Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлэв

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлэв

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлэв

Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК-ий бөх, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв.

Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Энхтөгс сан, Алтай Констракшн, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал минералс ХХК-ий бөх, улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Наймд улсын заан Б.Серик, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх зургаан сая, үзүүр бөх дөрвөн сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөгийн бай гардсан юм.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 04-ний 13:00 цагаас Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Засуул 2025-05-04 66.181.161.1

Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гоомоо хүний хувьд яг тохирсон ажил. Харин аваргын бөгсөнд хүрч хийморио сэргээх боломж даанч гарсангүй.

Avatar

Нэргүй 2025-05-04 103.212.119.116

Биеийн бяртай тархины түраалтай бүхчүүд хоол хороохоос өөр ид шидгүй.

Avatar

Зочин 2025-05-04 202.126.91.202

Үхсэн баас харимал болсон баасанхүү зайл

Avatar

Нэргүй 2025-05-04 202.180.219.28

uuhai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж