Зарим нутгаар их хэмжээний бороо орно

Зарим нутгаар их хэмжээний бороо орно

Зарим нутгаар их хэмжээний бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

4-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

05-р сарын 03-04-нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангайн нутаг, 4-ний өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 03-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмээ нь байнаа 1 минутын өмнө 122.201.31.4

Монгол минь л улам цэвэршээд бороо ороод байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж