ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлав

ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлав

ТҮЦ эрхлэгчид ХЭҮК-ын гадаа өлсгөлөн зарлав

ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс /2025.05.01/ Хүний эрхийн үндэсний комиссын гадаа өлсгөлөн зарлаж эхлээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан ТҮЦ –үүдийг нүүлгэж, журмын хашаанд хүргэсэн юм. ТҮЦ эрхлэгчид нийслэлээс хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээг эсэргүүцэн, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэн, Хүний эрхийн үндэсний комисст өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд ханджээ. Гэвч өнөөдрийг хүртэл тус комисс хариу өгөөгүй юм байна. Тиймээс хариугаа авах шаардлага тавин өлсгөлөн зарлажээ.

ТҮЦ эрхлэгчдийн зүгээс “Өдрөөс өдөрт өр зээл нэхэгдэж байна.  Гэтэл ТҮЦ-ийг маань ачаад явахдаа барааг цуг авч явсан. Барааны маань хугацаа дуусч, хадгалалтын горим алдагдсанаас муудсан. ТҮЦ-ээ хашаандаа аваачаад тавьчихая гэхэд зөвшөөрөөгүй, маш их хохирлоо.  Үлдсэн ТҮЦ-үүдээ үлдээх зорилгоор өнгөрсөн өдрүүдэд шөнийн турш ажилласан ч дийлсэнгүй. Төр төмөр нүүртэй юм байна” гэж ярьж байна.

Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар нийслэлээс олгодог зарим зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаар ТҮЦ эрхлэхэд нийслэлээс зөвшөөрөл авах шаардлагагүй болсон аж. Гэвч одоо ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байна гэж үзэн, нийтийн эзэмшлийн зам талбайгаас чөлөөлж буй.

Нийтийн эзэмшлийн газарт байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэх дөрвөн удаагийн гомдол нэр бүхий иргэдээс ХЭҮК-т ирсэн байна. Тиймээс ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн болон дүүргийн Засаг дарга нартай өнөөдөр уулзжээ. Нийслэл, дүүргийн удирдлагуудын зүгээс одоогоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, 467 үлдсэн. ТҮЦ эрхлэгч иргэдэд сул байгаа 1698 ажлын байрнаас санал болгох, худалдааны төвүүдэд лангуу түрээслэж өгөх болон бусад саналуудыг тавьсан. Холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээллийг Комисст өгсөн байна.

Харин ХЭҮК-ын зүгээс ТҮЦ эрхлэгч иргэн бүртэй дахин уулзалт зохион байгуулж, худалдаа үйлчилгээ эрхлэх боломж, санал болгож буй ажлын байр, түрээсийн үйлчилгээний талаар тодорхой тайлбарлаж үр дүнтэй зөвшилцөх. Бусдын эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулахгүй байх, хүний эрхийг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулахыг зөвлөжээ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЦОЛМОНЖАРГАЛ 2025-05-02 122.201.31.67

ЗАРИМ ТҮЦ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР БАЙЖ Л БАЙНА СБД 3 Р СУРГУУЛИЙН ТҮЦИЙГ АЧМААР ЮМ ДАА ЭХЭЛСЭН АЖЛАА ДУУСАВАЛ ЗҮГЭЭР ДЭЭ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ТҮЦНЭЭС ТАМХИ АВААД ТАМХИЧИНГУУД МУУХАЙ ҮНЭР ҮНЭРТҮҮЛЭЭД ЯДАРГААТАЙ ЮМ БЭ

Avatar

ЦОЛМОНЖАРГАЛ 2025-05-02 122.201.31.67

ТҮЦНИЙХЭН ЯАНА ГЭЭД СУУЛТ ХИЙГЭЭД БАЙГАА ,МӨНГӨ НЭХЭЭД БАЙГАА ЮМУУ ТҮЦЭЭ АЖИЛЛУУЛЖ ЗАВААРНА ГЭЭД БАЙГАА ЮМ УУ

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.183.239

эднийг мал дээр гаргаж болдоггүй юм уу. хийх ажилтай, гэдэс цатгалан байглдээ

Avatar

Нэргүй 2025-05-02 139.5.219.222

үеэ өнгөрөөсөн тэнэг юмнуудыг одоо хаяа !!! Хотоо өшөөч цэгцлэх хэрэгтэй!! Явган замруу түрж барьсан өргөтгөл барилга бас нураах цаг нь болсон!! Нямбаатараа нэгэнт эхэлсэн хэл хамаагүй хийж дуусгаарай!!!

Avatar

Zochin 2025-05-02 59.153.115.76

tvcniigen hor zardag nairuulsan arhi shonoor zardag tvciig buulgah n mash zow

Avatar

Алимаа 2025-05-02 66.181.177.240

Ажлын байр гаргаж өгөөд байхад болимоор юмаа. ,Яг үнэндээ зарим түуүүд автобус хүлээгээд зогсох газаргүй болгодог, үүдэнд нь зогсохоор ХӨӨДӨГ!!!

Avatar

Зочин 2025-05-02 103.168.34.109

ТҮЦ үеэ өнгөрөөсөн гэдгийг ойлгодоггүй хувиа хичээсэн Орк-ууд байна.

Avatar

Нэргүй 2025-05-02 202.126.91.227

Олон үйлчилгээ цахимжиж бна. Мөнгө хийгээд хүссэн хүнс ундаагаа авдаг шилэн нүүртэй хөргөгч танай дараагийн үе эхэлчихсээн. Хөгж! Дэвш! Шинэчилэгд!

Avatar

2 2025-05-02 202.9.47.73

Битгий тоо наад даварсан нөхдүүдээ…Ажил хийж амьдар гээд л орхичих…Тээр жил микрээр амьдардаг нөхдүүд бас ингээл үхлээ хатлаа гээл сууж байсан.үхлээ л гэж сонсогдоогүй дэг.Засаг болохгүй гэсэн л бол больчих байтал заавал би би гээд дур дураараа зүтгээд байвал юу болох вэ….Төр засагтаа захирагддаггүй та нар хэн бэ….Дураараа баймаар байвал хотоос зайлл даа…Хотынхон эрүүл орчинд тайван амьдармаар байна…Хүүхдэд тамхи,х*******н хортой хүнс зарна сданууд…

Avatar

Нэргүй 2025-05-02 202.131.227.134

Улаанбаатарынхан тал нь зундаа өт нь язганаж, хамар сэтэлсэн, өвөл нь баа сан цамхаг болсон нүхэн жорлондоо бааж шээж байж үхсэн баа сны хотын өнгө үзэмж. Эхлээд нүхэн модон жорлонгуудаа цэгцэл. Хулгай хийж, худал ярилгүй, бор зүрхээрээ амьдралаа авч яваа жижиг бизнес эрхлэгчдийг засаг хэтэрхий дарлаж бна. ТҮЦ, 1 давхрын жижиг дэлгүүрүүд, микро автобус, том оврын автоцистернүүд, такси халтуур эрхлэгчид, street food, гудамжинд жимс, ногооны худалдаачид, сүү литрлэж зарах гээд бүгдийг хааж боож бн

Avatar

Монгол 2025-05-02 93.23.16.116

Хотыг иуухай харагдуулдаг Бүх муу болгоныг та нар зардаг мэднэ шүү зүнээр явж ажил хий дүүргийнхээ ХХҮХ оч ажилд ор

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.183.192

муудаж өмхийрсэн махыг шарил хадгалахад хэргэлдэг формалин уусмалд хийж үнэрийг нь дарж байгаад хуушуур хийж ТҮЦ ээр зарна. нохой муурын махан бууз хуушуурыг ч бас, за тэгээд хятадад хорионд орсон хортой хугацаа дууссан хүнсний зүйл хорт спирт бие үнэлэгчдийн зуучлал, мөн тэдэнд цаг минутаар бие үнэлгээний байраар хангана.дотроо бааж шээнэ гээд тоочоод баршгүй олон ашиг тустай . тоонд орсон тэр 1500 орчим ТҮЦ чинь ягтаа хэдхэн цөөн хүний эзэмшлийнх түүнийгээ дамжуулж түрээслэдэг том сүлжээтэй

Avatar

Зочин 2025-05-02 202.9.41.33

Богд уулын амнууд Хандгайт гэх мэтийн баячуудын гадаа ТҮЦ ээ барь. Хулгайч баячууд та нарын барааг арав дахин нугалсан өндөр үнээр авна.

Avatar

ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД маш тустай 2025-05-02 122.201.31.114

Хүүхдүүдэд хугацаа дууссан хүнс, хамгийн муу бэлэн гоймон, болон тамхи зарж хүүхдийн эрүүл мэндээр тоглож байгаа болохоор ТҮЦ ээс яаралтай салмаар байна хотын даргаа. Таны хийж байгаа ажил ирээдүйн үр хүүхдүүдийн эрүүл мэндийг давхар аварч хамгаалж байгаад баяртай байна. УБ- чууд бүрд дэмжиж байгаа.

Avatar

Зочин 2025-05-02 139.5.219.133

бор жорлонгоос оо салж насаараа жорлонд суух гээ юу дахиж гарч ирэхгүй болтол арга хэмжээ авсан гэж найдаж бгаа шүү хотын даргаа

Avatar

Нэргүй 2025-05-02 103.212.119.230

Оркууд хөдөө рүүгээ зайл

Avatar

Зочин 2025-05-02 66.181.182.119

z**l gulugnuudee

Avatar

Нэргүй 2025-05-02 202.9.40.28

Та нар АН-д хандвал тэд нар уга асуудлыг улстөржүүлж УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж засгийн газарт шахалт үзүүлж ТҮЦ-нүүдийг чинь буцаан байршуулах магадлалтай шүү.

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.179.222

bolio. 34 jil tutsteigee amidarna gej yu bsin be. hamtdaa hogjij hotoo goyo bolgoyo ta min olni erh ashig gej bas bdag shuu. bohir zavaan yumnaasaa saltshaa

Avatar

Хотын уугуул иргэн 2025-05-02 103.212.119.54

Энэ ТҮЦүүдийг буулгахад ХЭҮК ямар хамаатай юм. Яармагт байдаг хотын захиргааны гадаа очиж хэвтээч. Хотын өнгө үзэмж, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгуй байгаа энэ ТҮЦ нэртэй "хогын" цэгүүдийг буулгах нь зөвш тээ.

Avatar

Занга 2025-05-02 103.212.118.171

ТҮЦ эрхлэгчид гэж нэг иймэрхүү тэнэг хүмүүс байдаг аж. Тэд нийслэл хотыг буцаагаад завааруулах шаардлага тавиад өлсч байгаагаас дээрх дүгнэлтийг хийлээ. Зөв үү?

Avatar

Нэргүй 2025-05-02 103.57.94.100

Bolioche ta nar uur ajil turul hgeeche hog bsn baraag bid avah esgui naad ambaatuuda ustgaache.!!!

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.160.101

одоо болно оо та бүхэн

Avatar

Нэргүй 2025-05-02 59.153.112.106

ТҮЦ одоо болноо.

Avatar

zochin 2025-05-02 76.130.42.82

Hot iin gudamj hamaagui caihan bolson bna lee,bayarlalaa

Avatar

ТҮЦ хэрэггүй шөө 2025-05-02 158.59.146.30

ТҮЦнийхэн минь, ядарч байгаа бол гэртээ харьж амарцгаа, та нарт одоохондоо амарггүй байгаа байх, гэхдээ бидэнд цэвэр орчинд үйлчлүүлэх газар хэрэгтэй болохооос түцэндээ бааж шээдэг, гараа угаадаггүй, бохир гараараа үйлчилдгэ тийм үйлчилгээ хэрэггүй. иргэд та хэдийг одоо амрах цаг болсон, та хэд минь үүүргээ гүйцэтгэсээн гээд байхад ингээд муйхарлаад байж болохгүй ээ, ТҮЦ хэрэггүй шөө

Avatar

Нэргүй 2025-05-02 158.59.146.30

bye bye bye
bye bye bye
bye bye bye

Avatar

Даш 2025-05-02 103.168.34.137

ТҮЦ хогоор одоо яахаа дээ

Avatar

Нэргүй 2025-05-02 188.162.254.15

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад, Монгол улсын баялагыг худал ярьж хулгай хийсэн монгоороо авилга хээл хахуулиар авсан монгоо нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан !!!!баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-05-02 202.180.219.55

tyts ajillaad 20 jil bolson.odoo su gm syljee delgyyryyd tseverhen 24 tsagiin tytsiig orloj bolj bna.

Avatar

Нэргүй 2025-05-02 124.158.120.146

Муусайн паразит шимигчүүд гарч гадаа хийх ажил олж хийцгээ биеийн амрыг харсан залхуу бөгснүүд минь

Avatar

Нэргүй 2025-05-02 202.9.40.28

Элбэгдоржийн сайт уухан тас нийтэлж байх шив. Засгийн газрын эсрэг бүх ажиллагааг дэмждэг хөгийн сайт. Төр засгийг татан унагаая гэвэл чөтгөртэй ч нэгдэхэд эд бэлэн байгаа

Avatar

Зочин 2025-05-02 202.126.89.211

Өлс өлсөөд бай хүүхэд хордуулагч нараа

Avatar

Нэргүй 2025-05-02 122.201.31.153

ТҮЦ ний жинхэнэ эзэд нь өөр хүмүүс дам дамаа түрээслэчихсэн байдаг. Энд нэг их амьдрах гэж ядаж яваа амьтан байхгүйшд. Хотын төвөөс холдуулах нь зөв шүү алийн болгон 30 40 жилийн өмнөхөөр байхав дээ. Хөгжил дэвшил цаг үе өөр болж байна. CU GS 25 бараг булан болгонд байхад даа

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.186.80

архины мухлагууд зүгээр л талбайд шээгээд байж бай санаатай

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.160.48

ХЭҮК та нарын ТҮЦ-ийг хураасан юм уу???

Avatar

Нэргүй 2025-05-02 59.153.115.235

Арчаагүй юмнууд л ингэж байгаа биз. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг больж үз

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.181.182

нэгэнт ТҮЦ-ийг байхгүй болгож чадагүйгээс хойш_ нэгдсэн журмаар нэг стандартын ариун цэврийн өрөөтэй жижиг төв шиг юм нээгээд өгчих л дөө.

Avatar

Нэргүй 2025-05-02 122.201.31.104

shaasan

Avatar

Нэргүй 2025-05-02 66.181.168.82

одоо болно шүү дээ, Хүний эрхийн комисс чинь бас л олонхийн эрхийг хамгаалах үүрэгтэй шүү энэ тохиолдолд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж