Тойм: Айлчлалтай, спортын амжилттай долоо хоног

Тойм: Айлчлалтай, спортын амжилттай долоо хоног

Тойм: Айлчлалтай, спортын амжилттай долоо хоног

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт /2025.04.28-2025.05.04/ болсон онцлох үйл явдлуудаас хураангуйлан хүргэж байна. 


МОНГОЛЫН ЖҮДОЧИД АЗИЙН АВАРГААС 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Тайландын Бангкок хотноо болж, өндөрлөлөө. Энэ удаагийн тивийн аваргад 29 орны эрэгтэй 165, эмэгтэй 124 гээд нийт 289 жүдоч өрсөлдөв.

Монгол Улсын тухайд эрэгтэй ес, эмэгтэй есөн тамирчнаа сойсон. Үүнээс эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Т.Ариунзаяа мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -63 кг-д Л.Энхрийлэн мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -70 кг-д Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн хүрэл медаль тус тус хүртжээ.

Л.Энхрийлэн дээд жиндээ барилдаж, мөнгөн медаль хүртсэн нь онцлох амжилт байлаа.

Медалийнхаа чансаагаар Монголын тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай наймдугаар байрт жагсчээ. Харин Япон улс найман алт, гурван хүрэл медальтай тэргүүлж, Узбекистан, Өмнөд Солонгос, Хятад, Бахрайн удаалсан аж.

Монголын баг тамирчдын бүрэлдэхүүний тухайд залуучууд олноор байгаа харагдав. Хамгийн ахмад нь Б.Эрхэмбаяр, Г.Наранцэцэг зэрэг дөнгөж 30 гарсан, дөхсөн тамирчид байлаа.


БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА БАРААЛХЛАА

Бүгд найрамдах Солонгос улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам  хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.


"UNITED AIRLINES" МОНГОЛ РУУ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЭВ

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу "United Airlines" агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсоноо албан ёсоор зарласан билээ. Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч "United Airlines" авиа компани 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэв.

United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ. United Airlines авиа компани 2025 оны тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 13-ны хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ.


ТҮЦ ЭРХЛЭГЧИД ХЭҮК-ЫН ГАДАА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАВ

ТҮЦ эрхлэгчид 2025 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс Хүний эрхийн үндэсний комиссын гадаа өлсгөлөн зарлаж эхлээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан ТҮЦ –үүдийг нүүлгэж, журмын хашаанд хүргэсэн юм. ТҮЦ эрхлэгчид нийслэлээс хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээг эсэргүүцэн, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэн, Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд ханджээ. Гэвч өнөөдрийг хүртэл тус комисс хариу өгөөгүй юм байна. Тиймээс хариугаа авах шаардлага тавин өлсгөлөн зарлажээ.

ТҮЦ эрхлэгчдийн зүгээс “Өдрөөс өдөрт өр зээл нэхэгдэж байна.  Гэтэл ТҮЦ-ийг маань ачаад явахдаа барааг цуг авч явсан. Барааны маань хугацаа дуусч, хадгалалтын горим алдагдсанаас муудсан. ТҮЦ-ээ хашаандаа аваачаад тавьчихая гэхэд зөвшөөрөөгүй, маш их хохирлоо.  Үлдсэн ТҮЦ-үүдээ үлдээх зорилгоор өнгөрсөн өдрүүдэд шөнийн турш ажилласан ч дийлсэнгүй. Төр төмөр нүүртэй юм байна” гэж ярьж байна.


ХСҮТ-ИЙН ЗАХИРЛААР М.АДИЛСАЙХАНЫГ ТОМИЛЛОО

Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирлаар 2025 оны тавдугаар сарын 01-ний өдөр Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилжээ. Тэрбээр АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирлын алба хашиж байгаад тус албанд томилогдож буй аж.

ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гаргажээ. Албан тушаалаасаа гэнэт чөлөөлөгдсөн ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв.

Ажлаас үндэслэлгүй халсан шалтгааныг "Сайдын хүссэн хууль бус шийдвэрийг хүлээн аваагүйн төлөө ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж ойлголоо" хэмээн мэдэгдээд буй.


ФОТО: ЭХ ОРНЫ ДУУДЛАГААР…

Орон даяар 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болж өнгөрлөө. Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд  зохион байгуулав.

Цэргийн штабын дарга Г.Ялалт “Энэ удаа хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа нь олон салбар, агентлаг, нэгжүүд, яамнуудын хамтарсан цогц ажил байдаг. Мөн Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг оюутан цэрэгт хамруулж, төгсөх ангийн оюутныг чөлөөлсөн. Цэрэг татлагын байранд иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэдгийг тодотгож байв.

Цэрэг татлагын товчооноос сурвалжилсан фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.114.27

SEKSDI80855877

Avatar

Зочин 41 минутын өмнө 76.220.74.140

Яг үнэндээ спортын амжилтын хувьд бол чамлалттай л байна. Шулуухан хэлэхэд азийн аваргад түрүүлж чадахгүй байна гэдэг чинь дэлхийн аваргаас медаль авч чадахгүй гэсэн үг.

Avatar

Нэргүй 50 минутын өмнө 59.153.114.27

DYYGDLGN80955877VANXANXANDI

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.250

х***а пздагууд хаа сайгүй хэсж оросру хүртл очиж бжзр л******д х***а манж санаа гаргж манжлж орос тэдн сая хүнтэй х***а турбум хүнтэй гэж шааж хүн тоо яриа шааж сүрдүүлх гээд бгаму хааша юм. Хүн тоо хамаагүй шд. Эндүрцн ацнууда өлбрсөн хулгайч гажиг түрүүний бөөс хог шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж