ХСҮТ-ийн захирлаар М.Адилсайханыг томиллоо

ХСҮТ-ийн захирлаар М.Адилсайханыг томиллоо

ХСҮТ-ийн захирлаар М.Адилсайханыг томиллоо

Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн захирлаар өнөөдөр /2025.05.01/ Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилжээ. Тэрбээр АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирлын алба хашиж байгаад тус албанд томилогдож буй аж.

ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гаргажээ. Албан тушаалаасаа гэнэт чөлөөлөгдсөн ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхэд хандана гэдгээ мэдэгдэв.

Ажлаас үндэслэлгүй халсан шалтгааныг "Сайдын хүссэн хууль бус шийдвэрийг хүлээн аваагүйн төлөө ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж ойлголоо" хэмээн мэдэгдээд буй.

Сүүлийн хэдэн өдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хууль зөрчин, БНСУ-ын компаниудтай гэрээ байгуулж, эм оруулж ирсэн. Зовсон иргэдийнхээ зовлонгоор мөнгө хүүдийлж байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах болно" гэж мэдэгдсэн. УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.01/хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сайд Т.Мөнхсайханыг прокурорт өгсөн гэдгээ мэдэгдсэн юм. ХСҮТ-ийн захирлаас гэнэт халагдаад байгаа Н.Эрдэнэхүү нь Ж.Чинбүрэн гишүүнтэй хамт тус байгууллагад олон жил хамтран ажилласан хамгийн ойрын хүн нь гэгдэж яригдах нь бий.

УИХ-ын 2020 оны сонгуульд Ж.Чинбүрэн нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсны дараа тус төвийн захирлаар Н.Эрдэнэхүү томилогдож байв. Иймээс эрүүл мэндийн салбартай холбоотой ноцтой асуудлыг дэлгэж тавих болсон Ж.Чинбүрэн гишүүний хүн гэгдэх Р.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар чөлөөлөв үү гэдэг хардлага нийгэмд үүсээд байна.

Харин ХСҮТ-ийн захирлаар томилогдсон М.Адилсайхан нь тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч бөгөөд Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхимд мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай аж.

БОЛОВСРОЛ: 

2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС

2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ

АЖЛЫН ТУРШЛАГА: 

2007 он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирлын алба хашиж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.48

Мөнхсайхантайгаа адилхан "сайхан" биз??

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.17

Havdariin hugjil salbariin ireeduig harsan zuv shiidver ba aa, erdenhuug 6 jil harlaa havdariin emneleg emchilgee uilchilgee sainirsangui,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж