АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад үйл ажиллагаа явуулдаг Үндэсний олон нийтийн радио (NPR) болон Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг (PBS) хэт нэг талыг барьсан хэмээн үзэж, холбооны санхүүжилтийг нь зогсоох захирамжид гарын үсэг зурлаа. Тухайлбал, Пүрэв гаригт (2025.05.01) үзэглэсэн захирамжид Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпораци болон холбогдох бүх хэлтэс, агентлагуудад "NPR" болон "PBS" телевизэд санхүүжилт олгохыг хориглох үүрэг өгсөн байна.
Цагаан ордны мэдэгдсэнээр, "NPR" болон "PBS"-ийг "Татвар төлөгчдийн доллараар намын үзэл баримтлал, зүүний суртал ухуулга явуулж байна" гэж буруутгажээ.
Мөн тухайн хоёр телевиз нь "Ардчилсан нам болон түүний улс төрийн үйл хэрэгт ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулж байна" гэж мэдэгдсэн төдийгүй жендэрийн олон янз байдлын асуудлыг хөндсөн хүүхдийн хөтөлбөр гэж шүүмжилсэн аж.
Трампийн захирамжийн эсрэг "PBS" мэдэгдэл гаргаж, ил тод хууль бус захирамж гэж тодорхойлжээ. Мөн Трампийн захирамж нь Америкийн олон нийтэд боловсролын хөтөлбөрөөр үйлчлэх өргөн нэвтрүүлэгчийг заналхийлж байна гэж телевизийн удирдлага буруутгаж буй.
"NPR" мөн адил эсэргүүцлээ илэрхийлж, тус телевиз нь АНУ-ын холбооны засгийн газарт хамаарагдах бус олон нийтийн мэдээллийн төлөөх ашгийн бус байгууллага хэмээн өөрсдийгөө өмгөөлжээ. АНУ-ын олон нийтийн телевизүүд нь холбооны болон орон нутгийн засаг захиргааны татаас, хувь хүн, корпорацийн хандиваар санхүүждэг.
"PBS"-ийн хувьд холбооны сангаас 15 хувийн санхүүжилт авдаг аж.
Түүнчлэн холбооны санхүүжилтийг хөдөө орон нутагт олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг цаг ямагт хүргэхэд ашигладаг. Гэсэн хэдий ч Трампийн шийдвэр орон нутгийн сэтгүүл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Зочин 4 цагийн өмнө 202.126.88.102
Зевштээ. Манайх данхайсан терийг эрс цомхотгох хэрэгтэй!!!
Нэргүй 4 цагийн өмнө 202.180.219.55
angliin bbc shig televiziin bodlogo ni dundiig baridag tuilshrahgyi baih heregtei.
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.203
Хошного Трамп
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.206
монгол олон нийтийн телевиз бол МАН-ын телевиз
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.121
Ёстой зөв шийдвэр байна.
зочин 8 цагийн өмнө 202.55.180.219
манайх л ингэмээр бндаа
Нэргүй 9 цагийн өмнө 192.42.116.214
МҮОНТ татан буулгах хэрэгтэй МАНы хэвлэлийн алба шиг ажилладаг. Иргэдээс авдаг татаасын хүртэл болиулах хэрэгтэй.
Нэргүй 2025-05-03 202.126.91.172
Bolj ugaasaa hen tgeeel tv vzej bdi
Нэргүй 2025-05-03 211.235.75.68
энэ халагдахнээ янз нь
зочин 2025-05-03 66.181.191.37
Манай хэлэлийнхэн хэдэн баячуудын хармаанд орсон, Ийм хүмүүсийн бичсэн зүйлийг бид уншин толгойгоо угааж сууна
Нэргүй 2025-05-03 122.201.19.4
манайх л ингэмээр бн