"NASA" сансар огторгуйг бүхэлд нь зураглаж эхлэв

"NASA" сансар огторгуйг бүхэлд нь зураглаж эхлэв

"NASA" сансар огторгуйг бүхэлд нь зураглаж эхлэв
"SPHEREx" нь 102 хэт улаан туяаны өнгөөр ​​буюу хүний ​​нүдэнд харагдахгүй гэрлийн долгионы уртаар зураг дарсан нь.

"NASA"-ийн сансарт илгээсэн "SPHEREx" сансрын ажиглалтын төв нь Пүрэв гаригт албан ёсоор шинжлэх ухааны үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Уг төв нь орчлон ертөнцийн үүсэл, галактикуудын хувьсал, Сүүн замд өөр амьдрал байгаа эсэхийг судлах юм байна. "SPHEREx" нь ирэх хоёр жилийн хугацаанд өдөрт ойролцоогоор 3600 зураг авч, Хьюстон дахь "NASA"-ийн мэдээллийн системд илгээнэ. Улмаар сансар огторгуйн судлалын төв нь сансрыг бүхэлд нь судлах боломжтой болох юм.

"NASA"-ийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ, "Гуравдугаар сарын 11-нд нээлтээ хийж, хөөрсөн SPHEREx нь сүүлийн зургаан долоо хоногийн турш заасан огторгуйн байршилд очиж, системийг хяналт, шалгалтыг явуулсан. Хэвийн ажиллаж байгаа гэдгийг бататгасан тул гол зорилгоо биелүүлэх цаг ирлээ" гэжээ. Тодруулбал, "SPHEREx" нь хэдэн зуун сая галактикуудын байрлалыг гурван хэмжээстээр дүрслэх болно. Үүнийг хэрэгжүүлж буй гол зорилго нь орчлон ертөнц хэрхэн үүссэн, галактикийн хэмжээ, бүтэц он цагийн эрхэнд хэрхэн өөрчлөгдсөн гэх мэт сансар судлалын хамгийн гүн гүнзгий асуултуудын хариултыг олох явдал юм. Шондивизиксийн захирал А.Голдман хэлэхдээ, уг ажиглалтын төв нь 25 сарын турш төлөвлөсөн судалгааныхаа хугацаанд 11 мянга гаруй удаа дэлхийн тойрог замыг тойрох аж.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 158.59.146.30

uur garage midral baigaa, bedje baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж