Хятад улс худалдааны асуудлаар АНУ-тай ярилцахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлэв. Гэхдээ юун түрүүнд Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 145 хувийн тарифыг эргүүлэн татах хэрэгтэй гэх шаардлагыг АНУ-д тавьж байна. Хятадын Худалдааны яам АНУ тарифаа цуцалж, яриа хэлэлцээнд бодитоор хандана гэдгээ илэрхийлэхгүй бол цаашид Вашингтонд тавьсан хоригийг мөн адил цуцлах, багасгах ямар ч боломжгүй гэж Баасан гаригт (2025.05.02) мэдэгдэв. Өмнө нь АНУ-ын зүгээс Пүрэв гаригт Бээжингийн албаны хүмүүстэй холбоо тогтоох гэж оролдсон ч тодорхой үр дүнд хүрээгүй байсан. Улмаар Хятадын тал өнөөдөр албан ёсоор мэдэгдэл гаргасан аж.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр олон улсын бараа бүтээгдэхүүний импортод нэмэлт тариф ногдуулсан нь тус улсын эдийн засгийн өсөлт удаашрахад хүчтэй нөлөөлөв. Мөн Хятадын үйлдвэрлэлтийн хэмжээг багасгахад нөлөөлж, хоёр орны эдийн засагт үр дүнгээ үзүүлж эхэлсэн.
Гэсэн хэдий ч Бээжин зөвхөн АНУ-д импорт илгээдэггүй тул харьцангуй хохирол бага амсана гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятад улс мөн шаардлагатай бол эцсээ хүртэл тэмцэнэ гэж амлаж буй. Гэсэн хэдий ч Цагаан ордон түрүүлж буулт хийх магадлал бага байгаа тул мэргэжилтнүүд хоёр орны эрх баригчид түргэн хугацаанд шийдвэрт хүрнэ гэдэгт эргэлзсээр байна. Хэрэв зөрчилдөөн үргэлжилсээр байвал бусад улс орны бизнес, зах зээлийг удаан хугацаагаар тасалдахад хүргэнэ гэж эмээж буй.
Нэргүй 2025-05-02 202.9.47.3
Америк л хохирно.
зочин 2025-05-02 66.181.191.37
Хоосон сагахаа бол,Хоёр агуу гүрэн юу хийхээ өөрсдөө мэднэ, Биднээр заалгахгүй, Хэрэв байдал хүндэрвэл харин манайд яаж нөлөөлөх үүнээс яаж бага хохиролтой гарах боломжыг л урьдчилан харж хэрэгжүүлэхийг бод, Согтуу галзуу хүн шиг учиргүй агсагнан өөр хоорондоо хэрэлдэж уралцахаа аль болохоор багасага, Байнгын хэрүүлтэй газар ,орон гэр ямар байдаг билээ, Үзэн ядалтаас өөр юунд ч хүргэхгүй
Бат Үүл 2025-05-02 202.126.88.70
бид эх газартаа эргэн нэгдэх цаг улам ойртсоор
Нэргүй 2025-05-02 59.153.87.18
Эх газар гэж юугаа хэлээд байна? Хятадыг хэлээд байна уу? Тийм бол мөрөөдсөний чинь гарз шүү, Бат-Үүлээ!! 5000 жил хятадтай мөр зэрэгцэн оршсон ч хятадтай хэзээ ч өвгөд, дээдэс маань нэгдээгүй юм. Газар нутаг, ёс заншил, хоол хүнс, бичиг соёлоо ямагт тусад нь авч явсан юм. Бидний шед ч гэсэн хятадтай нийлэхгүй. Ийм хачин юм ярьж байж алуулав.
Нэргүй 2025-05-02 66.181.160.74
Yasan be? Jaahan muuhai aashtai baina uu? Utgagvi baahan yum saraachaad tavisan baih chini kkk
Нэргүй 2025-05-02 108.48.116.211
Гэсэн хэдий ч Бээжин зөвхөн АНУ-д импорт илгээдэггүй тул харьцангуй хохирол бага амсана гэж мэргэжилтнүүд үзэж байна. No import it is export.
Нэргүй 2025-05-02 47.227.179.89
тийм байна ийм юм ойлгодоггүй хүн , гоогле дээд л юм тавьчдаг бололтой.ккк
Нэргүй 2025-05-02 202.9.40.218
гяхх гяхх х***а хийх юм бхгүй.
Нэргүй 2025-05-02 66.181.160.70
Трампд энэ бол асуудал бишээ .. " Хятадууд намайг уульж гуйгаад, Тэхээр нь өрөвдөөд тарифаа цуцалчихлаа " гээл ичэхгүй ширэн нүүрлээд л шааншдээ..
Нэргүй 2025-05-02 202.9.40.234
Хошного Трамп