаа,,,,,трамп мандтугай гээд л мөнч их орилсондоо,,,,орос агаатай дебылиүд,,,гях,,,гяхх,,,гяхх,,,

Avatar

Нэргүй 2025-05-04 66.181.186.61

Нус цэг эмээн,,,,монгол хэл,,,,үгийг тарчлаан тамлан зовоохоо болио,,,,ЗАЛРУУЛАГА,,,,з****г биш З Э В С Э Г,,,,

Avatar

😍 2025-05-04 66.181.188.151

бор гэртээ богд хар гэртээ хаан 😉

Avatar

зочин 2025-05-04 66.181.191.37

Хэрэв Байдан төрд байсан бол энэ ертөнц юу болж хувирах байсан болоо, Цөмийн тос болж ч болзошгүй байв,Харин Трамп түүний талынхан төрд гарч , дайн зогсоох бодлого явуулж,эх дэлхийгээ аврах нөхцлийг бүрдүүлж байна, Үүний дэргэд энэ хэдэн шог үг юу ч биш

Avatar

Нэргүй 2025-05-04 66.181.186.61

Гях,,,гяхх,,,гяхх,,,,,чи буруу хүнээ долоогоод байншдээ,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж