Урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн ХАБ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ

Урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн ХАБ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ

Урьдчилан сэргийлэлтэд чиглэсэн ХАБ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр /2025.05.02/ "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган" болж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хүн төвтэй, хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бүрдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хүний хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт бодлогын шинэчлэл хийж, тогтолцооны реформыг хэрэгжүүлж байгаа.

Энэхүү шинэчлэлтийн хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс идэвхтэй урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан иргэд, олон нийтээр хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.

Эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээл өргөжихийн хэрээр эрсдэлтэй салбарт ажиллагсдын тоо 035 он гэхэд 35 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд өнөөгийн байдлаар эрсдэл өндөр салбар дахь аж ахуйн нэгж байгууллагуудын 99 хувь нь хөдөлмөрийн нөхцөлөө үнэлүүлдэггүй байна.

Монгол Улсад  сүүлийн таван жилд 2125 иргэн үйлдвэрлэлийн осолд өртөж, 275 иргэн амь насаа алдсан бол 355 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж, энгийн хүмүүсээс дунджаар найман жилээр богино насалж байгааг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ.

2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Жил бүхэн энэ тоо нэмэгдэж байгаа юм. Үүнээс хамаарч,
  • Гэр бүлд нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар буурдаг.
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирдаг.
  • Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг. Энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь нэн чухал байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ослоос урьдчилан сэргийлдэггүй нь мөн анхаарах асуудал.

Даатгалын тогтолцоотойгоо уяж, ослоос урьдчилан сэргийлдэг, нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэн хугацаанд авдаг байх, бодлогын уялдаатай байдлыг хангана. 2025 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, эрхзүйн шинэчлэлээ хийнэ. 2026 онд хуулийн хэрэгжилтийг хангуулан, тогтолцооны шинэчлэл хийж, 2027-2028 Үндэсний тогтолцоог бэхжүүлэх он жилүүд байна гэдгийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.218

аймар муу санаатай данда битүү утгатай юм ярин.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.218

Эн манж санааг яаана аймар муу санаатай чөтгөр санаатай хужаагууд манжда дийлдж дийлх бгаад устгж бсн шд..

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.218

Мнголд халх гэж үндс байхгүй х***а манж зохиол зохимол халх гэж хашигргчдын цаана х***а манж хог шаарууд бдгийн халх гэдг чин мнгол хүн биш мнголд манж х***а-с орж ирж он уданн жил оргнсн х***а цуст манж хужаагууд. Халх гэж хашиграгчдын цаана х***а манжууд бдгийн х***а манжуудыг х***а манжруун хөөж далд ор2л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж