Ази-Номхон далайн бүс нутагт мэдээ, мэдээллийг гол төлөв эдийн засгийн аргаар хааж, хянаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөө, найдвартай мэдээллийн эх сурвалжийг олж авахад хохирол учруулж буйг "Reporters Without Border" (RSF) агентлаг онцлон тэмдэглэв. Түүнчлэн редакцийн бодлогод хөндлөнгөөс оролцох боломжийг хэвлэлийн байгууллагууд олгож байна. 2025 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр тус бүс нутгийн 32 улс орон, нутаг дэвсгэрийн 20 нь эдийн засгийн үзүүлэлтээр буурсан нь анхаарал хандуулах хэрэгтэй байгааг "RSF" сануулав.
АВТОРИТАР ДЭГЛЭМҮҮД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СИСТЕМТЭЙГЭЭР ХЯНАДАГ
Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боодог улс, орон баруунтай харьцуулахад олон байна. Тухайлбал, 2025 оны хэвлэлийн эрх чөлөөгөөр 179-т жагссан Хойд Солонгос, 173-т Вьетнам, 178-т Хятад оржээ. Гэсэн хэдий ч хэвлэлийн эрх чөлөөний тэмцэл бүс нутаг даяар тархаж байгааг онцлох хэрэгтэй. 2025 оны үзүүлэлтээр 169-т орсон Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш бие даасан хэвлэлийн байгууллагууд нь татан буугджээ. Үлдсэн байгууллагууд нь нууцаар, эсвэл өөр улсаас ажиллахаас өөр аргагүйд хүрч байна. Үүний адил хэвлэлийн эрх чөлөөний байдал нь маш ноцтой болсон Камбож (161) болон Хонг Конгод (140) үгээ хэлэх, сурвалжлах эрхийг дарангуйлснаас болж мэдээний портал хаагдаж, сэтгүүлчдийн цалин, хөлсийг өгөхгүй байх зэрэг аргаар санхүүгийн дарамт шахалт үзүүлж байгаа аж.
УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО
Хэд хэдэн оронд хэвлэл мэдээллийн байгууллага улс төрийн магнатуудын гарт орсон нь мэдээллийн олон талт байдалд заналхийлж байна. Жишээлбэл, 2025 оны улс төрийн оролцоо хэвлэлийн эрх чөлөөнд оролцдог орнуудад Энэтхэг (151), Индонези (127), Малайз (88) орж байна. Тайландад (85) томоохон хэвлэл мэдээллийн салбарт цэрэг эсвэл эзэн хааны оролцоо хамгийн их байдаг аж. Үүний нэгэн адил Монгол Улс 2025 оны үзүүлэлтэд 102-т жагссан бөгөөд бизнесийн магнатуудтай ойр дотно байдаг эрх мэдэлтнүүд хэвлэлийн салбарын дийлэнх хувийг эзэмшдэг байна. Улмаар улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо сурталчлахад ашигладаг.
Монгол Улсын хувьд 2024 онд 180 орноос 109-т жагсаж байсан бол 2025 онд 102-т жагссан байна. Хэдийгээр үзүүлэлтүүд урагшилсан байх боловч аюулгүй байдлаараа 105-аас 112 болж ухарчээ. "RSF"-ийн үзүүлэлтэд дурдснаар, Монгол Улсад сэтгүүлчдийг гүтгэсэн хэрэг нэмэгдэж байна. Мөн хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, хэвлэлийн өмч, хэрэгсэл бизнес, улс төрийн элитүүдийн гарт төвлөрч байгаа зэргээс шалтгаалан хэвлэлийн эрх чөлөөний байдал нь “хэцүү” гэж дүгнэж байна.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.181.40
Хэвлэлийнхэн бүгд худалдагдсан
Иргэн 4 цагийн өмнө 103.57.94.176
Өнрөөгөөс эхлээд гуйлагчин байсан сэтгүүлчидтэй шантаажаар овоо болсон нь үнэн!
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.250
Хулгайч х***а мхнж л******д-с салж чадахийму чадахгүймуу амьдрл хэцүүдлэ түрүүний бөөс х***а манж хурдн салаач.
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.250
Бүтэхгүй х***а манж уих зг устгж тараа огцрууил хог шаарууд-с болж ард түмн ингж хоосрч бүх юмаа хулгайлулж ийм аймар нөхцөлд орцн бж бх ёстой юу эндүрвэ ёстой ч биш х***а манж гичинүүдийг л***р болго.п**а хэдийн болтл ийм гажиг г**и бдлл бхийн.
Зочин 11 цагийн өмнө 139.5.218.200
Монгол хятадын бүрэлдэхэнд орлоодоо цаг хугацааны асуудал
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.184.223
Чи битгий хуцаад бай муу Женко тролл оо ! !!! Жижигрээрэй !!!