ЛеБрон бага хүүтэйгээ хамт NBA-д тоглохын төлөө гэрээгээ сунгах уу?

ЛеБрон бага хүүтэйгээ хамт NBA-д тоглохын төлөө гэрээгээ сунгах уу?

ЛеБрон бага хүүтэйгээ хамт NBA-д тоглохын төлөө гэрээгээ сунгах уу?

АНУ-ын спортын суваг "ESPN"-ийн сэтгүүлч Шамс Чараниагийн хэлснээр ЛеБрон Жэймс зодог тайлахгүйгээр ирэх улирал тоглох гэнэ. NBA-ийн дөрвөн удаагийн аварга түүний хувьд ирэх улирал тоглох эсэхээ өөрөө шийдэх гэрээний заалттай. Энэ улирлын тухайд баг нь плей-оффын эхний шатанд Миннесота Тимберуолвес багт хожигдсон билээ.

Өдгөө 40 настай ЛеБрон NBA-ийн хамгийн ахмад тамирчин бөгөөд ирэх улирал тогловол мэргэжлийн замналынхаа 23 дахь жилийг эхлүүлнэ. Тэрбээр Кливленд Кавальерс, Майами Хит, Лос Анжелес Лэйкерс гэсэн гурван багт тогложээ.

Шамс ярихдаа "ЛеБрон дахин дор хаяж нэг улирал тоглоно. Түүний бага хүү Брайс Жмэйс 2026 оны драфтад нэрээ өгөх боломжтой. Тиймээс ч ЛеБрон ирэх улирал тоглоно. Тийм сонголт хийнэ" гэжээ.

ЛеБрон Жэймс энэ улирал өөрийн том хүү болох Бронни Жэймстэй хамт NBA-д тоглож, түүхэн амжилтын эзэд болсон билээ. Тэгвэл одоо дахин бага хүүтэй тоглох боломж гарч ирчээ.

ЛеБрон Жэймс энэ улирал 70 тоглолтод 24.4 оноо, 7.8 самбар, 8.2 ашигтай дамжуулалт дунджилжээ. Харин плей-оффд 25.4 оноо, 9.0 самбар, 5.6 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэй.

Плей-оффоос хасагдсаныхаа дараа ЛеБрон ирээдүйнхээ талаар ярихдаа "Мэдэхгүй байна. Үүнд хариулт алга. Гэр бүл, эхнэр, намайг дэмждэг хүмүүстэйгээ энэ талаар ярилцаад юу болохыг харцгаая. Бас өөртэйгөө хэр удаан тоглохыг хүсч байгаа талаар яримаар байна. Яг одоо л хэлчих хариулт алга. Хамтдаа харцгаая" гэжээ.

2018 онд Лэйкерстэй нэгдсэн ЛеБрон энэ жил 41 нас хүрнэ.

Ахлах сургуулиа төгссөн Брайс Жэймс энэ жил Аризонагийн их сургуульд сурахаар болсон билээ. Тэрбээр нэг жил коллежийн сагсан бөмбөг тоглоод NBA-ийн драфтад нэрээ өгөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж