ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү ажлаасаа чөлөөлөгдсөн асуудлаараа мэдээлэл өглөө.
ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү:
-Бид бүхэн Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд ажлаа хийх ёстой гэж үздэг. Гэтэл олон удаагийн үйлдлээрээ салбарын сайд өөрийнхөө хүссэн зүйлийг тулган шаардсан учраас миний бие өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Энэ салбарт хамтран зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ илэрхийлье. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Тэгж байж тогтвортой хөгжинө гэж би боддог. ХСҮТ ямар нэгэн тендертэй огт хамаагүй. Энийг ЭМЯ харин өөрөө хийх ёстой байсан. Мөн төрийн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг албан ёсны байгууллага дээр нь л болдог үйл ажиллагаа. Тухайн газар бид ямар нэгэн танил талгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаанд нь оролцох эрх байхгүй.
ХСҮТ-д 6.8 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах төсөв тавигдсан. Яамнаас бид бүхэнд хоёр хоногийн дотор авах шаардлагатай зүйлсийн жагсаалтаа бэлдэж өгөхийг хүссэн.
Үүний дагуу жагсаалтаа гаргаад Төрийн худалдан авах ажиллагааны газар руу явуулсан. Ийм л зүйл байгаа. Тиймээс үүнийг зүгээр шалтаг л гэж харж байна. Нэгэнт ийм шийдвэр гарч байгаа болохоор одоо яах вэ гэхдээ ийм зүйлээс болоод ХСҮТ-ийн захирлыг чөлөөлнө гэдэг шударга бус зүйл.
Т.Мөнхсайхан сайдыг бид маш сайн мэднэ. Миний хувьд ажил сайн хийж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Хэрэв өөрийг тань аялдан дагалдсан, шүүмжилж чаддаггүй хүмүүсээр дүүрэх юм бол ажил урагшлахгүй. Үүнийг бүх сайд, дарга нарт хэлмээр байна. Би өөрт нь ч хэлж байсан. "Эрүүл мэндийн салбар үнэнд гүйцэгдэж өөрийг чинь асуудалд оруулах учраас төсөв даатгалын зарцуулалт болохгүй, улсын эмнэлгүүдийг чанаржуулах талаар" хэлж байсан. Даан ч тэр саналыг маань шүүмжлэл гэж хүлээж авч байгаа бол харамсалтай л байна. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой.
Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна. Сайхан хамт олноо орхиод явж байгаадаа харамсалтай байна. Гэхдээ зургаан жил бол хангалттай хугацаа. Эмнэлгийн дотоод үйл ажиллагаа жигд сайн байгаа. Санхүү болон бусад аудитын асуудалд би нүүр бардам байгаа" гэв. Мөн тэрбээр, үндэслэлгүй ажлаас халсан гэх шалтгаанаар шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.
Нэргүй 2025-05-02 202.126.89.43
Мөнхсайхан хууль бус шийдвэр гаргасан шүүхдэх нь зөв.
Иргэн 2025-05-02 139.5.219.158
эрдэнэхүү Чинбүрэнгийн олон жилийн луйвар булхай хааж, өмгөөллийн баг хүртэл эмнэлэгт ажиллуул хууль бус юмаа их нуусан хүндээ өөрийн эсрэг дуугарсан хүмүүсийн халж авилгал чимээгүй цэцэглэсэн газар даа, Олон жил боллоо одоо болноо, салхи оруул, Сайдын зөв шүү
Нэргүй 2025-05-02 66.181.183.119
яг зөв . Сайд нэг юмны учирснаас зуурсан байж таарна.
Эрдэнэхүү гоншигнолгүй зайлаа зайл.
Зочин 2025-05-02 139.5.219.133
Мөнхсайхан ер нь бусад сайдууд өөрийн гар хөлөө дарга захирал болгож хууль бус хулгай луйвраа хийлгэдэг тодорхой болсон
Зочин 2025-05-02 76.220.74.140
Eр нь энэ эмнэлгийн дарга нарыг ямар шалгуураар томилдог юм бэ. Эмнэлэг ч гэхгүй бусад салбарын дарга нарыг намын дэмжлэг, танил татаасаар томилж байвал энэ нь шударга бус. Аж ахуйг удирдаж авч явах чадвар,шударга зарчимч байдал гэх мэт олон шалгуураар томилдог байх ёстой. Монгол улсад шударга ёс, ёс суртахуун бүх салбарт ус агаар мэт хэрэгтэй байна. Энэ байдлаараа бид юу ч хийгээд урагшлахгүй.
Нэргүй 2025-05-02 103.212.119.54
Мөнхсайхан сайдыни шахааны бизнесийг дэмжээгүй учраас ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүг ажлаас нь халжээ. Махны ченж Мөнхсайхан одоо болич ээ. пяздукаа.
Үндэслэл: Нотлох баримт дамжуулсан 2025-05-02 45.141.153.154
Мөнхсайхаан нотлох баримт энэ байна гээд Чинбүрэн Чуулганы Танхимд зузаан цаас савчаад хашгираад байсан. Тэгэнгүүт удаа дараа нотлох баримтаар хангасан үндэслэлээр Эрдэнэхүүг нь ажлаас нь чөлөөлөв. Чинбүрэн, Эрдэнэхүү нэг тал, Энхболд, Мөнхсайхан нөгөө тал. Их мөнгөний ашиг сонирхол нь зөрчилдөөд, тэрийгээ ил ярихгүй, шал өөр юм ярьцгааж байгаа юм.
Zochin 2025-05-02 202.72.245.194
bituumjee bolioochee Monchsaichnaa ! , ter daatgaliin emch nar chin ajillaa chiichgui bna , boon chiregdel .,bie ovdood chechuu bna.
Уншигч 2025-05-02 66.181.186.79
Эрдэнэхүү бол Чинбүрэнгийн луйварыг далдалж байсан этгээд
ЕӨК 2025-05-02 157.15.7.113
Ерөнхийлөгч зөвлөх байсан хүмүүсээ энд тэндхийн сайд болгож, салбаруудаа самарч байгаа нь туйлын буруу, одоо болж байгаа мэт боловч алсдаа явуургүй.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төрийн боловсон хүчнийг сонгоход зан авирын байдал чухал үзүүлэлт юм шүү дээ 2025-05-02 66.181.178.146
Энэ залуу уул нь төлөв, ажлын төлөө хүн шиг байсан.Мөнхсайхан дэмий л юм хийж байна даа.ЭМ-ийн сайд Мөнхсайхан Ерөнхийлөгчийн зөвлөх, ХААн сайд Ж.Энхбаяр Ерөнхийлөгчтэй эртний хамт ажиллаж хүмүүс. Энэ 2 сайд чуулган дээр гишүүдийн асуултад хариулж байгаа байдал нь бүх асуултад эсэргүүцсэн өнгө аястай хариулт өгөх юм.Социализмын үед суманд бол аймгийн намын хороонд татаастай, аймагт бол намын төв хороонд татаастай дарга нар нэг ийм зан авир гаргадаг байсансан. .
Нэргүй 2025-05-02 59.153.112.81
Эрдэнхүү ривер гардений байр зуслангийн house iinhaa талаар тайлбар өгөөрэй
Нэргүй 2025-05-02 139.5.216.45
Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзанаа гэж Мөнхсайхан нэг л умалзаад л бна даа.
Нэргүй 2025-05-02 66.181.160.48
Мөнхсайхан гэгч амьсгаа яаж сайд хийх вэ дээ?! Үе мөчний мэс заслаа хийгээд л явж байхгүй дээ??
Нэргүй 2025-05-02 66.181.168.82
сайн менежер гэж харж байсан хүн дээ
Зул 2025-05-02 202.131.242.227
Харамсалтай шийдвэрүүдийн нэг мөнөөс мөн бна дөө
Зул 2025-05-02 202.131.242.227
Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал бол улс төрөөс ангид байх асуудал мөнөөс мөн