Австрали: Трампийн эсрэг дугарах шинэ парламентаа сонгож байна

Австрали: Трампийн эсрэг дугарах шинэ парламентаа сонгож байна

Австрали: Трампийн эсрэг дугарах шинэ парламентаа сонгож байна

АНУ-ын татварын нөлөөллөөс болж барууны улс орнууд ээлжит бус сонгууль явуулах болсон. Өмнө нь Канадын парламент эрх баригч намыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн эсрэг хангалттай хэмжээнд үйл ажиллагаа явуулж чадаагүй гэх үндэслэлээр ээлжит бус сонгууль явуулсан юм. Австрали улсын хувьд сонгууль явуулах болсноо гуравдугаар сард зарлаж, Баасан гаригт (2025.05.02) санал хураалт эхэлжээ.

Гол өрсөлдөгчид нь тус улсын ерөнхий сайд Энтони Албанезын Хөдөлмөрийн нам болон сөрөг хүчний удирдагч Питер Даттонийн баруун төвийн үзэл баримтлалтай Либерал нам юм.

Тус улсын иргэд АНУ-ын татвараас гадна өдөр тутмын амьжиргааны зардал, түрээс, үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж байгаад санаа зовниж буй. Мөн уур амьсгалын өөрчлөлт, нүүрс, хий, цөмийн эрчим хүчний талаарх маргаанаас үүдэж ээлжит бус сонгууль явуулах нь зөв гэж үзэж буй. Нийт санал өгөх эрхтэй 18 сая иргэн байх бөгөөд талаас илүү хувь нь залуу сонгогчид аж. Эдгээр залуучуудын хамгийн их санаа зовниж буй асуудал нь сүүлийн жилүүдэд Австралийн цаг уурын өөрчлөлт болон үгээ хэлэх эрх чөлөө алдагдах болсонд аж.

Түүнчлэн иргэдийг идэвхтэй санал өгүүлэхийн тулд торгуулийн систем боловсруулжээ.

Энэ нь санал өгөөгүй иргэд тодорхой хэмжээний торгууль төлнө гэсэн үг. Мөн тус улсын сонгуулийн өдөр "Ардчиллын хиам" зарагддаг уламжлалтай юм байна. Санал хураах төвүүдийн гадна талбайд жижиг үзэсгэлэн худалдаа болдог бөгөөд хиам, шорлог, сонгино зэргийг зүсэм цагаан талхан дээр тавьж зардаг аж. Энэхүү уламжлал нь хэдэн арван жилийн өмнөөс эхэлсэн боловч сүүлийн жилүүдэд хамгийн сайхан амттай хиам зарж буй газрыг иргэд цахим сүлжээнд нийтэлдэг болжээ. Ингэснээр тухайн жижиглэн үзэсгэлэн худалдаа гарч буй байршлын санал авах байранд хамгийн их хүн саналаа очиж өгдөг байна. Ардчиллын хиамны багийн ажилтан Алекс Доусон хэлэхдээ, "Хүн бүр саналаа өгөх ёстой. Та ирж байгаа л бол яагаад амттай хиам идэж, бусад хандивын үйл ажиллагаанд оролцон, иргэдийн жижиг бизнесийг дэмжиж олон нийттэй зугаатай цагийг өнгөрөөж болохгүй гэж?" гэсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 192.42.116.175

Австрали гэж хүн тоодоггүй хаягдсан газар Трампад түй ч хамаа байхгүй, өөрсдийгөө тоогдоно гэж их юманд бодож дээ Авснууд, ккк

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.118

Гяхх гяхх тийм юм гэж юу бсийн ингж турхич манжлхгүй ээ.

Avatar

СЛАВА УКРАИНЕ,,,, 8 цагийн өмнө 66.181.187.174

Хөөеөө,,,,чи өөр эмоци олж өөртөө наа,,,””””ГЯХ,,,ГЯХХ,,,ГЯХХ,,,,””” гэдэг эмоци чинь минийх юмшүүдээ,,,,хүний юмыг эзнийх нь зөвшөөрөлгүй хуулбарлах бол хулгай юмшүүдээ,,хэрвээ чи оросын фашизмыг эсэргүүцдэг бол дураараа хэрэглэж болноо,,,оросын фашизмыг дэмждэг бол боль за юу,,,,,хулгайчаа,,,

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.250

🤮🤮🤮🤮🤮

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж