"Apple" компани 900 сая долларын татвар төлж магадгүй

"Apple" компани 900 сая долларын татвар төлж магадгүй

"Apple" компани 900 сая долларын татвар төлж магадгүй

"Apple" компанийн эхний улирлын ашиг төсөөлж байснаас давсан гэж тус компанийн захирал Тим Кук Пүрэв гаригт (2025.05.01) мэдэгджээ. Гэсэн хэдий ч АНУ-ын гаалийн татвар компанид хохирол учруулж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж болзошгүйг анхааруулсан байна. Кук хэлэхдээ, энэ оны эхээр тавигдсан АНУ-ын тарифаас болж 900 сая ам.долларын татвар төлнө гэж таамагласан. Улмаар АНУ-д борлуулагдах бүх "Apple" компанийн бараа бүтээгдэхүүн Энэтхэгт үйлдүүлэгдсэн гэх тэмдэглэгээтэй болж, их хэмжээний татвараас чөлөөлөгдөнө гэж үзэж байна.  Үүнээс гадна, Хятадын ногдуулсан харилцан тарифаас болж ухаалаг утас, хагас дамжуулагч, компьютер зэрэг өндөр зэрэглэлийн технологийн барааг АНУ-ын татвараас түр хугацаагаар чөлөөлсөн.

"Гэсэн хэдий ч "Apple"-ийн төхөөрөмжүүдэд ордог бүх эд ангиуд нь тарифаас чөлөөлөгдөхгүй байгаа нь тус компанид Энэтхэг улсад бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс өөр арга одоогоор байхгүй" гэж бие даасан технологийн шинжээч Роб Эндерл онцлон тэмдэглэв.

Мөн АНУ-д зарагдах "Apple"-ийн зарим бараа бүтээгдэхүүн Вьетнамд үйлдвэрлэгдэх боломжтой гэж Кук хэлжээ. Харин АНУ-аас бусад улсад худалдаалагдах бараа бүтээгдэхүүн Хятадад үйлдвэрлэгдсэн хэвээр байх аж. Тэрбээр хэлэхдээ, "Бидний олж мэдсэн зүйл бол бүх зүйл нэг байршилд үйлдвэрлэгдэх нь маш их эрсдэлтэй. Тиймээс нийлүүлэлтийн гинжин хэлхээний тодорхой хэсгүүд цаг хугацааны явцад нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрийг нээж өгсөн" гэсэн байна.

Он гарснаас хойш "Apple"-ийн орлого 95.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Мөн тус компани Хятадын зах зээлээс 17 тэрбум ам.долларын орлого олсон гэж орлогын тайланд дурджээ. Харин өнгөрсөн улирлын ашиг нь 24.8 тэрбум ам.доллар байв. Гэсэн хэдий ч "Apple"-ийн хувьцаа зах зээлийн дараах арилжаагаар дөрөв гаруй хувиар унасан байна.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sukhbat 11 цагийн өмнө 124.158.120.10

hehehe. mongold ugsarval iluu deer bh.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж