Энэтхэгийн баруун эргийн Гоа муж дахь нэгэн сүмд олон зуун сүсэгтэн цугларч, шамбаарсны улмаас дор хаяж зургаан хүн амиа алдаж, 55 хүн шархадсан хэрэг Баасан гаригийн орой гарчээ. Ширгао тосгонд жил бүр болдог Шри Лайрай Затра гэх шашны баярын үеэр энэ эмгэнэлт явдал болов. Баярын үеэр гал дээгүүр алхах гэх мэт сонирхолтой арга хэмжээнүүд болдог.
Цагдаагийн газраас мэдээлснээр олон мянган сүсэгтэн нарийн зам дээр цувран зогсох үед үймээн самуун болжээ. Сүмийн ойролцоох налуу газарт зогсож байсан хүмүүс унасны улмаас олон хүн давхралдан, түлхэлцсэн байна.
Хинди шашны холбогдолтой арга хэмжээний үеэр олон сүсэгтэн цугларч бөөгнөрснөөс болж хүний амь эрсэдсэн тохиолдол Энэтхэгт үе үе гардаг. Жишээлбэл, энэ оны нэгдүгээр сарын 29-нд болсон шашны арга хэмжээний үеэр 30 гаруй хүн амиа алдсан. Тухайн үед 76 сая гаруй хүн ариун усанд орохоор цуглажээ. Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сард Энэтхэгийн хойд хэсэгт болсон шашны цуглааны үеэр 116 хүн амиа алдсан байна.
Холбоотой мэдээ