Хэвлэлийн эрх чөлөөний дайсан нь хэвлэлийнхэн ӨӨРСДӨӨ болсон!

Хэвлэлийн эрх чөлөөний дайсан нь хэвлэлийнхэн ӨӨРСДӨӨ болсон!

Хэвлэлийн эрх чөлөөний дайсан нь хэвлэлийнхэн ӨӨРСДӨӨ болсон!

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөөдөр дэлхий нийтээрээ тэмдэглэж буй энэ үед Монголын сэтгүүл зүйн салбар амьсгалах агааргүй давчуу орчинд орсон мэт. Хууль эрх зүйн дарамт, улс төрийн захиалга, эдийн засгийн хараат байдал, олон нийтийн үнэн худлыг дэнслэх тааруу шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг асуудлууд дөрөв дэх засаглалын “эрх чөлөөт” гэх тодотголыг улам бүдгэрүүлж байна.

Юуны өмнө, мэдээллийн бие даасан байдалд тулгарч буй хамгийн том аюул бол УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ. Хэвлэл мэдээллийн олон байгууллага улстөрчдийн халаасанд багтаж, тэдний хэлсэн үг, хийсэн мэдэгдлийг ямар ч шүүлтүүргүйгээр дамжуулах, бүр зарим тохиолдолд зориуд давсалж нийтлэх нь хэвийн үзэгдэл болжээ. “Эрэн сурвалжлах” сэтгүүлзүй гэх ойлголт улам бүдгэрч, “захиалгаар дайрах”, “сенсацийг сенсациар” төрлийн сэтгүүл зүй давамгайлж байна. Үүний цаана эрх баригчдын дэглэмд үйлчилдэг, иргэдийг мэдээллээр биш, манипуляцаар хөтөлдөг хуурамч орчин бий болж байна.

Хоёрдугаарт, сэтгүүлчдийн боловсрол, мэргэжлийн УР ЧАДВАРЫН ДОРОЙТОЛ ноцтой хэмжээнд хүрээд байна. Мэргэжлийн сэтгүүл зүйд шаардлагатай судалгаа хийх, эх сурвалжаа шүүж дүгнэх, баримт цуглуулах чадвар дутагдалтай сэтгүүлчид нийгмийн сэтгэл зүйг зохиомлоор удирдах “инфлюнсер”-ийн үүрэг гүйцэтгэх болсон. Харамсалтай нь олон сэтгүүлч өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх бус, үзэл бодлоороо туйлшрах, илүү олон хандалт авахыг чухалчилдаг болсон нь мэдээллийн чанарыг эрс дордуулж байна. Сэтгүүлч мэргэжил нэр төрийн баталгаа биш, харин хэн нэгний төлөө үйлчилдэг хэрэгсэл мэт харагдаж байгаа нь өөрөө том эмгэнэл.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь өөрсдийн оршин тогтнох эх үүсвэр болсон сурталчилгаа, хамтын ажиллагаа, захиалгат контент зэргээс БҮРЭН ХАРААТ БАЙДАЛтай ажиллаж байна. Энэ нь эрх мэдэлтнүүдийн PR-ийн хэрэгсэл болон хувирахад хүргэсэн. Үнэн мэдээлэл, баримт нотолгоо гэхээсээ илүүтэй “хэн мөнгө төлж байна, тэр л үнэн” гэсэн дүрэм тогтжээ. Мөнгөө төлсөн нь дуугаа захиалж байна гэхэд үнэнээсээ хол зөрөхгүй.

Эцэст нь, ИРГЭДИЙН ИТГЭЛ, МЭДЛЭГ буурсан нь хэвлэл мэдээллийн үнэт зүйлийг үгүй хийж, хуурамч мэдээлэлд хялбар автдаг, мэдээллээс зугтдаг, үл итгэх хандлага давамгайлах нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ бүхнээс харахад, бид өнөөдөр эрх чөлөөг магтах бус, эрх чөлөөгөө хэрхэн алдсаар байгааг эргэцүүлэх өдөртэй золгожээ.

Монголын сэтгүүл зүй шинэчлэл, хариуцлага, хараат бус байдал, мэдлэг, ур чадварын шинэ шатанд хүрэх шаардлагатай байна. Үгүй бол хэвлэл мэдээлэл нэрийн дор тархи угаах, үнэн бишийг үнэн мэт итгүүлэх “үйлдвэрлэлийн систем” гүнзгийрсээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгүүлч 1 минутын өмнө 202.9.47.73

Сайт болгон өөрийн цензуртай. Эзнийг нь шүүмжилбэл намых нь дутагдлыг хурц хэлбэл хэн нь тэр бичсэн зүйлийг гаргахгүй. Тэгэхлээр хэвлэлийн эрх чөлөө байхгүй, байлгахгүй байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 33 минутын өмнө 203.91.115.52

Тоо мэддэг сэтгүүлч гэж Монголд ерөөсөө байдаггүйшдээ, ичиж үхмээр. Төрийн дээд албан тушаалтнууд ч тоо мэдэхгүй. Өмнөөс нь б**с улаймаар. Монголын сэтгүүл зүй ер нь дампуурцан. Дандаа боловсролын гологдлоор дүүрдэг балиар салбар. Молерын "Аргагүйн эрхэнд оточ" гэж хошин жүжиг байдаг. Манай яруу алдарт сэтгүүлчид боловсролын салбарт шаарлагдахдаа тулж хог дээр үсэрдэгийн даваан дээр аав ээж нь сэтгүүл зүйн сургуульд хүчээр чихэж оруулан гарт нь үзэг бариулсанаар тамын амьдрал нь эхэлсэн байдаг.

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 66.181.181.40

Одоогийн хэвлэлийнхэн бүгд худалдагдсан

Avatar

Нэргүй 52 минутын өмнө 202.126.90.214

Хэлэл мэдээллийг үнэ цэнэгүй болгосон хорлогчид тодорхой шдээ Өнөрөө гэж Хятадын өмхий мах иддэг авгай,Мөнхэрдэнэ гэж сошиалыг бүдүүлэг байдлаараа гутааж байгаа нэг өвчтэй юм нар бол дандаа захиалгаар ажиллаж хоолоо олж иддэг новшнууд,бузартай хулгайчууд,ялтан байхдаа таарсан хог шаарууд

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 1 цагийн өмнө 59.153.112.250

Хэвлэл-мэдээллийн эрх чөлөөний дайсан бол авилгын систем.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.121

Япон машины мафийнхан Германы 2016 онд үйлдвэрлэсэн, зөв талдаа хүрдтэй Бенцний татварыг 400000 – 500000 төгрөгний хооронд болгосон байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 188.162.254.73

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч, хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.52

SADARLI MERGJLN80955877

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 192.42.116.214

МАН бол Монголыг сүйрүүлж дууслаа даа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.185.99

Хэвлэлийн эрх чөлөөг хэвлэлийнхэн өөрсдөө л боомилж байгаа шүү дээ. Одоо ч сэтгэгдэл устгаад сууж л байна.

Avatar

зочин 9 цагийн өмнө 202.21.109.10

Үнэн юм бичжээ. Сэтгэгднэл бичихэд устгадаг шүү дээ. Хаалтын гэрээ хийдэг шүү дээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 49.0.138.244

Mash zuv bichjee. Usuhiin ulsgulunguu darj suraagui shantaaj garuudaa utur Turgen egneeneesee zailuul?!?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 2.217.73.55

Монголд ардчилсан хувьсгал ялж, бид бүх төрлийн эрх чөлөөтэй болсоноос хойш ганц үнэн үг "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДАЙСАН НЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ӨӨРСДӨӨ БОЛСОН " гэсэн энэ үг юм байна ! Ингэж хэлж чадсан сэтгүүлч залуу Ө.Мөнгөнтамирт баяр хүргэе ! Мөнхцэцэг,Жаргалмаа,Мөнхбаясгалан,Сарангэрэл, Оюунчимэг .. гэх мэт шиг их хуралд орж амиа битгий хорлоорой !!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.189.110

нэг хүний захиалгаар л ингэж бичив бололтой

Avatar

Del 12 цагийн өмнө 202.55.188.99

монголын сэтгүүл зүйн салбар мөнгө эрх мэдэлтийн гар хөл болсон юм уншдаггүй харин эрин сурвалжлахын цөөн хэдэн эмэгтэйчүүд арай гайгүй бусад нь хэрэг алга

Avatar

сонгогч 2025-05-03 202.9.47.64

Хэвлэлийн эрх чөлөөний дайсан нь хэвлэлийнхэн ӨӨРСДӨӨ…

Avatar

Нэргүй 2025-05-03 43.242.242.59

Сэтгүүлч гэх нэртэй хүмүүс нь улс төрчдийн халаасанд орж тэдний захиалгаар нийтлэл бичдэг болсон. Мөнгөтэй нөлөөтэй хүмүүсийг ангуучилж алдааг нь илрүүлэн шантаажилж байгаад хаалтын гэрээ хийдэг тэгээд бараг тэрбумтан болдог сэтгүүл зүй манайд нутагшсан. Улс төрждөг сэтгүүч нар нь намд элсэж улмаар УИХ-ын гишүүн болдог. Жишээ нь Г.Уянга, Мөнхбаясгалан, Ж.Баярмаа, Лодойсамбуу нар сэтгүүлчийн ажил хийж байгаад УИХ-ын гишүүн болсон. АН-ын гишүүн сэтгүүлч Өнөрцэцэг гэдэг хүүхэн бас гишүүн болох биз

Avatar

Иргэн 2025-05-03 59.153.114.187

Захиалгат болон мөнгөний сэтгүүлзүй рүү л чиглэж байна даа. Сэтгүүлчид нь гэж олигтой мэдлэг боловсрол гэж байхгүй. Зүгээр л өөрсдийнхөө жижигхээн тархиараа ойлгосноо л бичдэг. Ядаж зөв бичиж чадахгүй шүү. Чадварлаг сэтгүүлчид маш цөөхөн дөө.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.189.110

чам шиг оркоос л хэд дахин дээр байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж